Жороо харын эзэн жаал хэмээх С.Дамба

2015 оны 11-р сарын 04 -нд

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын аймгийн Алдарт уяач олноо Жаал хэмээн алдаршсан С.Дамба агсны тухай тэмдэглэхэд ийм ажгуу.
Адуунд нүдтэй Алдарт жаал Дамба агсан хурдан хурц адуунаас гадна жороо морьдоороо алдартай явсан нэгэн. Тэрээр наадамд морьд гаргадаг, түрүү айргийн морьдыг цулбуур өргөн цоллодог байсан бөгөөд энэ талаараа өөрөө “Жороо морио унаад төрийн тугаа барин хурдан морь гаргахад хийморь сэргээд мөн ч сайхан шүү” хэмээн ярьдаг байсан аж.
Насаараа дэл сүүл боосон буурал уяач азарганы торгон ирийг тааруулахдаа гойд сайн байсан бөгөөд халиун, хар, бүүдэн, шарга, зээрд, цавьдар, хонгор зэрэг олон хурдан азаргатай байснаас Дорнод гаралтай өсгий цагаан хээр азарга нь хурдан хурцаараа гайхагдаж байсан гэдэг. С.Дамбын талаар хүү Дашзэвгэ нь “Аавын өсгий цагаан азарга их дэлтэй, унахад номхон, уяагүй байхад болхи бадриун харагддаг. Гэхдээ уяа нь таарсан үедээ урдаа адуу гаргаж үзээгүй, уралдахдаа цойлоод гардаггүй ч хүүхдийн оролцоогүй нэхэж уралдсаар өөрөө аяндаа хурдлан, түрүүчийн морьдтой зуузай холбон туг дөхөж бариа ойртоход наадамчин олны дууг сонсоод хурдаа ахиулан хулмайн зүтгэдэг хурдан буян байсан. Өсгий цагаан жилд нэгээс хоёр удаа уралдана тэр бүртээ л түрүүлдэг ер нь айрагнаас мултарна гэж байхгүй. Энэ сайхан хүлэг дааган цагаасаа 16 хүртлээ Өмнөговь, Дундговь, Төв аймгийн сумдын их бага наадамд 17 түрүүлсэн бөгөөд хамгийн сүүлд 16-тай адуу зургаад хурдлан зодог тайлсан түүхтэй. Хэдийгээр зодог тайлсан болов ч уяан дээр өөрөө ирж зогсоод морь тарлахад дагаж давхидаг уралдахын төлөө төрсөн аргагүй хурдан хүлэг байсан. Мөн аав минь ямар ч үед морьдоо уралдуулахад бэлэн байлгаж чаддаг ховорхон авьяастай, азарга, дааганы торгон ирийг тааруулахдаа гаргуун, их морио дээдэлдэг хүн байсан” хэмээн дурсамж дэлгэсэн байдаг.
Мөн жаал Дамбад олон жороо морьд байсан бөгөөд алдартай хурдан жороо хар морь нь Дундговь аймагт гурвантаа, Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Дундговь аймгийн Хулд, Сайхан-Овоо, Сайнцагаан сумын баяр наадмаас алтан медаль хүртэж байсан аргамаг хүлэг байжээ.
"Тод магнай" сэтгүүл №40

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна