Д.Ганбат: Иххэтийн адуу сайхан томируун, цэвэрхэн талдаа
Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, Иххэт сумын харьяат, сумын Алдарт уяач Д.Ганбаттай хийсэн ярилцлагыг хүргэж байна. Түүнийг нутгийнхан нь "дааган" Ганбаа нэрээр андахгүй.
-Сумын төвийн хүү яаж яваад моринд орчихсон юм бэ?
- Миний ээж Сүхбаатар аймгийн Халзан сумын хүн. Ээжийн маань ах МУ-ын Алдарт уяач хүзүү Мажигсүрэн, Цэвэгсүрэн гэж улс бий. Би багадаа нагац Мажигаа ахынхаа хээр азаргыг унаж уралддаг байлаа. Сумынхаа наадамд нэг түрүүлгэж, нэг гуравлуулсан. Хүүхэд байхад ажил мундахгүй. Ахындаа очиж үхрийн баас цэвэрлэж, тугал ивэлгэж, уяа морьдыг унаж сургана. Тэр үед Сүхбаатар их үхэртэй байлаа. Үүрээр цувж гаргаад тугал ивэлгэж орж яваад, үдийн хэрд нэг шар будаатай цай уучихаад, үхрийн баас зөөнө гээд хөөрхөн ажилтай өдрийг өнгөрөөдөг байлаа. Энэ нь амьдралын ухааны хичээл байж гэж одоо боддог юм.
-Харин моринд түлхүү орсон үе хэзээ вэ?
-Түүнээс хойш хэдэн жилийн ар дээр 1997 онд Мөнхчулуун бид Улсын наадамд явсан юм. Тэгэхэд ахын хурдан хонгор морь 700 гаруй их мориноос 28-д орж, Мөнх-Очир гуайн хээр шүдлэн аравт орон үнэхээр сайхан наадаж билээ. Тэр үеэс эхлээд моринд түлхүү орсон гэж болно. Гэхдээ түүнээс хойш улсын наадамд яваагүй байгаад энэ жил “Монгол морь 3000” уралдаан, “Түмэн морьтон”-ы жагсаалд очиж оролцсон. Сайхан үйл явдал болсон шүү.
Нагац ах Мажигийн адуунаас их олон удаа айраг түрүүнд хурдалсан зээрд азарга гэж байлаа. Надад энэ азарганы угшилтай бор үрээ өгсөн нь хэд аятайхан сайхан давхисан. Түүний төл бас хурдан байж хоёр түрүүлж, нэг аман хүзүүдэж, нэг удаа гурвалсан. Би ер нь даагаар их олон айраг түрүү авсан. Ямар сайндаа л нутгийнхан цаашлуулаад “дааган” Ганбаа л гэлцдэг. Дааганд хоббитой гэх үү дээ. Мэдээж дааганы уяа амаргүй. Гэхдээ зургаан наснаас дааганы уяаг арай илүү тааруулдаг гэж өөрийгөө тоодог юм. Айргийн 70 жилд хүүхэд нь ойчоод газар дээрээсээ хөтөлж байгаад нэг даага аман хүзүүдсэн. Өвгөн ноёны наадамд хонгор даагаа түрүүлгэсэн гээд Дархан, Айраг сумын сургуулийн ойнуудад олон даага түрүүлгэж, айрагдуулаад байгаа. Бусад насыг нэг бол өнгөрөөлгөөд, нэг бол дутуудуулаад будилаад байдаг юм. Тийм болохоор их насны хоёр гурав, азарганы тоотой хэдэн айрагтай.
-Зөвхөн дааганы айраг түрүү гэхэд хэд байна вэ?
-Би амжилтынхаа тухай тэмдэглэл хөтөлдөг. Түүнд бичсэнээр дааганы 10 хэдэн түрүү, 20 гаруй айраг байна лээ. Ирэх жил аймгийн 90 жил болно. Энд сайхан наадаж, аймгийн цол авахын төлөө зүтгэнэ дээ.
-Даагыг сургахаас эхэлдэг гэж Тангаа Тод манлай ярьдаг даа?
-Даагыг дороо сул гүйдэг, эргүүлэгтэй уяагаар уяж, амыг нь сургана. Амгаагүй ногт хийгээд, дор нь эргүүлэг сул гүйж байдаг юм. Нэг бол хөх салхины өмнө цасны дахтай сургадаг юм. Эсвэл хөх салхи өнгөрөөж байгаад тавдугаар сараас сургаж бас болно. Гэхдээ хөх салхинаар уядаггүй, сургадаггүй. Үүний дараа зургадугаар сарын эхний наадмаас л уралдаад эхэлдэг. Би нэг жилд их олон даага уяна. Даага ч их худалдаж авдаг юм. Уржнан нэг сард хурдан даага эхтэй нь худалдаж авчраад тэжээж байсан юм. Тэгсэн Дундговийн Өлзийтийн хэн гэлээ дээ, нэг өвгөн манайд ирж хоёр хоног сахиж сууж байгаад аваад явсан шүү. Сонсохнээ зээрд даага Дундговьдоо долоо түрүүлж, нэг зургаалсан гэж байна лээ. Гэхдээ өнөө өвгөн энэ тухай надад хэлээгүй л дээ. Таньж мэдэх хүмүүс л тэгсэн. Хурдан морь сонирхдог улс чинь дам сургаар л мэдчихдэг юм байна.
-Эхийг нь авч үлдсэн үү?
-Сүүтэй даага юм чинь эхтэй нь өгөлгүй яахав. Эх нь барга адууны том шарга гүү байсан юм.
-Даагандаа хурд нь танигдчихсан адууны наймаа хийх гэж хүмүүс их ирэх үү?
-Ирнэ ээ ирнэ. Ер нь байлгахгүй шүү. Ганхуяг Тод манлай над дээр хэд хэдэн удаа ирсэн. Гэхдээ ойрын хэдэн жил ирсэнгүй. Миний бор сүүтэй даагыг аваачиж улсад гурваар оруулж байлаа. Би зүүнтэйгээс авч байсан адуу байгаа юм.
-Гарсан адуунууд яаж давхиж байна вэ?
-Сайн давхиж байгаа. Айрагт манай найз бараг аймгийн Алдарт болчихлоо. Анх моринд ороход нь би сайхан хар азарга хусуур, ташууртай өгч байсан бол одоо их олон айраг түрүүтэй сайхан наадаж байна. Бас Архангайн Батцэнгэл, Дундговь, Өмнөговьд сайхан л давхиж байгааг дуулаад баярладаг юм.
-Та өөрөө хаана хаанаас адуу цуглуулж байна даа?
-Дорнод аймгийн хойд талын Хөлөнбуйр, наад талын сумдаар, Сүхбаатарын Сүхбаатар, урагшаа Асгат голдуу явж байна. Би ярианы эхэнд хэлсэн дээ. Нагац ах маань Сүхбаатарын Халзангийн, Цэвэгээ гэж одоо 60 гарч яваа аймгийн Алдарт уяач өвгөн бий. Хүүхдүүд нь болох аймгийн Алдарт уяач Эрдэнэдалай, Эрдэнэбилэг гэж байна. Эрдэнэбилэг нь морины наймаа их хийдэг юм. Харин Мажигаа нь байхгүй. Тэднээсээ бас адуу авна. Жилдээ нэг очиж хонож өнжиж, сайхан ярьж хөөрч байгаад л ирнэ. Эндээс голдуу шүдлэн, даага л авдаг даа. Мэдээж ганцхан бага адуу цуглуулахгүй ш дээ. Гүү, хуц, ухна бас авна. Би ч элдвийн юм цуглуулдаг хүн дээ. Манайх мянга гаруй богтой.
-Тэгвэл Мажигсүрэн гуайн адуунаас танд байгаа байх нь ээ?
-Надад Мөнххааны босоо дэлтийн сайхан азарга бий. Шүдлэн үрээ байхад нь хүнээс авч байлаа. Бас Алтанширээ зүгийн нэг зэгэл азарга байна. Даага, шүдлэндээ асартай наадамд айрагдсан, энэ жил хавчиг азарга бий. Одоо ч хүн болгон адуу цуглуулдаг болж. Адуу нь их сайжирсан байна. Тийм болохоор гоц хурдлах адууг шинжиж авахад амаргүй л болчихлоо. Гэхдээ миний адуу сайн л даа.
-Олон газраар явдаг бололтой. Мэдээж нутгийнхаа адууг бусад аймгийн адуутай харьцуулахад ямар харагддаг вэ?
-Манай Иххэтийн адуу сайхан товируун, цэвэрхэн талдаа. Айрагийн адуунууд бие жижигтэй байхад манай адуу их товируун, сэрвээ сайтай, аман хүзүү, хөл их сайхантай. Манай нутаг чинь өгөөжтэй, буян нь дэлгэрсэн газар байгаа юм. Анх би хөгшинтэйгээ хоёр талаасаа гар хоосон л нэг гэрт орж байлаа. Одоо бол мянга гаруй малтай, сайхан л амьдарч байна.
-Говьд мал маллахад хэцүү байх даа?
-Одоо ч дасчихаж дээ. Энэ нутагт ирээд хорин хэдэн жил мал маллаж байна шүү дээ. Би чинь уг нь урлагийн хүн. Дундговийн театрт 1982-1992 он хүртэл бүжигчин явлаа. Гэхдээ малчин ардын үр сад бидний генид энэ адуу мал их ойрхон байдаг юм уу даа.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсан танд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар, 2014 он
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
60.127.31.85
naiziin mini tuhai ymar saihan niitlel ve Daagan Gamba
Reply