Сумын Алдарт уяач С.Батмөнх:Голын ширэг адуунд хөнгөн хоол болдог
Завхан аймгийн Идэр сумын уугуул, сумын Алдарт уяач С.Батмөнхтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан морьтой холбогдсон түүхээс яриагаа эхэлье. Уяачийн эрдэмд шамдахад хэний нөлөө илүүтэй байсан бол?
-Хөгшин аав Цэгмидсүрэнгийн л нөлөө байсан даа. Өвөө маань бөх барилддаг, морь уядаг. Юм юманд дөртэй хүн байсан.Одоо байсан бол 80 дөхөж байх байсан болов уу даа. Би багадаа өвөөгийнхөө уясан морийг унаад баяр наадамд дагаж явдаг. Тэгээд том болоод өвөө шигээ уяач болно доо хэмээн боддог байлаа. Хөгшин аав өөрийнх нь унаган, нөгөө нь авмал хоёр хурдан хар морьтой. Унаган хар нь намайг бага шиг байхад соёолондоо Идэр сумын наадамд хол түрүүлж байсан. Харин авмал хар нь манай Идэрийн голын унага юм гэнэ лээ. Би бага байсан болохоор сайн мэддэггүй юм. Хөгшин аавын энэ давхина гээд авсан адуу ер нь л айрагддаг байсан гэдэг. Түүнээс гадна морь унаж эдлэхдээ гаргуун. Доголон морийг хөл оруулж, судас шөрмөсийг ханаж хатгаад засчихдаг хүн байсан. Сүүлд аав хэдэн жил морь уяад, би бас унаж байлаа.
-Тэгвэл та чинь гурав дахь үеийн уяач юм байна шүү дээ?
-Одоо тэгж л хэлэх байх даа.
-Өвөө, ааваасаа сурсан арга барилаараа морьдоо уях уу?
-Хөгшин аав “морь өлдчих гээд юмуу хоол нь арай дутуу санагдвал ширэг идүүлчихэж байгаарай. Ямар ч үед хөнгөн чанарын хоол болно. Ширэг хэд хазуулчихсан байхад буруудахгүй” гэдэг байсан. Нас бага байсан болохоор тэр болгоныг асууж шалгааж байгаагүй юм билээ. Сүүлд өвөө нэг тэгдэг байсан даа гэж бодоод мориндоо ажил хийх нь бий. Өвөө Аймгийн Алдарт уяач Лхагважаргал гэж хүнтэй нийлж морио уяна. Одоо эргээд бодоход тийм хүмүүсээс их зүйл асууж болохоор байсан байгаа юм.
-Ханаж, хатгах заслыг нь сурсан уу?
-Ойр зуурын судсыг хатгачихнаа.Өвөө надад хатгуурынхаа хутгыг хүртэл өгч байсан. Урам өгөх гэдэг байсан юмуу намайг магтанаа. Нэг удаа наадамд явж байхдаа хэрэг тариад, тэгээд зэмлэх байх гээд айж байсан ч юм хэлээгүй. Тэгэхэд би арав гаруйхан настай л байсан байх. Замд явж байсан нэг их бороо ороод айлд буулаа. Өвөө айлд орсон хойноо “морио сайн бөхөлсөн үү” гэж байна. Уячихсаан гэлээ. Тэгсэн харин ганзагатай юмаа дутуу хаячихсан байсан.Гараад ирсэн бороонд чивхэрчихсэн морины ганзагалаа нь холбирч унаад, бөөн хэрэг мандаасан байсан./инээв/
-Хэргийн эзэн хэзээ өвөөгөө залгамжлах болсон бэ?
-2005 оноос эхэлж бие даан морь уяж байна. Эхний жилээ ч айраг авч хүчрээгүй. 2006 онд унаган ягаан шүдлэнгээ уяж овооны наадамд айрагдуулж анхны медалийг авч байлаа. Анхны айраг авчирсан ягаан морь маань өдөрлөг, овоо, сумын наадмуудаас 17-18 медальтай болоод байгаа. Яагаан морь маань үрээндээ Идэр сумандаа айрагдаж, шинэ долоон настай морь аман хүзүүдэж байсан.
-Унаган адуу гэлүү?
-Эх нь Тэс гаралтай Доогийн хүрэн гэж хурдан азарганы төл гэж жижигхэн бор хээр гүү авчирч байсан юм. Эцэг нь манай эндхийн сумын Алдарт уяач Цогт-Очирын Болдбаатар гэдэг залуугийн адууны бор азарга. Дүү шар хээр хязаалан нь өнгөрсөн жил сумын наадамд дөрөвлөөд, Тэлмэнд айрагдсан. Тэлмэнд соёолонгуудтай уралдаж гурваар давхисан.
-Яагаад нас ахиулж мордуулж байгаа юм?
-Соёо нь цухуйчихсан байдаг хог юм. Тэгээд яаж ч чадахгүй соёолонд мордуулаадахсан чинь айрагдчихсан. Энэ хавийн наадмуудад олон орсон хурдан адуу. Даанч дөрвөн замын баярт авч яваад эндүүлчихсэн юм. Ягаан морь, шар хээр хоёрын маань дүү бага адуунууд гарч байгаа ч ах нарыгаа гүйцэхээргүй санагдаад байгаа.
-Уясан эзний хийморийг бадрааж, унасан хүүхдийн урмыг тэтгэх өөр ямар хурдан хүлгүүд байна?
-Хөх бор морь маань байна. Хязаалан үрээ сумынхаа наадамд хол түрүүлж, АХ-ын 88 жилийн ой аймгийн баярт айргийн таваар давхиж байсан адуу. 2009 онд Яруугийн сургуулийн 80 жилийн ойд түрүүлчихээд давхар уяагаар “Очирваанийн хурд”-д уралдаж 42-оор давхисан. Олон давхар уяатай очсон болохоор аргагүй тамирдсан байх л даа.
-Морь уясан цагаасаа хойш ямар амжилт үзүүлээд байна?
-Том, жижиг нийлсэн уралдаанаас 40 гаруй айраг, түрүү аваад байгаа. Тэрнээс аймгийн наадмын нэг айраг, сумын баяр наадмын арваад айраг, түрүү бий. Өнгөрсөн жил миний хувьд их сайхан наадсан. Сумын наадамд их морь, шүдлэн түрүүлгэж, хязаалан дөрвөөр, даага гурваар давхиуллаа. Энэ хаврын бооцоот уралдаанаас дөрвөн айраг авсан. Ер нь сүүлийн үед морьд маань хурдан байгаа.
"Тод магнай" сэтгүүл №54
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна