Аймгийн Алдарт уяач Л.Амартөр: Унаган зээрд морь маань зүүн бүсийн наадамд гурвалж байлаа

2015 оны 11-р сарын 11 -нд

Дорноговь аймгийн Өргөн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Амартөртэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Сумынхаа МСУХ-г үүсгэн байгуулагдсан цагаас нарийн бичгийн даргаар нь ажиллаж байгаа гэлээ. Өргөн сумын МСУХ хэдэн онд байгуулагдсан юм бэ?
-Тухайн үеийн сумын Засаг дарга Жамбалдорж, аймгийн Алдарт уяач Санжгүнтэв бид хэд 1997 онд анх үүсгэн байгуулж байлаа. Манай Өргөн сум бол Равжаа хутагт, нэрт уяач “Хунз” хэмээх Ганжуур зэрэг алдартай хүмүүсийн төрж өссөн нутаг. Энэ их хүмүүсийн хийморь оршиж, адуутай холбоотой олон түүхээрээ алдаршсан нутаг даа. Та бүхэн зах зухаас нь мэдэх байх. 1944 оны мичин жилийн зуднаар тохиолдсон их говийн зоригтнуудын баатарлаг дууль байна. Мөн манай нутгаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар адуучин төрсөн шүү дээ.
-Тиймээ. Бахархах түүхтэй нутаг. Сумын МСУХ-ны туг их учиртай хэмээн түрүүнээс хойш онцлоод байсан. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Энэ бол зүгээр ч нэг туг далбаа биш. Адис жанлав оршсон шүншигтэй эд. Дамдин Янсан бурхны зүрхэн тарни, ном судар багтсан байгаа. Тиймээс хэн дуртай нь гар хүрдэггүй. Засаг даргын өрөөнд залаастай байгаад зөвхөн сумын наадмаар л гаргаж залдаг юм. Өргөн сумын МСУХ-ны бас нэгэн ялгарах онцлог бол энэ туг шүү. Сүүлийн үед аймгийн хэмжээний том уралдаан болтлоо өргөжөөд байгаа “Хутагтын хурд” уралдаан манай сумаас гаралтай. Эхэндээ азарга, их морь уралддаг байсан бол сүүлдээ соёолон нэмэгдсэн. Их нэр хүндтэй уралдаан болоод байгаа.
-Холбооны үйл ажиллагааны тухайд ийм байдаг байж. Амартөр Алдарт уяачийн амжилтын талаар сонирхож болох уу?
- 2008 оны Равжаагийн ойд миний халзан азарга аман хүзүүдэж байсан. Тэр халзан азарга маань Алтан дарь эхийн овооны их тахилга наадам, зүүн бүсийн уралдаанд долоогоор давхисан. 2010 онд миний зээрд аймгийн наадамд гуравлаад, 2011 оны зүүн бүсийн наадамд дахиад гурвалсан.
-Зүүн бүсийн наадамд айрагдсан зээрд мориныхоо удам угшлын талаар дэлгэрүүлээч?
-Зээрд морь миний аавын адууны угшилтай. Аав маань Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын хүн. Сумын Алдарт уяач цолтой. Бас биеийн тамирын багш. Би аавынхаа багш мэргэжлийг басхүү морь уях эрдмийг өвлөн авч яваа хүн дээ. Миний аав хурдан зээрд азаргатай байлаа. Тэр нь 25 нас хүрээд ойчоод өгсөн. Дээд угшил нь Баяндэлгэрийн Ширээтийн цагаан адуу гэдэг юм. Тэр зээрд азарганы төл нь миний зээрд морь.
-Зээрд морь өмнө нь ямар амжилт үзүүлж байсан буян бэ?
-Одоо 14, 15 хүрч байгаа байх шүү. Өмнө аймаг сумын наадамд олон орсон адуу. Ах нь үүнээс дэлгэрэнгүй яриад яахав. Ийм сайхан түүхийг бичиж байгаа “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулаад Өргөн сумынхан, уяачдын холбооныхондоо мэнд дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Танд ч гэсэн сайн сайхныг хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна