Б.Мөнхбаяр: Хүй долоон худагийн дэнжид Увсын нэрийг гаргасан хурдан хүлгүүд олон байгаасай гэж хүсдэг

2015 оны 11-р сарын 17 -нд

Увс аймгийн Улаангом сумын уугуул, “Увсын хурд” МСУХ-ны дэд тэргүүн Б.Мөнхбаяртай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс холбооны тэргүүнээр ажиллаж байгаа вэ?
-Холбооны тэргүүний ажлыг аваад жил гаруй болж байна. Тухайн үеийн холбооны тэргүүлэгч Сүхээлээ ахад аймгийн уяачдын холбоонд тэргүүлэгч болмоор байгаа санаагаа хэлсэн юм. Ингээд холбооны хурлаар ярилцаад дэд тэргүүн болсон. Увс аймгийн уяачид ганцхан Увсдаа наадаад байх биш төвийн бүс, Улаанбаатарт очиж наадаасай гэж боддог. Энэ хүслээ ажил болгох боломжтой санагдаад ийнхүү саналаараа сонгогдсон юм. Бид Тэсийн гол, баруун Монголын адуугаар улсын өндөр довон дээр уралдуулж Увс нутгийнхаа нэрийг гаргамаар байна. Үүний тулд уяачдаа чиглүүлэн, хүсэл, зорилготой болгосноор ямар нэгэн амжилт гаргах үүд хаалга нээгдэх болов уу гэж бодож явдаг юмаа.
-Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ямар ямар ажлыг хийж байна вэ?
-Энэ он гарсаар тавдугаар сарын 2-нд Төвийн бүсийн хурдыг зохион байгууллаа. Зургаан насны морь уралдсан энэ наадам ямар ч будлиангүй, амжилттай сайхан боллоо. Удахгүй манай Увсын даншиг болох гэж байна. Энд зориулж 120 метр, шинэ гарааны төхөөрөмж авснаа саяны төвийн бүсийн хурдаар туршсан юм. Адуу малаа сайжруулах ажлыг эхлүүлээд Төв аймгаас ганц хоёр азарган үрээ авлаа. Эхний төл нь ирэх жилээс гарна. Наадмынхаа өмнө ганц хоёр үрээ нэмээд авчих санаатай Улаанбаатарт ирчихээд байгаа нь энэ юм. Бас Хэнтий, Сүхбаатар, Төв аймгуудаас гүү авч, Тэсийн голын унаган азарганд тавихаар зорилго тавьсан. Саяхан Монгол улсын Манлай уяач Батбилэгтэй нутагтаа очсон. Ажил ихтэй ирсэн болохоор манай адуу байдаг тэр хавийнхантай нэг оройг ярьж хөөрөөд өнгөрөөсөн. Бас Тэсд Цээпил ахын залуучуудтай уулзууллаа. Эндээс уяачдаа хөгжүүлээд, дараа нь адуугаа сайжруулснаар амжилт бидэнд харагдах юм болов уу гэж бодогдсон. Энэ мэтээр уяачдыг аваачиж, Увсынхаа уяачидтай зөвлөгөөн хийвэл зүгээр санагдсан.
-Таны хувьд моринд орох шалтгаан юу байв?
-Зуны амралтаараа хөдөө очиж амардаг байсан. Энэ жилүүдэд л хурдан морь гэдэг ямар гоё юм бэ гэдгийг мэдэрч эхэлсэн. Түүнээс хойш морь уях хүсэлд хөтлөгдсөөр, 2012 оноос өөрөө морь уралдуулж эхэлсэн. Анх Тэсийн Амартөр гээд авгын талын ахаасаа Начин халтрын төрсөн дүү шүдлэн үрээ авсан юм. Авсан жилээ тамиргүй байсан болохоор уяагүй. Харин дараа жилээс нь уяад уралдуулж байна.
-Анхны айраг түрүүгээ хэдэн онд, ямар наадмаас авч байсан бэ?
-Анхны айраг түрүүгээ жижиг баяруудаас л авсан даа.Сөнгө даагаар нэг жил 10 уралдаж найм орж намайг баярлуулсан. Миний хэдэн адуу мал найз дээр минь байдаг юм. Ярилцлагын энэ дашрамд найздаа баярлаж явдаг шүү гэдгээ хэлээд авъя.
-Аймгийн статустай наадмаас хичнээн айраг, түрүүтэй вэ?
-Энэ он гарсаар нэг түрүү, нэг айраг авлаа. Урд жилд нь төвийн бүсийн хурдаар 1түрүү, 1айраг авсан юм.
-Удахгүй баруун бүсийн наадам болно. Хэдэн насны морь уяж, уралдуулахаар төлөвлөж байна вэ?
-Би нас насанд л мордуулна гэж бодож байна. Хязаалан, соёолонгоо тэжээлд оруулсан, одоо бэлэн байгаа. Харин нэг даага, нэг шүдлэн наадмаас өмнө авах санаатай.
-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Сүүлийн асуултыг танд үлдээж байна?
-Баяраллаа. Нутгийн ард түмэндээ Увс аймаг үүсэн байгуулагдасны 90 жилийн ойн баярын мэнд хүргье. Та бүхэн сайхан наадаарай.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна