Б.Ядамсүрэн: 17 жил нарийн бичгийн даргаар ажиллаж байна
А.Тэлмэн
2015 оны 11-р сарын 23 -нд
Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, “Увсын хурд” МСУХ-ны нарийн бичгийн дарга Б.Ядамсүрэнтэй хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-“Увсын хурд” МСУХ-ны нарийн бичгийн даргаар ажиллах болсон үеийн дурсамжаас яриагаа эхэлье. Хэзээнээс энэхүү албыг хаших болсон бэ?
-1998 онд аймгийн МСУХ-ны бага хурал хуралдаж гишүүдийн олонхийн саналаар холбооны тэргүүнээр Д.Мажигсүрэн, нарийн бичгийн даргаар намайг сонгож түүнээс хойш өдий хүртэл энэхүү сонгуульт ажлыг хийж байна.
-Нарийн бичгийн даргаар ажилласан өнгөрсөн хугацаанд танай холбоо ямар ямар томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?
-Аймгийн МСУХ-г тэргүүлэгч болон бусад гишүүдээр өргөжүүлэх, аймгийн хурдан морины уралдааны нэр төрөл, тоог нэмэгдүүлэх, уяачдын хөдөлмөр зүтгэлийг улс, аймгийн түвшинд үнэлүүлэх, сумдад салбар холбоог байгуулж бэхжүүлэх, хурдан морины уралдааны газрыг аймгийн орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр тохижуулах, бүсийн хурдан морины уралдааныг амжилттай зохион байгуулах зэрэг ажлуудыг санаачилан хэрэгжүүлсэн.
-МСУХ-ны ажлыг ерөнхийд нь уяач, уралдаанч хүүхэд, уралдаан гэсэн гурван том бүлэгт хуваан авч үзэж болно. Увс аймгийн хэмжээнд нийт хичнээн хүн морь уях төрийн хэрэгт шимтэж байна вэ?
-Аймгийн хэмжээнд хурдан морь уях, сойх, адуу эдлэх уламжлалт соёлыг ахмад үеээсээ өвлөн авч өдгөө хурдан хүлгүүдийг сум, аймаг, бүс, улсын хурдан морины уралдаанд уралдуулж байгаа 3800 гаруй уяачид байна.
-Тэдгээрээс хэд нь улс, аймаг, сумын цолтой уяачид байна вэ?
-Манлай уяач нэг, Улсын Алдарт уяач арав, аймгийн Алдарт уяач 400 гаруй хүн бий.
-Танай холбоо уяачдаа идэвхжүүлэх, тэдний хөдөлмөрийг үнэлэх, урамшуулах тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Аймгийн МСУХ-ноос уяачдын олон жилийн хөдөлмөр зүтгэлийг улс, аймгийн түвшинд үнэлүүлэхэд онцгой анхаарал хандуулж ажилласнаар улсын Алдарт уяач цолоор 10 уяачийг, Манлай уяачаар 1 хүнийг шагнуулах шийдвэрийг ММСУХ болон МУ-ын Ерөнхийлөгчөөр гаргуулж амжсан. Аймгийн алдарт уяачаар 19 сумын нийт 400 гаруй уяачийн цол олгож, жил бүр оны шилдэг уяачийг сум, аймгийн түвшинд шалгаруулан өргөмжилж ирлээ.
-Уяачдаа цаг үеийн мэдээллээр хангах, шинэ цагийн уяаны арга барилд суралцуулах талаар ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулж байв уу?
-Уяачдын зөвлөгөөн зохион байгуулж МУ-ын Тод манлай уяач Д.Даваахүү, Сандуйжав, Улсын алдарт уяач Д.Цэнд-Аюуш, адуу судлаач, доктор профессор Самданжамц нарыг урьж ирүүлэн сургалт явуулж, зөвлөгөө өгүүлсэн. Улаанбаатар хотод сумдын уяачдыг тухайлбал Тэс, Зүүнговь сумын уяачдыг зохион байгуулалттайгаар явуулан туршлага судлуулах, уяач сэтгүүлийг захиалан хүргүүлэх зэрэг ажлуудыг зохион байгуулсан.
-Нутгийн адууны удам угшлыг сайжруулах хүрээнд юу хийсэн бэ? Энэ чиглэлээр манлайлж байгаа ямар уяачид байна вэ?
-Аймгийн үе үеийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Тэс хэвшлийн адуугаар бусад сумдын адууг сайжруулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж ирсэн түүхтэй. Манай аймгийн Тэс, Зүүнговь, Баруунтуруун сумдын адуу биеэр том, хөлийн хурд сайтай байдаг нь аймаг, улс бүсийн наадамд байнга айраг түрүү авсанаар нотлогддог. Харин баруун талын сумуудад хурдан морь аймаг, бүс, улсад айраг түрүү авах нь ховор байдгийг анзаарч Сүхбаатар, Хэнтий чиглэлийн угшилтай адуугаар сайжруулах ажлыг сүүлийн жилүүдэд уяачид, сумдын идэвхи оролцоотойгоор зохион байгуулах болсон.Энэ ажилд Өндөрхангай, Завхан, Өлгий, Ховд сумдын уяачид хамгийн сайн ажиллаж манлайлж байгаа.
-Уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд хурдан морины уралдааны замыг тойргийн хэлбэрээр тохижуулж, хүүхдийг богино цагт урадааны замд морь унаж явах нөхцөлийг бүрдүүлсэн. Ингэснээр морь унасан хүүхэд уралдааны зурхайд хүрэх гэж олон цаг явж ядрахаас сэргийлж чадсан. Үүнээс гадна уралдаанч хүүхдийг даатгуулах, хамгаалалтын хувцас өмсгөх чиглэлээр мэдээлэл, сургалт сурталчилгааг явуулж байна.
-“Увсын хурд” МСУХ жилдээ хичнээн уралдааныг зохион байгуулж байна вэ?
-Аймгийн МСУХ-ны оролцоотойгоор 5 төрлийн уралдааныг зохион байгуулдаг.
-ММСУХ-ноос гаргасан дүрэм журам, стандартыг уралдааны зохион байгуулахдаа баримталдаг уу?
-ММСУХ-ноос гаргасан уралдаанч хүүхэд тодруулах, оны шилдэг уяач шалгаруулах, морины угшил тогтоох, уяачдыг сум аймгийн цолоор шагнуулах зэрэг журам заавруудыг хэрэгжүүлдэг.
-Увс нутгийн нэрийг дуурсгаж байсан үе үеийн хурдан хүлгүүд болон эрдэмт мэргэн уяачдыг дэлгэрэнгүй танилцуулаач?
-1971 онд АХ-ын 50 жилийн ойгоор аймаг улсад уралдсан морьдын амжилтыг цагаар улсын хэмжээнд комисс гарган аймаг бүрт нэгэн зэрэг хэмжихэд Зүүнговь сумын Улсын алдарт уяач Д.Батаагийн соёолон цавьдар морь улсад түрүүлж алтан медаль дипломаар шагнагдсан. 1998 онд монголын шигшмэл морьдын анхдугаар “Их хурд” наадамд Баруунтуруун сумын харъяат Улсын алдар уяач Х.Ганбаатарын улаан морь 4-д давхиж айрагдсан. Бүсийн хурдан морины уралдаанд нэг түрүүлж дөрвөн удаа айрагдсан Тэс сумын Улсын алдарт уяач Т.Цэвээний хонгор морь, улсын баяр наадмын Их насны морьдын уралдаанд жил дараалан түрүүлсэн Өндөрхангай сумын харьяат Цэнд-Аюушийн хүрэн халзан, Цэрэнжээгийн хээр, “Очирвааны их хурд”-ын их насанд түрүүлсэн Зүүнгоь сумын С.Батмөнхийн хүрэн гээд нийтдээ улс, бүсийн наадамд түрүүлж айрагдсан 70 орчим хурдан хүлгүүд бий. Харин эрдэмтэн мэргэд гэвэл Адуу судлаач монгол адууны угшил гарал, адуу эдлэх зан заншил, соёлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан МУ-ын гавьяат мал зүйч, доктор профессор Зүүнхангай сумын харьяат Самданжамц, залуу судлаач Х.Сүхбаатар нарыг сайн мэдэх юм.
-Таны аав МУ-ын Алдарт уяач хүн. Та өөрөө хурдан морь уядаг уу?
-Тиймээ миний аав Д.Батаа нь идэр залуу наснаасаа эхлэн олон жил хурдан морь уяж Улсын алдарт уяач цол хүртсэн. Миний хувьд хүүхэд ахуй цагаасаа хурдан морь унаж, цавьдар соёолон морио цагийн амжилтаар улсад түрүүлгэж байлаа. Харин морь уяхын тухайд аавыг дагаж тусалж явсаар дүү нартаа халаагаа өгч миний гурван дүү, гурван хүргэн дүү нар хурдан морь уях эрдэмд суралцан аймаг сумын алдарт уяач нар болцгоосон.
-Таны хурдан хүлгүүд ямар амжилт үзүүлж байв?
-Би өөрийн хурдан удмын морьдоо дүү нартаа бэлэглэн тэднийг сум, аймаг, бүсийн наадмуудад амжилттай уралдуулах боломжийг бүрдүүлж байна. Харин цавьдар, хар морь сум болон бүсийн наадамд түрүүлж айрагдсан. Ер нь тэгээд сургуульд суралцах, төрийн ажил алба эрхлэх гээд тэр болгон хурдан морь уях, сойх цаг боломж бага байдаг.
-Олон жилийн төрийн алба хашиж байгаа юм байна. Хөдөлмөр зүтгэлээ хэрхэн үнэлүүлсэн бэ?
-Боловсролын салбарт ажиллах хугацаандаа олон хүүхдийг химийн шинжлэх ухаанд суралцуулах, ажил мэргэжлээ сонгох, аймаг улсын олимпиадад амжилт гаргах зэрэгт хүчин зүтгэж Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр, Сумын засаг дарга, Мэргэжил сургалтын политехник коллежид тэнхимийн эрхлэгч, Мэргэжлийн хяналтын газрын даргаар, АЗДТГ-т мэргэжилтэн, Хэлтсийн даргаар тус тус ажиллаж ирсэн хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
103.242.46.77
Үнэн тэнэг пиздаа шүү. Манай АН-ыг самарч байгаа хар хөгшин төгцөг шүү
Reply