Аймгийн Алдарт уяач Б.Норовсамбуу: Нутагтаа болсон даншиг наадамд хязаалан, соёолон айрагдуулсан


Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Улаангом сумын харьяат, аймгийн МСУХ-ны тэргүүлэгч, аймгийн Алдарт уяач Б.Норовсамбуугийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Зүүнговь бол хурдаараа аймагтаа эхний гуравт ордог сумдын нэг. Энэ хурдан хурцтай сумын уугуулын хувьд дээдсээсээ залгамжлан морины уяа сойлго тааруулж байгаа болов уу гэж таамаглаж байгаа минь зөв үү?
-Зөвөө. Би удам таслахгүй гэдэг үүднээс хурдан морины уяа сойлго тааруулах болсон хүн байгаа юм. Манай аав Аймгийн Алдарт уяач Бадарч гэж 83 настай буурай бий. Энэ цолыг нөхөж олгоод 10 гаруй жил болж байна. Бадарчийн Цагаан гэж аймаг, сумандаа их олон айраг, түрүү авч байсан аавын маань их хурдан морь байлаа. Миний өвөө Нямдаваа гэж хүн бас мал хөрөнгөтэй, сайхан адуутай, түүнээсээ нутаг хошууныхаа наадамд сойдог байсан гэдэг. Өвгөөс уламжилсан уяач гэдэг алдрыг таслахгүй цаашид нь авч явах үүднээс би сүүлийн 10-аад жил морь уяж байна.
-Аавынхаа унаган адуугаар уяачийн гараагаа эхэлж, улмаар хурдны чиглэлээр адуугаа сайжруулсан байх гэж бодож байна?
-Тийм. Би төрийн ажил хийхийнхээ хажуугаар унаган морьдоо уяж байсандаа ч тэр үү үнэнийг хэлэхэд нэг их амжилт олохгүй байлаа. Тэгээд нутгийн Аймгийн Алдарт уяач Баяндалай гэдэг хүнээс даагатай хүрэн гүү худалдаж авч, түүнээс сайхан хурдан үр төлүүд гарч, миний амжилт эхэлсэн л дээ. Тэр жилээ эхийгээ дагаж ирсэн зээрд даага манай аймгийн Боловсролын 40 жилийн ойд түрүүлээд, дараа нь шүдлэндээ аймагт аман хүзүүдэж, хязааландаа дөрөвлөөд, соёолондоо бүсийн даншигт 19-ээр ирсэн. Одоо дөнгөж найм, естэй морь байгаа. Ноднин улсын баярт уяа нь таарахгүй байсан уу арван хэдээр орсон юм. Дээд гарал үүслийг нь хөөх юм бол Хөвсгөл аймгийн угшилтай морь, Баяндалайгийнд ирээд 20-иод жил болж байгаа. Тэрний эх нэгтэй дүү гурван морь байна. Ноднин бага дүү шүдлэн аймагт түрүүлж, энэ жил төвийн бүсэд аман хүзүүдлээ. Өнгөрсөн жил Сүхбаатар аймгийн Халзан сумын Мөнхтөр найзаасаа зургаан морь авсан. Тэр зургаагаас сая наадамд хоёр нь уралдлаа. Одоо л газар нутагтаа дасаад бие хаа нь томроод, аятайхан болж байгаа. Ер нь би сүүлийн дөрвөн жилийн дотор гадна дотноос арван хэдэн морь худалдаж авлаа. Улаан сайдын хүрэн халзан азарганы төл улаан азаргыг авч, Баяндалайгаас авсан хүрэн гүүгээ хураалгаад гарсан төл нь өнгөрсөн жил түрүүлдэг даага байгаа юм. Улаан азарга надад ирээд гурван жил болж байгаа, ганц нэг төлүүд нь давхиж эхэлж байна даа.
-Энэ хугацаанд хичнээн айраг, түрүүтэй болоод байна вэ?
-Аймагт арваад айраг, түрүүтэй, бүсийн нэг аман хүзүүтэй. Ийм амжилтаар Аймгийн Алдарт уяач цол авсан. Он гараад аймгийн хаврын уралдаанд хоёр айраг авлаа. Бас адууныхаа хурдыг сайжруулах зорилгоор өөрийн хэмжээнд юм хийж байгаа болохоор цаашдаа миний адуу боломжийн давхина гэсэн итгэлтэй байна.
-Танайхан хойноос Тува адуу нэлээн авдаг бололтой юм аа?
-Надад Тува адуу ганц нэг байгаа шүү. Тэрийг нуух юу байхав. Өндөр ч биш, нам ч биш дунд зэргийн нуруутай тийм морьдууд бий.
- Тува адуугаар азарга тавьж үзэв үү? Гарч байгаа үр төл нь аль талаа илүү татаж гардаг юм шиг байна?
-Тэр авчирч байгаа хүн хүнээсээ л шалтгаалж байгаа байх. Зарим хүмүүс Тува азарга тавьчихсан л байдаг юм. Ер нь Тува азарганы үр төлөөр наадаад, амжилт олоод байсан хүн их ховор ш дээ. Миний хувьд Тува азарга тавьж үзээгүй. Би өөрийн унаган азаргатай байгаад сүүлд Улаан сайдаас нэг азарга, бас хотоос нэг хул азарга авчирсан, ийм гурван л азаргатай. Аймгийн бүсийн уралдаанд таван насанд уралдсан хүрэн соёолонгоор азарга тавья гэсэн бодолтой байгаа.
-Таны хувьд хамгийн бахдалтай наадам 2011 онд Увс аймагт болсон даншиг наадам болов уу гэж бодож байна. Төрийн хишигтэй наадмаас анхны айргаа авсан баяртай мөчийнхөө талаар дурсахгүй юу?
-Даншиг наадмын 30 айраг, түрүүнээс хувь хүртсэндээ их баярладаг л даа. Хоёр морь мордуулаад нэг нь хязааланд аман хүзүүдэж, нөгөө нь таван насанд буюу соёолонд аман хүзүүдсэн. Тэгэхэд соёолонд 120 гаруй морь мордсон байх шүү. Уг нь тэр наадамд дааган цагаасаа авахуулаад бүх насанд айраг, түрүү авч байсан Бүжин хүрнээ айрагдана гэж харж байсан ч уяаны алдаанаас болоод 19-өөр давхисан. Гэхдээ даншигт 19-өөр орно гэдэг тийм ч муу амжилт биш л дээ.
-Аман хүзүүдсэн соёолон хаанахын ямар угшилтай адуу вэ?
-Тэрийг би шүдлэнд нь манай Зүүнговь сумын Тохой бригадын найзаасаа худалдаж авсан яг Тэс адуу байгаа юм. Авсан жилээ уяад сумынхаа наадамд уралдуулсан чинь 11-ээр давхисан. Манай уяач морийг жилд ганц хоёрхон наадамд уралдуулдаг сонин арга барилтай хүн л дээ. Хязааланд нь наадамд уралдуулалгүй өнжөөсөн. Тэгээд ноднин хамгийн сүүлд Батсуурь арслангийн цолны мялаалгаар дөрөвлөсөн. Ер нь хурдан хүлэг л дээ. Манай суманд хэрийн морь түрүүлээд байдаггүй ч сумандаа хоёр гурав түрүүлчихсэн, бас аймагт айраг түрүү олон авсан. Арваад медальтай, одоо естэй морь.
-Баруун бүсийн даншиг наадамд морь айрагдуулахад аав тань их л баярласан байх даа?
-Настай хүн баярлалгүй яахав. Тэр үед айраг авна гэж бодоогүй байсныг ч хэлэх үү их л баярласан даа. Ноднин жил дааганы түрүү авахад баярлаад уйлж суусан шүү, аав минь.
-Зэргэлдээх аймгуудад болж байгаа баруун бүсийн наадмуудад явж байна уу?
-Завхан аймгийн наадамд Бүжин хязаалангаа гучин хэдээр оруулсан, Баян-Өлгийд ганц даага явуулаад бас уяа нь таараагүй юм байлгүй сайн давхиагүй. Ховд руу бол явж үзээгүй. Одоохондоо гадны аймгуудад тодорхой амжилт үзүүлж чадаагүй л байна.
-Танайх хагас суурин маллагаанд төдийлөн шилжээгүй юм шиг байна гэж анзаарагдлаа?
-Шилжээгүй. Яг үнэнийг хэлэхэд зүчээ барьж адуугаар дагнасан хүн бараг байхгүй. Цаашдаа адуугаараа дагная, адуугаа уяж сойё гэж байгаа хүн зүчээтэй, өөрийн гэсэн адуучинтай байхгүй бол болохгүй юм байна гэсэн бодол төрж байгаа.
-Давхих хурдан хүлгэд нь байхад уралдах наадам мундахгүй олон. Бүжин хүрнээс гадна эзэндээ айраг, түрүү авчрах ямар хурдан хүлгүүд байгаа вэ?
-Би Бүжин хүрэн маань энэ жилийн даншигт гайгүй уралдчих болов уу гэж найдаж байна. Багаасаа аймагт сайн хүлгүүдтэй олон удаа шандас сорьж айраг, түрүүнд орж байсан болохоор илүү хүлээлт байгаа. Бас ах дүү дөрвөн морь байна. Шүдлэн нь ноднин даагандаа аймагт түрүүлээд, сая гурваар орсон. Түүний ах дөнөн морийг энэ хэдээсээ арай илүү амжилт гарах байх гэж найдаж байгаа. Сүүлийн гурван төл нь Улаан сайдын халзан азарганы төлийн төл учраас угшлыг нь хөөсөн ч хурдлах болов уу гэж харж байна даа.
-Танай хүүхдүүд адуу маланд хэр ойр вэ?
-Таараа тааруу. Хүү охинтой. Хоёулаа эрдэм ном хөөгөөд хотод байдаг юм. Гэхдээ яахав цаашдаа болох байлгүй дээ.
-Хурдан тууртын хийморьт сүсэглэсэн удам судар тань үр хойчид нь тасралтгүй үргэлжлэх болтугай.
-За баярлалаа. Хурдан морины хийморь дээшээ байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн зээрд морь түрүүлжээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Ням, 17:43 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Даваа, 08:49 минут Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
Бямба, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Даваа, 16:41 минут Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
Ням, 11:56 минут Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
Мягмар, 09:53 минут Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
Даваа, 22:40 минут Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
Бямба, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Даваа, 14:06 минут Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
Лхагва, 17:57 минут Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
Даваа, 20:21 минут Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
Даваа, 09:48 минут Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
Мягмар, 15:42 минут Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
Мягмар, 21:23 минут Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
Ням, 15:46 минут Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Даваа, 10:10 минут Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
Ням, 11:28 минут Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Ням, 13:15 минут Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Даваа, 10:56 минут Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
Даваа, 10:40 минут Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
Мягмар, 11:38 минут Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
Мягмар, 11:56 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
Даваа, 14:49 минут Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Мягмар, 21:13 минут Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
Лхагва, 16:27 минут Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн зээрд морь түрүүлжээ
-
Даваа, 07:56 минут Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
Бямба, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Мягмар, 16:53 минут Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
Лхагва, 16:13 минут Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
Лхагва, 16:43 минут Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
Мягмар, 21:07 минут Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
Лхагва, 15:50 минут Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
Сэтгэгдэл бичигдээгүй байна