Аймгийн Алдарт уяач С.Нямсүрэн: Гоё хүрэнгийн маань төлүүд хаа ч очсон хурдалдаг

2015 оны 12-р сарын 04 -нд

Завхан аймгийн Тэс сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Нямсүрэн гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэдэн оны Алдарт уяач вэ?
-Оныг нь санадаггүй ээ, 2007 онд байхаа даа.
-Алдартын бага нас хэрхэн өнгөрсөн бэ. Санжаа гэдэг хүн морь мал уядаг байсан уу?
-Миний аав анхандаа морь уядаг байгаагүй ээ. Харин адуу сайхан малладаг хүн байсан. Өөрт адуу байхгүй болохоор Сандуй гэж баян айлын адууг 10 гаруй жил маллаж 800 гаруй адуутай болгосон юм гэнэ лээ. Сандуй гуай морь уядаг. Аав уяаны ажилд нь тусалдаг ч голдуу адууг нь өсгөх үржүүлэх тал дээр анхаардаг байсан гэдэг. Би 1936 онд төрсөн хүн. Намайг ухаан ороход манайх адуутай болчихсон. Аав маань морио уядаг байсан. Бүх насанд морь уяхад хааяа ганц нэг морь айрагдана, заримдаа орох ч үгүй. Гэхдээ л аав маань хурдан хүлгийн тоосонд хутгалдана гэдэг өөрөө хийморь гээд ихэд бэлгэшээдэг байсан.
-Өөрөө хэдий үеэс эхэлж морь уях болсон юм бэ?
-Нэгдэл тэжээлийн аж ахуйд 30 гаруй жил нягтлан бодох хийгээд 1995 онд тэтгэвэртээ гарснаас хойш ааваасаа асууж зөвлөн морь уяж эхэлсэн дээ. Намайг тэтгэвэрт гарахаас арай өмнөхөн нэгдэл тарах үед аав маань нэгдлийн шилмэл адуунаас Гоё хүрэн гэж сайн азаргыг гурван адууны үнээр авч азарга тавьж байлаа. Түүний хүчээр манай адуу овоо өсч, би Гоё хүрэнгийнхээ үр төлөөр л наадаж, аймгийн Алдарт уяач цолонд хүрсэн дээ. Аавын минь буян шүү дээ. Тэр сайхан хүлгийг таньж авна гэдэг.
-Гоё хүрэнгийн төлүүд ямар, ямар хурдан буянгуудаар наадав?
-Хамгийн сайн давхиснаас нь ярья. Сартай хүрэн соёолон морь Улиастайн 265 жилийн ойд түрүүлсэн. Тэр маань ойр хавийнхаа уралдаануудад тувт л түрүүлж айрагддаг адуу. Одоо бүр хөгширсөн. За бас, 2000 оны Тэсийн голын даншигт сартай хүрэн даага түрүүлж, хүрэн хязаалан аман хүзүүдэж байлаа. Сартай хүрэн даага нь хязаалан болтлоо давхиад чононд идүүлчихсэн юм. Харин хүрэн хязааланг нь аймгийн засаг даргын орлогч Нямдорж авч, нэг жил тойргийнхоо сумдаар 3-4 удаа түрүүлгэсэн гэсэн. Улсын Алдарт уяач Оросоод би сумандаа айрагдаж, түрүүлдэг байсан хүрэн морио өгсөн нь аймагт нэг түрүүлсэн байна лээ. Би өөрөө гадагшаа явж уралдаж чаддаггүй, сумандаа л нааддаг болохоос миний Гоё хүрэнгийн төлүүд сайн л даа. Хүрэн азарганы төлөөс хүнд өгөхөөр очоод их сайн давхилаа л гэж дуулддаг. Улсын Алдарт уяач Баасанжавт нэг шарга үрээ өгсөн нь Архангай аймгийн наадамд түрүүлээд, улсад очиж 12-оор давхиад, буцаж ирээд Алдархаан сумын сургуулийн ойд түрүүлсэн байна лээ.
-Сүүлийн үед уяаны арга барил эрс өөрчлөгдөж буй. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Бидний үед байгалийн өвсөөр нь л уядаг байсан. Одоо бол тэжээлээр уядаг болж. Гэхдээ залуусын уях чадвар эрс сайжирч байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхээс ч аргагүй юм. Яагаад гэхээр дээр үед улсын наадмаас өөр уралдаанүй байсан бол өдгөө жилээ даан уралдаж, хүн, мал хоёр аль аль нь байнгын бэлтгэлтэй байх болсон. Аливаа юм цаг үеэ дагаж өөрчлөгддөг юм чинь уяа засал арга байж уу даа.
-Засал гэснээс уяач хүн хурд ирлэхээс гадна морьдоо сайн засдаг байх хэрэгтэй гэдэг. Алдарт тэр тал дээр өөрийгөө ямар хэмжээнд үнэлдэг вэ?
-Засалгүй яахав, унд хоолыг нь тааруулна, уяа сойлгыг нь тааруулна, эдэлгээ уналгааг нь тааруулна. Заавал уях болохоор л барьдаг юм биш. Намартаа хэдий үед барьж зөөлөн, зөөлөн унаж байхав. Хэдийд усан хөлсийг нь авахав гээд олон засал байна шүү. Манай хоёр хүү уядаг. Тэдэндээ зааж өөрийнхөө морь уяж хуримтлуулсан туршлагаасаа хуваалцаж, зааж сургаж байна.
-Хойчийн залуусаа бэлтгэх үйлсэд тань амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Би ч бас их баярлалаа. Хөгшин намайг тоож ярилцсанд. Ингээд Монголынхоо бүх уяачдад хийморилог байж, сайхан наадацгаагаарай хэмээн хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл №54

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна