УЛСЫН АЛДАРТ, СУМЫН НАЧИН ОСОРЫН АЮУШ

2015 оны 12-р сарын 04 -нд

Өмнөговь аймгаас МУ-ын Алдарт уяач цолтон найм төрөөд байгаагийн хоёр нь Манлай сумын эрчүүд. Ц.Жанж Алдартын араас шил залгаж улсын цолонд хүрсэн уяач бол Өехий багийн уугуул, Осорын Аюуш юм. Засгийн газрын тогтоолт бүсийн наадамд цэгээн халзан азаргаа аман хүзүүнд хурдлуулж явсан тэрээр 2000 оноос улсын цолонд эрэмбэлэгдэх болжээ.О.Аюуш Алдарт 1971 оноос морь уяж эхэлсэн бөгөөд тэр жилээ сумынхаа баяр наадамд хүрэн бүүдэн даагаа айргийн гуравт хурдлуулж, адуутай нөхөрлөсөн эр хүний жаргалыг мэдэрч байсан гэдэг. О.Аюуш адууны хурд удам дамжин хадгалагддаг гэдгийг эртнээс мэдэрсэн нэгэн. Чухам тиймдээ ч домогт уяач Ц.Занданбалын Босоо ухаагийн угшилтай халиун азарга авч, түүнийгээ сумынхаа баяр наадамд зургаа айрагдуулжээ.Түүний дараа зууны Манлай уяач Д.Даваахүүгийн аав Манлай уяач М.Данзаннямын төрийн наадамд дөрөв түрүүлж, нэг айрагдсан Ажнай хүрэн азарганы төл халзан азаргыг авсан байдаг. Халхын цуут хурдан азарганы төл эзнийхээ урмыг хугалсангүй. Сумын баяр наадамд таван удаа айрагдаж, “Говьшанхын хурд-1” бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдлан томоохон наадмын анхны айргийг авчирч байсан билээ.
Олонд танигдсан хурдан угшилтай О.Аюушийн нэртэй өөр нэгэн хүлэг бол Монгол улсын Манлай уяач Дорнойн Сундуй агсны хүрэн азарганы төл хүрэн үрээ юм. Алдарт хүрэн үрээгээрээ азарга тавьж, тэр нь сумынхаа наадамд нэг удаа айрагдсан байдаг. Энэ мэтчилэн О.Аюуш халхын цуутай хурдан буянгуудын үр төлийг уйгагүй цуглуулж байсан бөгөөд Хэнтий чигийн буурал гүү авчирсан нь олон сайхан хурдан хүлэг төрүүлсэн гэдэг. Ийнхүү азарга гүүний тохироог сайн тааруулан, хурд хадгалах тооцоог нарийн хийдэг байсан нь О.Аюуш уяачийн сайн адуучин байсантай холбоотой. Тэрээр 1970-1992 оныг хүртэл 20 гаруй жил нэгдлийн адуучнаар ажиллахдаа аймгийн аварга адуучнаар нэг удаа, сумын аваргаар зургаан удаа шалгарч байсан жинхэнэ “ясны” малчин хүн юм.
Унагыг эхийн хэвлийд байхаас нь бөөцийлж, адуу нэг бүртээ тулж ажилладаг байсан нь миний амжилтын үндэс хэмээдэг Алдарт уяач хурдан хүлгийн уяа тааруулсан 40-өөд жилийн хугацаандаа бүсийн наадмаас нэг айраг, аймгийн наадмаас нэг түрүү, сумын наадмаас дөрвөн түрүү, 26 айраг хүртэж байжээ. Дашрамд сонирхуулахад дээр дурьдсан нийт амжилтын 35% хувийг даага, шүдлэнгээр хүртсэн байдаг нь Алдартыг бага адууны уяаг илүүтэй тааруулдагийг гэрчилж буй юмаа.
О.Аюуш сайн адууч, уяачаас гадна шаггүй бөх. Тэрээр аймгийнхаа баяр наадамд дөрөв давж, сумынхаа баяр наадамд үзүүрлэн сумын начин цол хүртэж байсан яггүй эр билээ.
"Тод магнай" сэтгүүл Өмнөговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна