ХАНГАЙН БАХАРХАЛ ХУР ХҮРЭН

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 09 -нд

 Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Лхагважавын Отгонбаатарын  хүрэн үрээ АХ-ын 94 жилийн ой, төрийн их баяр цэнгэл наадмын эрлийз дунд насны ангилалд аман хүзүүнд хурдалсан. Шинэ цагийн монгол  адуу шандас юугаа сорьдог энэхүү уралдаанд 92 хурдан хүлэг тоосоо өргөсөн бөгөөд арын сайхан хангай нутгийн хүү ийнхүү аз хийморь дүүрэн наадлаа.
УДАМ, УГШИЛ:
Унага байхдаа одоогийн эзэндээ ирж байсан.
Эцэг: Тод манлай уяач Г.Алтангэрэлийн даагандаа /2007 онд/ улсын наадамд түрүүлж байсан Бага хүрэн азарга.
Эх: Будённый үүлдрийн хээр гүү
АМЖИЛТЫН ТОВЧООН:
2014 онд шүдлэн:
“Дорнод талын хурд-2014” зүүн бүсийн уралдаанд дундуур
2015 онд хязаалан:
“Хангарьд -2015” хаврын уралдаанд аман хүзүү
АХ-ын 94 жилийн ой, үндэсний их баяр наадамд аман хүзүү
“Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд аман хүзүү
ММСУХ үүсч байгуулагдсаны 20 жилийн ойн бүсийн уралдаанд айргийн тав
"Тод магнай" сэтгүүл №70

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна