Жамсран Галдаагийн хурдан шаргын удам одоо ч тасраагүй хурдалсаар....

2015 оны 12-р сарын 21 -нд

Энэ цагийн эхэнд “ганган” Гочоо нэртэй нэгэн сайн эр хүлгийн сайныг унаж, хүүхний сайхантай нөхөрлөж, эзэн баячуудад халгаатай хэрнээ энгийн ядуу ардуудад элэгтэй явдаг байж. Өмнө зүгт мордвол Өвөрлөгч хошууны Барга, Үзэмчин, Хөлөнбөөр аймаг, хойшоо явбал Ар халхын Хан хэнтий, Хөвсгөлийн тайгаар явж ан гөрөө хийнэ. Хангай говийг хэрэн явагч сайхь эр Домогт Шилийн богд, Ганга нуураар орж халхын сайн эр Тоорой Бандитай уулзаж явахдаа ядуусыг тэтгэх нэгэн зорилготой ажгуу. Гочоог ингэж явахад хангай нутгийн нэгэн залуу уулзан танилцаж нөхөр болон явъя гэснийг зөвшөөрч тэр хоёр эр хүний ёсоор дөрөө харшин хээрээр гэр, хэцээр дэр хийж сайн эрсийн амьдралаар явсан бөлгөө. Хангайн залуу ар гэр, авгай хүүхдээ санагалзан байхдаа нутаг буцах бодлоо Гочоод хэлбэл эр улс бие биеэ амархан ойлгож, чамд хэрэг болох ганц гүү хөтөлгөнө. Энэ хөгшин шарга гүүнээс зуны дунд сарын 17-нд гарах унага жинхэнэ ажнай болно. Чамайг хүссэн газарт чинь хүргэж чадах энэ хүлгээр унаа болгож аваарай гэж гэдсэндээ унагатай шарга гүү хөтөлгөжээ. Хээлтэй гүү хөтлөн нутгийн зүг явсан сайхь эр шарга гүүнээс эр шарга унага босоогоороо унахыг хөтөлж яваад харжээ. Томхон тугал шиг хэрнээ хачин галбир төрхтэй тэр унага эхээс унахдаа өвдгөө шороодохгүй хангинатал янцгаагаад эхээ дагаад давхисан байна. Сайхь эр унага улдаж ядрахаас болгоомжлон үе үехэн амраасаар яваад хонгор Жаргалантаар нутагтай Боржигоны Далай Жонон бэйс гэгч баян айлын бараа харжээ. Айраг цагааны шим дэлгэрсэн зуны сайхан цагт гэрийн үүдийг нээж холч дуран барьж суудаг Жонон бэйс өмнө зүгээс морь хөтөлсөн хүн ирэхийг хараад ард нь зайдуухан яваа унагыг хүртэл ажиглаж, “Энэ холын хүн байна, хоол цай хий” гээд гэртээ хоёр, гурав хоног морь биеийг нь амраажээ. Жонон бэйс хол ойрын сонин сонсож, унаганы байдлыг хараад хэлсэн нь: “эр улсын замын хүзүү урт гэдэг. Хүрэх газар хол унах унаа муутай чи улдаж ядарсан нялх унагаар яах билээ. Гэрийн гадаа орхиод манай гурван түмэн адуунааас өөрөө хараад хоёр сайн морь барьж унаад яв даа” гэжээ. Сайхь залуу босоогоороо унасан шарга унагаа сайн хүлэг болно гэдгийг мэдсэн ч хүний сайхан сэтгэлээр хэлсэн Далай Жононд баярлаж хоёр сайн морь барьж унаад нутгийн зүг мордсон байна.
Улдаж хоцорсон шарга унагыг бэйс арчлан тордсоор нэг л мэдэхэд сайхан соёолон азарга болж хошуу наадамдаа гурвантаа түрүүлгэжээ. Ийнхүү гурвантаа түмэн эхээ дуудуулан зодог тайлсан шарга азаргыг Жонон бэйсийн адуучин залуу амраг бүсгүйтэйгээ уулзахдаа унадаг болов гэнэ. Амраг бүсгүй нь одоогийн Төв аймгийн Баянжаргалан суманд нутагладаг агаад залуу орой адуу залсаны дараа мордож, өглөө үүр хаяарахын алдад эргэн ирдэг. Ингэж явахдаа шарга азарга мянган лам шавилан суудаг зүүн Чойрын хийдийн орчим ирээд заавал нэгэнтээ янцгаадаг байж. Тэрхүү үүрсээнээр хийдийн лам нар “Жонон бэйсийн шарга азарга янцгааж байна. Амрах цаг болжээ” хэмээн унтацгааж, үүрээр дахин янцгаахад нь “босох цаг болжээ” хэмээн сэрцгээдэг байсан гэдэг. Энэхүү гайхам хурдан шарга азарганы угшлаас хожмоо эцгийн шийрийг хатаан хурдалсан нь Жамсран Галдаагийн шарга азарга юм. Боржигон Сэцэн вангийн хошуу наадамд долоонтаа түрүүлсэн хурдан шарга азарганы эзэн Жамсран Галдаа гэгч Боржигон Сэцэн вангийн хошуу Цагаан тэмээт, Баянбулагаар нутагладаг нэгэн байж. Нэг жил эхнэр нь төрөх дөхсөн тул шарга азаргаа өнжөөхөөр шийджээ. Гэтэл өвгөн ноён Хардэл жанжин Бэйс Пүрэвжав “Сэцэн вангийн хошуу наадамд завсаргүй таван азарга оруулна” хэмээн зорин ирж байгаа тухай Ононмөр хаван олж мэдээд Жамсранд “чи л шарга азаргаа уяхгүй бол болохгүй нь. Энэ нутагт тэр хүний азаргануудыг хаах нь чиний шаргаас өөр байхгүй” хэмээн аминчлан захиж. Хошуу нутгийн нэр төртэй холбоотой хэрэг байсан тул Жамсран Галдаа шарга азаргаа уяж,түрүүлгэн араас нь Пүрэвжав ноёны таван азарга дараагаараа орж байсан гэдэг.Ийнхүү Галшар адууг үндэслэгч, өвгөн ноёныг дарж, нутгийн нэрийг хамгаалсан Жамсран Галдаагийн хурдан шаргын удмын хүлгүүд тэр хавиараа ихэд хурдалж, зэргэлдээ сумынхаа наадмын таван түрүүг хүртэл хүртэж байсан гэдэг. Тэр тухай нь Баянжаргалан сумын уяачид “Сүмбэрийн цагаан хонинуудтай уралдах хэцүү” хэмээн ярих нь бий. Өдгөө ч гэсэн хурдан шаргын удам тасралгүй хурдалж байгаагийн нэг жишээ бол аймгийн наадамд түрүүлсэн Даржаагийн Банзарын хүүгийн соёолон шарга морь юм. Энэ адууны дээд удмыг нарийн хөөвөл Жамсран Галдаагийн шаргын угшилтай гэх юм билээ.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна