Айлаа хэмээх Алдарт уяачийн тухайд...

2015 оны 12-р сарын 22 -нд

Ажил үйлс, амжилт бүтээлээрээ нэршигдэж нутгийн олны хүндлэлийг хүлээсэн нэгэн бол Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул, МУ-ын Алдарт уяач агсан Дагвын Доржпалам юм. Тэрээр эрхэлдэг ажлаараа “Хоршооны”, сонирхдог зүйлээрээ “анчин”, гаршиж гайхагдах авьяасаараа “уяач” хэмээх олон сайхан тодотгол нэр зүүсэн гавьяатан билээ.
Д.Доржпалам 1947-1957 оны их гэгээрлийн үе, бүхнээр бичигтэн болгох аяны жилүүдэд сурч, сургаж явсан нэгэн агаад тоо бодлого, тооцооны ухаанаар оюунаа тэлж чадсаны учир хоршоонд түүхий эдийн эрхлэгчийн хариуцлагатай чимхлүүр ажилд тохоогджээ. Улмаар ажилдаа мэргэшээд, эрхэлсэн ажил, хичээл зүтгэлийн хүчээр “хоршооны” хэмээн олноо нэрлэгдсэн юм.
Д.Доржпалам энгүй, халаагүй их ажлын хажуугаар ан хийж, хээр хөдөөгийн эрэмгий амьтан “боохойн” асар тэвчээр, чамгүй ухаан, нэгнээ хамгаалан тэтгэх туйлбарт зангий нь таньж мэдсэн бас ч адал явдалт анчин билээ. Д.Доржпаламын өөр нэгэн авьяас нь хүлгийн сайныг таних агаад, морь уяж хурдлуулахдаа гаргуун байжээ. Зуны улиралд сумын төвийнхөн /хуучин төвд/ их голын урд талбайд зусланд гардаг бол Д.Доржпалам шалтай буудалд, эсвэл Хавчмийн хадан хясааны ёроолд бууж морь уядаг байв.
Голын өмнө уулын арын мөнх цэвдэгтэй хатуу хөрснөөс зайлж морь улдаахгүй зөөлөн хөрстэй газар сонгож буй нь тэр юм. Д.Доржпалам олон жил морь уяж олон сайхан хүлэг айраг, түрүүнд давхиулж байсны дотроос дааган цагаас түрүүлсэн шар халтар, улаан, цагаан зэрэг морьд олонд танил болж нэрд гарсан юм. Морины уяа сайн тохируулдаг, морь сайн таньдаг учир наадам дөхөөд ирэхээр тэднийхийг бараадах хүн цөөнгүй, уяа шузга нь ч сайхан хүлгүүдээр дүүрдэг байв.
Сундуйн бөгтөр хээр, Дэдээгийн Боохойн бор хээр, нэгдлийн хээр хурдална гэж заан шинжсэн олон морь уралдааны морьдын манлайд ирж наадамч олноо баясган Доржпаламын уяачийн эрдэм ухааныг олонд таниулсан билээ. Д.Доржпаламын морь таних хурдлуулах эрдмийг үнэлж “Улсын Алдарт уяач” цолыг 1999 онд олгосон билээ.
Айлаа гуай
/Нэрт уяач Доржпалам агсны гэгээн дурсгалд зориулав/
Унаган нутгийнхан минь
Айлаа, Айлаа гэж дуудна
Уугуул нэрийг нь зөвхөн
Албан бичигт л бичнэ
Ийм л нэгэн өвгөн
Манай нутагт байсан юм
Эргээд түүнийг дурсахад
Сонин хүн байсан юм
Уяа дүүрэн хурдан морьд
Сүүл цацлан үүрсэн
Хаяа дүүрэн хурдан ноход
Шөнө боргож хононо
Намхан бор өвгөн
Энэ бүхэндээ жаргалтай
Номхон зөөлөн харцандаа
Эрхлүүлж тэднийгээ наадуулна Д.Даваадорж, 1999 он Шүлгийн хэсгээс
"Тод магнай" сэтгүүд Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна