Сариг хайрхнаар нутагтай “Самаа” Баатар


Дундговь аймгийн Луус сумын харьяат, аймгийн Алдарт уяач Содномын БААТАР. Сариг хайрхнаар нутагтай “Самаа Баатар” гэхээр нутгийн түмэн нь андахгүй. Алдартын адуу хөвчтэй саран тамгатай. Унаган адуугаараа аймаг, сумын наадмаас олон айраг түрүү хүртсэн С.Баатар уяач 1997 оны Дундговь аймгийн баяр наадамд унаган зээрд морио айрагдуулж, 2000 онд соёолон хээр морио хол түрүүлгэж байлаа. Хээр үрээ нь Монгол улсын Манлай уяач Д.Эрдэнэчулууны /нэг хонхорын улсууд, эднийхний өвөлжөө бараа бараагаа харан саахалт оршдог/ Даншиг хээр гэж 1997 оны говийн бүсийн даншиг буюу Зава Дамдины 140 жилийн ойд даага түрүүлж, хойтон жил нь аймагтаа түрүүлсэн тэрхүү цуутай хурдан хүлгийг дийлж түрүүлсэн бахдам түүхтэй. С.Баатар уяач 2001 оны зун Дэлгэрцогт сумын аймгийн Алдарт уяач Лувсан-Ишийн Эрдэнэбаяр найзаасаа 1996 оны улсын наадамд гуравт хурдалсан хурдан хул азарганых нь төл хул азаргыг сая төгрөгөөр худалдан авсан нь хурдан байгаад зогсохгүй эр төл болгон нь хурдалсан юм. Улмаар 2007 онд сумын наадмаас 6 түрүү, 36 айраг хүртсэн амжилтаар “сумын Алдарт уяач” цолыг хүртсэн бол 2009 онд аймгийн наадмаас 2 түрүү, 9 айраг хүртсэн амжилтаар “аймгийн Алдарт уяач” хэмээх эрхэм алдрыг хүртсэн нэгэн. 2009 оны аймгийн баяр наадмаараа хүүтэйгээ хамт очиж 1 түрүү, 4 айраг хүртэхдээ шүдлэн насны гурван адуу түрүү, айрагт хурдлуулсан амжилт нь Дундговь нутагт сүүлийн 50 жилд гараагүй бахдам амжилт байсан юм. Алдартын унаган саран тамгатай адуунаас Өмнөговь, Өвөрхангай руу олон хурд гарсан нь очсон наадам бүртээ айраг, түрүүнд цоллуулж, унаган эзэн ус нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөөр яваа нь эдний адууны чанар чансааг тодхон илтгэх биз ээ. Түүний дунд хүү Б.Ганзориг мөн л аймгийн Алдарт уяач цолтой. 2009 онд сумын наадмаас 9 түрүү, 30 гаран айраг хүртсэн амжилтаар “сумын Алдарт уяач”, 2012 онд аймгийн наадмын 4 түрүү, 8 айргаар “аймгийн Алдарт уяач” болсон. Сүүлийн дөрвөн жил Хэнтий аймгийн Дархан, Баянмөнх сумаар нутаглаж байгаа бөгөөд Сүхбаатар, Дорноговь, Хэнтий, Дорнод гээд хурдтай газрын адуугаар унаган адууныхаа цусыг сэлбэж байгаа гэнэ лээ. Ардын хувьсгалын яруу алдарт 90 жилийн ой, Монгол төрийн наадамд хурдан хүлгийнхээ тоосыг өргөж, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дүншигийн Мягмаржавын унаган шарга даагаа 30-д хурдлуулсан бол 2012 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын аймгийн Алдарт уяач “Бураа” хэмээх Ш.Пүрэвжавын унаган хээр хязаалангаа мөн 30-д хурдлуулсан. Ирэх наадмуудад 30 биш гуравт, бүр төрийн наадмын түрүү хүртэхийн ерөөл өргөе.
"Тод магнай" сэтгүүл Дундговь аймгийн тусгай дугаар



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна