МОНГОЛ УЛСЫН 2015 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ЕСӨН ИХ НАС

А.Тэлмэн
2015 оны 12-р сарын 24 -нд

1.ММСУХ-ны 20 жилийн ойн их баяр наадмын айргийн тав, “Дүнжингарав-2015” Хаврын төвийн бүсийн уралдааны аман хүзүү, “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны айргийн дөрөвт хурдалсан Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Намсрайжавын Зоригтын “Хул” морь 9 оноогоор Монгол улсын 2015 оны хамгийн өндөр чансаатай их насны мориор шалгарлаа.
2.ММСУХ-ны 20 жилийн ойн их баяр наадмын түрүү, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой, Төвийн бүсийн хурд-2015 уралдааны түрүү Төв аймгийн Баян сумын уугуул  Хэнгэргийн Цогтсайханы “Цавьдар халзан” морь 8 оноогоор ХОЁРДУГААРТ
3.Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын айргийн гурав,  Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой, Төвийн бүсийн хурд-2015  уралдааны айргийн тавд хурдалсан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дагвадоржийн Ганбаатарын “Шарга” морь 7 оноогоор ГУРАВДУГААРТ
4.Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын айргийн дөрөв,  “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны айргийн тавд хурдалсан  Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн “Халтар” морь 7 оноогоор ДӨРӨВДҮГЭЭРТ
5.Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын түрүү Ховд аймгийн Мөст сумын уугуул Монгол Улсын Манлай Уяач Буднямын Буяннэмэхийн “Хээр” халзан морь 6 оноогоор ТАВДУГААРТ
6. ММСУХ-ны 20 жилийн ойн их баяр наадмын аман хүзүү, “Говь-Шанх-V” говийн бүсийн уралдааны айргийн тавд хурдалсан Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Очирбатын Чимэддоржийн “Хул” морь 6 оноогоор ЗУРГААДУГААРТ
7. ММСУХ-ны 20 жилийн ойн их баяр наадмын айргийн гурав “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны айргийн гуравт хурдалсан Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харъяат Дуламсүрэнгийн Төртогтохын “Халиун” морь 6 оноогоор ДОЛООДУГААРТ
8.Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын аман хүзүүнд хурдалсан Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод Манлай Уяач Дашзэвэгийн Дагвадоржын Өсгий цагаан зээрд морь 4 оноогоор НАЙМДУГААРТ
9.Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмын айргийн тавд хурдалсан Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул Алтангэрэлийн Батбаатарын “Саарал морь” 4 оноогоор ЕСДҮГЭЭРТ
10.“Дүнжингарав-2015” Хаврын төвийн бүсийн уралдааны түрүү Төв аймгийн Баян сумын уугуул  Хэнгэргийн “Цогтсайханы Хар” морь 4 оноогоор ЕСДҮГЭЭРТ
11.“ Зүүн бүсийн хурд-2015” уралдааны түрүү Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Пушкиний Амгаланбаатарын “Xээр морь” 4 оноогоор ЕСДҮГЭЭРТ
12.“Увс хурд-2015” баруун бүсийн уралдааны түрүү Төв аймгийн Жаргалант сумын уугуул Баттөмөрийн Гантөмөрийн “Сартай зээрд морь” 4 оноогоор ЕСДҮГЭЭРТ
13.“Хутагтын хурд-2015” говийн бүсийн хаврын уралдааны түрүү Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уугуул Санжаа -Тогтохын Төгөлдөрийн “Буурал морь” 4 оноогоор ЕСДҮГЭЭРТ
14.“Сэлэнгэ хурд-2015” Хангайн хаврын бүсийн уралдааны түрүү Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Хорлоогийн “Баттулгын Бор” морь 4 оноогоор ЕСДҮГЭЭРТ.
15.Говь-Шанх-V” говийн бүсийн уралдааны түрүү Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, Аймгийн Алдарт Уяач Бадамгаравын Бадраагийн “Төвгөр” саарал морь 4 оноогоор ЕСДҮГЭЭРТ тус тус эрэмбэлэгдлээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна