ИХ ХУРДЫН ХИШИГ ИХ УЛААНЫ ЭЗЭН

2015 оны 12-р сарын 29 -нд

Монголын морины их олимп, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд айрагдан Увсчуудын бахархал болсон хурдан хүлэг бол Хонхдойн Ганбаатарын Аварга улаан морь юм. Хурдан хүлгийнхээ буянаар төрийн хишиг хүртсэн Х.Ганбаатар уяач 1963 онд Увс аймгийн Зүүнговь сумын Тохой бригадын нутагт Хоохдойн отгон хүү болон мэндэлжээ. Эцэг Хонхдой нь хааяа сумандаа ганц нэг морь айрагдуулчихдаг жирийн нэгэн малчин байсан бол хүү Ганбаатар нь шаггүй унаач, сайн уяач, адуунд иртэй хэмээн гайхагдаж явсан юм.
Х.Ганбаатар уяачийн гараагаа 1980-аад оноос эхэлж, хар морио сум орон нутгийнхаа наадамд хэд хэд түрүүлгэж айрагдуулжээ. Морины уяа эхэлмэгц гэртээ тогтохгүй. Хэдэн адуугаа дагаад хээр голдуу хонож явдаг, хөдөөгийн хөх уяачийн нэг Х.Ганбаатар барагтай бол дуугарахгүй. Бусдад үйлдлээрээ үлгэрлэх ёстой хэмээн бодно.
Сайн адуу уяж байж сая уяач болдог хэмээн ахмадууд ярьдаг. Тэгвэл Х.Ганбаатарыг уяач болгож, олонд таниулсан хүлэг нь түүний улаан морь.
1988 онд том хүү нь гурван нас хүрч даахиа үргээлгэхэд Хатуубаатар ах нь сумандаа түрүүлсэн улаан даагаа зүсэлж өгчээ. Тэрхүү улаан дааганы эцэг нь Сан адууны ижилтэй, Ханхөхийн угшилтай адуу бол эх нь Тэс удмын адуу.
Х.Ганбаатар хүүгийнхээ нэртэй улаан үрээг уяж, шүдлэнд нь сумын наадам болон Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн ойд тус тус түрүүлгэв.
Дараа жил нь хязаалан үрээ Баруунтуруун, Хяргас сумдын наадамд түрүүлээд, 1991 онд соёолон морь сумынхаа наадамд түрүүлж, аймгийн 60 жилийн ойд мөн л магнайдаа тоосгүй өнгөлөв.Чухам энэ үеэс Ганбаатарын хурдан улаан нэр, зард гарч морь сонирхогчдын анхаарлыг татах болов.
Хавчигтаа адуу цусаа бүрэн сольж байдаг учраас тэр жил уяхыг сайшаадаггүй. Х.Ганбаатар тэр жил улаан морио хавар болсон зүүн сумдын бүсийн наадамд түрүүлгээд, зун нь уралдуулалгүй өнжөөв.
Дараа жил нь долоотой морь Баруунтуруун сумынхаа наадамд долоод давхиж, наймтай сумандаа аман хүзүүдээд, давхар уяагаар Хяргас сумын наадамд гурваар давхижээ.
10-тайдаа морь Зүүнговь сумын наадамд гуравлаад, Баруунтурууны сургуулийн ойд түрүүлж, дараа жил нь /1998 онд/ 11 настай морь шигшмэл морьдын “Их хурд-1” уралдаанд очиж айргийн дөрвөөр хурдалжээ.
Тухайн үед одоотой адил морь ачдаггүй байсан учир Х.Ганбаатар улаан морьдоо /бага улаан гэж бас хурдан морьтой байсан/ хөтлөн хориод хоног явж байж Хархоринд очсон бөгөөд тэр үед Баруунтуруунаас Сайнжамбал хээр азаргатайгаа, Сундуй Соён хээртэйгээ, аймгийн Алдарт уяач Монхоон хээр морьтойгоо дээр нь сумын уяачдын холбооны тэргүүн Баттогтох нар явцгаажээ. Тэрхүү наадамд Х.Ганбаатарын Их улаан дөрвөөр давхиж, харин Бага улаан нь 28-аар давхисан байдаг./Бага улаан морь нь мөн л Сан адууны угшилтай гэгддэг бөгөөд эх гүүг нь хоёр гурван адууны хамтаар мотоциклиор авч байсан гэдэг. Бага улаан даагандаа сумынхаа наадамд айрагдаад, хязааландаа аман хүзүүдэж, соёолондоо анхны баруун бүсийн наадамд /“Сар хайрхны даншиг”-т/ дөрөвт давхиж байсан бас чиг хурдан буян/
Монголын уяачид тэр аяараа цугласан Их хурдын өмнөхөн томчууд уяа хэсч, наадмын өнгийг шинжээд “Увсаас ирсэн адуун дунд айрагдах морь алга” хэмээн дүгнэж. Гэтэл айрагдахын аргагүй адууны нэг нь дөрөвт хурдалж, хүлэг бассандаа бантсан нэгэн нь “ясны бяртай морь юм” хэмээн толгой сэгсэрч байсан гэдэг.
Харин Х.Ганбаатар уяач тэр наадмын тухай:Томчууд Их улааныг бол тоож хараагүй л дээ. Ер нь миний улаан морь хүний нүдэнд тусах адуу биш. Харин Бага улааныг нь хараад байсан. Бодвол арай илүү санагдсан юм байлгүй дээ. Улаан морио хөтлөөд ирчихсэн болохоор нэлээд ядруу, дээр нь өвс ургамал нь таарч өгөхгүй хэцүүхэн байтал манай Зүүнговийн уяачид морьдоо ачаад оччихсон. Бас болоогүй нутгийн өвстэй ирж. Хүний нутагт яваа адуунд дуртай адилхан эр улс жаргал зовлонгоо хуваалцаж, нөгөө хэд маань өвснөөсөө өглөө. Нутгийн ногоо идээд улаан морь маань овоо сэргэж байнаа. Тэгээд яг уралдахын өмнөх сунгааны дараа хөтлөөд явж байсан зүүн урд хөл нь үл мэдэг доголоод байсан. Манай нутагт адууны урд хөл ийнхүү хөнгөн доголоход сайны шинж хэмээн бэлгээшээх нь бий. Тийнхүү сайныг зөгнөж доголов уу, хол газар яваад улдчихав уу алин болохыг мэдсэнгүй. Тэгсэн сайны ёр байсан билээ” хэмээн дурссан удаатай.
Олон газрын хурд шандас шалгасан их морины уралдааныг Лхүндэвийн хонгор өнгөлж, Бат-Өлзий Тод манлайн хээр халзан удаалан, Доржсүрэнгийн Даян түмний эх хээр гурвалж, Увсын Ганбаатарын Их улаан дөрөвлөв.
Тэр жил айрагдсан морьдыг “Иж Планет-5” мотоциклиор мялааж байж. Бай шагнал гардуулах үеэр хамт явж байсан холбооны тэргүүн Баттогтох Баянаа аваргад очоод “мотоциклио авч гармаар байдаг” гэж л дээ. Тэгсэн Аварга дөрвөн бөх дуудаж, өнөө хэд нь мөрөн дээрээ тавиад наадмын талбайгаас сүр дуулиантайхан гарцгаасан гэдэг. Энэ тухайгаа ярихдаа Алдарт догдолж байгаа нь илт.
Тухайн үед утас холбоо гэж байсангүй, радиогоор л баяр наадмын мэдээ сонсоно. Нутгийн нэрийг өргөсөн бахархалт хүүгээ угтан авахаар Баруунтуруунаар л хөл хөдөлгөөн болж. Нутгаас гарсан хоногоор нь ирэх хугацааг барагцаалж сэтгэл амар суутал найм хоноод Зүүнхангайд амарч явсан сумын удирдлагуудтай таарчихаж. Нөгөө хэд нь бөөн хөл хөгжөөн болоод хүргэж ирсэн гэдэг. “Их хурд”-д явахад нь сумын удирдлагаас дэмжин, бензин тосны мөнгө гаргаж өгөөд “айраг, түрүү хүртвэл мотоцикль өгнө” хэмээн аймгийн Засаг дарга амласан байж. Тэр амлалтаа биелүүлж, намар нь алдрыг нь тэмдэглэж, Засаг дарга, орлогчтойгоо очин мотоциклио гардуулж байжээ.
Улаан морь уяа нь орохоор их тайван болж, сав л хийвэл унтаж байдаг. Бүр морь гаргах гээд бужигнаж байхад толгойгоо тавьчихаад унтаж байдаг, тийм амгалан адуу байжээ. Түүнчлэн багадаа бараан зүстэй байснаа жил ирэх тусам цайрсаар сүүлдээ бор болсон аж.
Ийнхүү сайн хүлгийнхээ буянаар нутгийн нэрийг өргөж, олноо баясгасан Х.Ганбаатар 1998 оны Улсын шилдэг уяачаар шалгарч, хоёр жилийн дараа Монгол улсын Алдарт уяач хэмээх цолны эзэн болжээ. Тэрээр 2004 онд зуурдаар нас нөгчсөн бөгөөд өдгөө нэг хүү нь залгамжлан морь уяж байна.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна