Д.Нямсүрэн:Лхэгшигдоржийн хонгорыг “Хотгойдын хурд”-д айрагдуулж, аймгийн анхны машинтай морь болгож байлаа

2015 оны 12-р сарын 30 -нд

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д. Нямсүрэнтэй хийсэн ярилулагыг уншигч танаа хүргэж байна.
-Хурдан морины уяа сойлго тааруулах болсон үе хэзээ вэ?
-Би чинь малчин хүн. Хонь голдуу маллаж байгаад гуч нэлээн гарсан хойноо морь уях болсон. Тэр бол наяад оны дунд үе л дээ. Бие даан морь уяад 1985 онд сумын наадамд шүдлэн үрээгээ хурдлуулж анхны айргаа амсаж байлаа. Түүнээс хэдэн жилийн дараа буюу 2004 онд Мөрөнд ирж аймгийн наадамд соёолон үрээгээ гуравлуулчихаад сумандаа очоогүй. Аймгийн төв дээр морь уяж байна. Харин сүүлийн жилүүдэд моринд хорхойтой залуусын морийг уяж хурдлуулж байна даа.
-Таны дээдчүүл морь уяж байв уу?
-Миний аав морь уяж байгаагүй ээ. Өвөө маань Тува Монголын хооронд домог болсон Жүгдэр гөрөөч гэж явлаа. Харин ээжийн аав Дарамжав морь уядаг байсан. Би Агарын голын хүн л дээ. Өвөг дээдсээс өвлөн ирсэн унаган адуунууд маань нутагтаа дүү нарт байгаа. Дүү нараас зарим нэг адуугаа сайн давхиулаад сумын Алдарт уяач болсон хүмүүс бий. Манай хөвгүүдээс том нь морь сонирхдоггүй юм. Харин бага хүү маань нэлээд дөртэй. Одоо хотод ажиллаж байгаа. Миний уяаны ажлыг үргэлжлүүлэх хүн гэж боддог.
-Хэдэн оны аймгийн Алдарт уяач вэ? Одоо хичнээн айраг түрүүтэй болсон байна даа?
-2010 онд аймгийн Алдарт уяач цолыг авсан. Цагаан-Уул сум болон аймаг тойрсон сумдаас олон айраг, түрүү олныг л авлаа. Нарийн тоолж байгаагүй юм байна. Хорь, гучаад юм бол бий байхаа.
-Сүүлийн үед хүний морь л уяад байна уу? Ямар ямар амжилттай байна вэ?
-Тиймээ, хүний л морь уяж байна. Өөрийн адуу мал байхгүй шахуу, хурд ч тааруу болсон. Харин хүний морь уяад айраг түрүү алдахгүй л байна. Хурандаа Лхагваа, малжуулахын Галаа, аймгийн МСУХ-ны нарийн бичгийн дарга Болдбаатар, мэргэжлийн хяналтын Лхагвасүрэн нарыг морийг уяж аймгийн наадмаас 6 түрүү, 11 айраг авсан. Галаа маань аймгийн Алдарт уяач болсон. 2007 онд аймгийн наадамд Лигшигдоржийн хонгор морийг түрүүлгэчихээд, Хотгойдын хурдад гуравлуулсан тэр жил сайхан дурсамж үлдээсэн байдаг юм. Би хоёр жил хэртэй Лигшигдоржийн морийг уясан юм. Хонгор морь манай аймгийн анхны машинтай морь юм шүү дээ. Харин одоо Цагаан-Уул сумынхаа Монгол улсын Алдарт уяач Чулуунбаатарын хүүгийн морийг энэ хавраас тэжээлээ. Энэ наадмаар уралдуулна даа.
-Эдгээр хүмүүс зүүн зүгийн адуу авчирч уяулах юм уу?
-Тийм ээ. Би өөрөө явж адуу авчирч өгч ч байлаа. Одоо бол газар газрын адууны уяа сойлгыг тааруулж байна. Нутаг нутгийн адуу хэлбэр хийц төдийгүй уяа нь ч өөр өөр байдаг юм. Жишээ нь зүүн талын адуу арьс, хөрс нимгэнтэй, уяа хөнгөнтэй. Голдуу зогсож байж, сэрүүн цагаар хөлс авахуулна. Нар үзэхдээ дургүй талдаа. Харин манай баруун талын адуу бол хөрс зузаантай. Гэхдээ зүүн талын адуу шиг нимгэрүүлвэл бас давхина. Ер нь манай Тэс талын адуу хурдтай л даа.
-Нутгаасаа гадагшаа гарч уралдаж байна уу?
-2008 оны намар УИХ-ы гишүүн асан Сайхансамбуу Завханы Яруугийн голд нэг том надам хийсэн. Тэнд Лигшигдоржийн хонгор морь, азарга хоёртой яваад, азаргыг нь 21-ээр давхиулсан. Харамсалтай нь шөнө нь хонгор морио алдаад, наадамд морио тавьж чадалгүй буцаж байлаа. Сүүлд 2010 оны даншиг болдог жил миний уясан морьд аймгийнхаа наадамд их сайн давхиж байсан атлаа "Хотгойдын хурд"-д амжилт гаргаж чадаагүй.
-Ярилцсан танд баярлалаа. Уясан болгон тань айраг түрүүнд хурдалж байг.
"Тод магнай" сэтгүүл №45

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна