Аймгийн Алдарт уяач Б. Батсайхан: Саарал азарга бид хоёр сайны ерөөлөөр учирсан

2016 оны 1-р сарын 04 -нд

Булган аймагт зохион байгуулагдсан хангайн бүсийн уралдаанд нутгийн дөрвөн азарга түрүүлж, айрагдан наадамчин олны магнайг тэнийлгэсэн билээ. Тэдний нэг болох «Салхин» саарал азарганы эзэн Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн Алдарт уяач Бямбасүрэнгийн Батсайханаас бид баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Хангайн бүсийн уралдаанд Салхин саарал азаргаа айргийн тавд хурдлуулсан танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Бүсийн уралдаанаас долоо хоногийн өмнө Булган аймгийн Сайхан суманд болсон “Дөрвөн түмэн адуу”-ны баярт миний саарал азарга бас түрүүлсэн. Түүний дараа хангайн бүсийн уралдаандаа айргийн тавд давхилаа. Үнэхээр их баяртай байна. Хавар аймагт Засгийн газрын тогтоолт бүсийн наадам болно гэдгийг дуулаад амжилттай оролцчих юмсан гэж бодож байсан маань биеллээ оллоо. Сэтгэл өндөр сайхан байна.
-Бүсийн уралдааны дараа саарал азарга “Хүрээ цам” даншиг наадамд очиж мөн айрагдсан санагдана?
-Тиймээ, сэтгэл хөдөлгөсөн уралдаан хангайн бүсээр зогсоогүй саарал азарга маань “Хүрээ цам” даншиг наадамд очиж айргийн дөрвөөр давхин эзэн намайгаа баярлуулсан. Он гарсаар азарга маань гурав уралдаж гурав айрагдаад байгаа юм.
-Хангайн бүсийн наадамдаа хэдэн насны морь мордуулсан бэ?
-Ганц азаргатай очоод түүнийгээ айрагдуулсан даа.
-Бүсийн уралдааны талаарх сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Нэг хэсэг бүсийн уралдаан зохиогдох эсэх нь шийдэгдэхгүй хэцүүхэн л байлаа. Уяачид бид энэхүү алтан боломжийг алдчихвий дээ хэмээн битүүхэн санаа зовж байснаа нуугаад яахав. Орон нутагт ийм том уралдаан болно гэдэг уяачид бидэнд тэр болгон олдохгүй завшаан шүү дээ. Тэр утгаараа найдлага тавиад хүлээж байсан, “зохиогдохоор боллоо” гэсэн. Хангайн бүсийн уралдааныг Бат-Эрдэнэ тэргүүнтэй манай Булган аймгийн МСУХ-ныхон богино хугацаанд маш сайн зохион байгуулж чадсаныг хэлэх нь зүйтэй байх.
-Тантай санал нэг байна. Ингэхэд Алдарт хэзээнээс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа билээ?
-2009 оноос тууштай морь тэжээж эхэлсэн. Түүнээс өмнө бол сонирхогчийн түвшний уяач байлаа. Морь гэдэг уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулдаг буянтай хийморилог амьтан. Буянт хүлгүүдийнхээ ачаар 2013 онд аймгийн Алдарт уяач цолны эзэн болсон.
-Анхны болгон нандин мартагдашгүй байдаг шүү дээ. Анхны айргийг амсуулсан буянт хүлгээ танилцуулаач?
-Дорнод аймгийн Дашбалбар сумын гаралтай нэг ухаа азаргатай байсан юм. 2009 онд тэрхүү ухаа азарга маань уралдсан бүхий л наадамдаа дандаа зургаад давхиж байснаа хамгийн сүүлийн нэг уралдаандаа гуравт орсон. Тэр миний анхны айраг. Түүнээс хойш олон газрын наадамд очиж айраг түрүү хүртэж байна. Би хоёр ч удаа саарал азаргатайгаа Дүнжингаравын хурд уралдаанд оролцсон.
-Ямархан амжилт үзүүлсэн бэ?
-2013 онд соёолондоо Төв аймагт болсон “Дүнжингаравын хурд” уралдаанд 32,33-аар орж, дараа жил нь хавчиг азарга 28-д давхисан.
-Хүлэг эзэн хоёр эртний ерөөлөөр учирдаг гэлцдэг. Саарал азарга таных болсон түүхээс хуваалцаач?
-Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэг шүү дээ. Саарал азарга бид хоёр тэгж учирсан. Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Ганбаа гэж хүн 20 гаруй даагатай ирээд Булган аймгийн Тэшиг, Сайхан, Баян-Агт, Бугат сумдын нутгаар явж наймаа хийсэн юм билээ. Бусад нь зарагдаад ганцхан саарал даага үлдсэн байхад нь би “за яахав жижигхэн л юм“ гээд авсан юм.
-Дахан дор эр, даахин дор хүлэг хэмээх үгийг биелэл болгосон нь хэзээнээс вэ?
-Дааганд нь уралдуулаагүй ээ. Шүдлэндээ баг бригадын наадамд уралдуулсан ч хадуураад болоогүй. Тэгж байгаад Булган аймгийн Орхон суманд болсон уралдаанд айргийн дөрөвт ирсэн юм. Тэр уралдаанд улсад түрүүлдэг Тэмүүлэнгийн Дөлгөөн хар түрүүлж байсан. Түүний дараа хязаалан үрээ Сэлэнгэ суманд болсон хаврын уралдаанд айргийн гуравт, аймгийн чанартай хаврын уралдаанд айргийн дөрөвт, Хутаг-Өндөр суманд болсон бага гурван насны морьдын уралдаанд айргийн тавд тус тус давхиад Орхон сумын наадамд аман хүзүүдэж, Тэшиг сумын 80 жилийн ойд түрүүлсэн. Соёолондоо Хишиг-Өндөр суманд болсон хаврын бооцоот уралдаан болон манай Халиун багт болсон уралдаанд тус тус аман хүзүүдэж, Бугат сумын баяр наадамд таваар давхисан. Азарга болсноосоо хойш 11 медаль аваад байгаа. 2013 оны Булган аймгийн шилдэг азарга шүү дээ.
-Салхин саарлын төлүүд хэрхэн давхиж байна вэ?
-Саарал азаргандаа Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Баруунбүрэн, Дорнод аймгийн Халхгол, Гурванзагал зэрэг сумдаас авчирсан хурдан удмын гүүнүүдээ хураалгасан. Охин голдуу унага гараад байгаа, удахгүй эцгийн шийрийг хатаах хүлгүүд төрөх байхаа. Манай аймгийн МСУХ нутгийн адууныхаа чанарыг сайжруулах үүднээс хоёр гурван англи, араб азарга өгч, уяачдаа гүү тавих боломжийг олгодог. Би удахгүй тохирох гүүг нь авч тавина гэсэн бодолтой байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч, баярын сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа. Хурдан тууртын босоо цагаан хийморьт өнө мөнх ивээгдэж яваарай.
- Баярлалаа. Морины төлөөх зүтгэлийг минь үнэлдэг аав, ээж хоёртоо баярлаж явдгаа хэлмээр байна.Намайг саарал азаргаа аваад наадамд явсан хойгуур аав, ээж хоёр маань миний адууг харж байдаг юм. Тэднийгээ байгаа болохоор би ардаа санаа зовохгүй амжилт гаргаж чаддаг. Тиймээс хүүгийнх нь морь хурдалж, түрүүлж, айрагдаж байгаа нь та хоёрын минь ач шүү гэдгийг хэлэхийг хүсч байна.
"Булганхангайн хурд" сэтгүүл №01

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна