Д.Батмөнх: Давхардсан тоогоор 220 гаруй уралдаанч хүүхэд оролцсон

2016 оны 1-р сарын 06 -нд

Монгол наадам, морин уралдааны амин сүнс нь “морь, хүүхэд мэнд зам цагаан наадах” юм. Сүүлийн жилүүдэд уралдаанч хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хангах асуудлаар нэлээдгүй ажлууд өрнөж буй. “Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааныг зохион байгуулагчид уралдаанч хүүхдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хангах тал дээр ихээхэн анхаарч, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажилласан байна. Бид аймгийн хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Дагвадоржийн Батмөнхөөс тодруулга авсан юм.
-Уралдаанч хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хангах тал дээр хэрхэн ажилласан бэ?
-Хангайн бүсийн уралдааны үеэр манай байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, уралдаанч хүүхдийн амь, нас аюулгүй байдлыг хангах тухайд хэд хэдэн шаардлага хүргүүлж, түүнийхээ хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллалаа. Жишээлбэл баяр наадмын тухай хуульд заасанчлан долоогоос дээш насны хүүхдээр морь унуулах. Уралдаанч хүүхэд стандартын шаардлага хангасан малгай, өвдгөвч, тохойвч, цээживч зэрэг хамгаалалтын хувцас хэрэгсэл өмссөн байх. Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх. Эцэг, эх болон уяачдаас зөвшөөрөл авсан байх гэсэн хэд хэдэн шаардлагын хүрээнд хяналт тавьж ажилласан.
-Хоёр өдөрт есөн насны морь уралдсан. Үүнийгээ дагаад уралдаанч хүүхдүүд нэг өдөр олон насны морь унах магадлалтай байсан. Энэ асуудалд анхаарлаа хандуулж байв уу?
-Аймгийн Засаг даргын захирамжаар уралдааныг хоёр өдөрт багтаахаар болсон юм билээ. Төсөв мөнгөтэй холбоотойгоор гаргасан шийдвэр байх л даа. Хангайн бүсийн уралдаанд 12 аймгийн 700 шахам хурдан морь, давхардсан тоогоор 220 гаруй уралдаанч хүүхэд оролцсон. Уралдааны үеэр хүүхэд хамгааллын гишүүд гараанаас эхлээд уралдаан дуусах хүртэл буюу барианд ортол хяналтаа тавьж, холбогдох заавар зөвлөгөөг өгч байсан. Манай аймаг уралдаандаанч.ком гэсэн онлайн бүртгэл хөтөлдөг. Үүн дээрээ тулгуурлаад нарийвчилсан бүртгэл судалгаа хийсэн юм. Хангайн бүсийн уралдааны үеэр хоёр хүүхэд есөн насны морь унасан бол нийт уралдаанчдын 70 шахам хувь нь 3-4 насны морь унасан байна лээ. Харин үлдсэн 28 хувь нь 1-2 насны морь унасан болохыг судалгаагаар тогтоосон. Уралдааны явцад зургаан хүүхэд мориноосоо унаж, анхан шатны тусламж үйлчилгээг аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүд үзүүлсэн. Уралдааны үеэр ажилласан эрүүл мэндийн төвийн тусгай гэр майханд 51 хүүхэд ирж үйлчлүүлсэн байна лээ.
-Зөвхөн ЗГ-ын тогтоолт бүсийн гэлтгүй аймаг, суманд болж байгаа уралдаануудад та бүхэн хяналт тавьдаг байх. Уралдаанч хүүхдүүд хамгаалалтын хувцас хэрэгслээр бүрэн хангагдаж чадаж байна уу?
-Манай аймагт болж байгаа уралдаануудын үед морь унаач хүүхдүүд 100 хувь хамгаалах хэрэгсэлтэй морддог. Хувцас хэрэгслийн бүрэн бүтэн байдалд манай байгууллага байнга хяналт тавьж байдаг юм.
-Уралдаанч хүүхдээ даатгуулах ёстой гэдгийг уяач бүхэн ухамсарладаг болсон. Харин ямар нэгэн асуудал гарлаа гэхэд даатгалын нөхөн олговор олгох асуудал хэрэгжихгүй байх шиг ажиглагддаг. Энэ тал дээр та бүхэн хяналт тавьдаг уу?
-Даатгалын байгууллага нь ч тэр, эцэг эх, уяачид ч тэр энэ талын ойлголт хандлага тааруу байх шиг санагддаг шүү. Тиймээс манай байгууллага үүнтэй холбоотой зөвлөмж сургалт сурталчилгааг тогтмол хийдэг юм. Мэдээлэл сонссон хүмүүс “Өө тийм байдаг юмуу” гээд гайхаж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл нэг жилийн хугацаанд зөвхөн мориноос унах биш, бусад тохиолдлоор бэртэж, гэмтсэн бол нөхөн төлбөр авах эрхтэй байдаг. Үүнийг уяачид маань тэр бүр мэддэггүй юм шиг байна лээ. Бид хангайн бүсийн уралдааны өмнө даатгалын компанийн төлөөлөгч, захирлуудтай уулзан энэ талаар мэдээлэл өгч хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурцгаасан.
-Баяр наадмын тухай хуулиар бай шагналын 20 хувийг уралдаанч хүүхдэд олгох ёстой байдаг. Энэ заалт хэрэгжиж байна уу?
-Хангайн бүсийн уралдааны үеэр бид уралдаанч хүүхдэд олгох ёстой бай шагналыг тусад нь дугтуйнд хийж өгсөн. Ер нь манай аймагт энэ жишиг тогтоод удаж байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
"Булганхангайн хурд" сэтгүүл №01

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна