Б.Дагий: Улс төрийн зорилготой олон бэрхшээл маргааны эцэст уралдаанаа амжилттай сайхан зохион байгууллаа

2016 оны 1-р сарын 08 -нд

Засгийн газрын тогтоолт хангайн бүсийн уралдааны нарийн бичгийн даргаар ажилласан «Булганхангай« МСУХ-ны тэргүүлэгч Б.Дагийгаас цөөн асуултанд хариулт авснаа уншигч танаа хүргэж байна.
-“Булганхангайн хурд-2015” хангайн бүсийн уралдааны хурдан морины салбар хорооны нарийн бичгийн даргаар ажилласан юм байна. Уралдааны онцлог болоод зохион байгуулалтын тухайд тулгарсан хүндрэл бэрхшээл юу байв?
-Засгийн газрын тогтоолт бүсийн уралдааныг тухайн орон нутгийн ЗДТГ болон аймгийн морин спорт уяачдын холбоо хамтран зохион байгуулдаг. Хамтарч ажиллах тухайд хоёр тал харилцан ойлголцолд хүрэхгүй нэлээд цаг хугацаа алдсан тал бий. Ер нь бол уралдаантай холбоотой хүндрэл бэрхшээл цөөнгүй гарсан. Хамгийн наад зах нь уралдаан болох эсэх тухай асуудал. Түүний дараа хаана болох, комисст ямар ямар хүмүүс орж ажиллахав гээд олон асуудлуудыг шийдэх хэрэгтэй болсон. Зуны хангайн бүсийн уралдааныг Булган аймагт зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоол 2015 оны 2-сарын 5-нд гарч аймгийн морин спорт уяачдын холбоо аймгийн засаг даргын зөвлөлийн хуралд хүсэлт тавьсан. Гэтэл зөвлөл хэд хэдэн удаа хуралдаад “Улсын хэмжээнд эдийн засаг хямралтай байгаа үед бүсийн уралдааныг манай аймаг хийх боломжгүй” гэсэн шийдвэрт хүрч, түүнийгээ МУ-ын Засгийн газар цаашлаад ММСУХ руу хүргүүлсэн байсан. Харин Засгийн газраас “Нэгэнт шийдвэр гарсан тул ямар нэг аргаар зохион байгуул” гэсэн хариуг өгч, тэр дагуу орон нутгийн удирдлагууд дахин хуралдаад “Санхүү, төсөв мөнгөний хувьд хүндрэлтэй байгаа учраас санхүүжилт гаргаж чадахгүй. Аймгийн МСУХ-ны удирдлагууд хандив тусламж, дэмжлэгээр бүрдүүл” гэсэн чиглэл өгсөн. Үүнийг нь хүлээн зөвшөөрөөд “ажлын хэсгийг яаралтай байгуулж өгөх” хүсэлтийг удаа дараа тавьсны эцэст аймгийн орлогч даргаар ахлуулсан таван салбар комисстой ажлын хэсэг байгуулагдсан.
-Тэр нь хэзээ юм бэ?
-7-р сарын 16 нд аймгийн морин спорт уяачдын холбооныхон морин уралдааны зохион байгуулалтыг дангаараа хариуцах тухай захирамж гарч, түүнээс хойш цагдаа, онцгой байдал гээд уралдаан зохион байгуулахад хамтарч ажиллах ёстой бүхий л байгууллагууд холбооноос хөрөнгө мөнгө шаардах болсон. Ний нуугүй хэлэхэд нэлээд хүнд нөхцөлд уралдаан зохион байгуулсан шүү.
-Хөшигний ард их зүйл болжээ дээ?
-Тэгсээн. Уралдаан зохион байгуулах тухай шийдвэрээ арайхийн гаргасны дараа хаана болох вэ гэдэг асуудал дээр зөвшилцөлд хүрч чадалгүй нэлээд удсан. Аймгийн ЗДТГ-ын зүгээс Эрдэнэтийн морин уралдааны зам дээр хийх саналтай байсан бол бид Бүрэгхангай, Могод, Сайхан, Хишиг-Өндөр сумдын аль нэгэнд нь уралдаанаа зохион байгуулъя гэсэн юм. Гэтэл аймгийн Засаг дарга үүнийг зөвшөөрөөгүй. Дээр нь Бүрэгхангай, Могод сумдын ИТХ-аас уралдаан зохион байгуулах боломжгүй гэсэн мэдээллийг өгсөн. Сайхан сумын тухайд “Дөрвөн түмэн адуу”-ны баяр давхцсан учраас бэлчээрийн даац хүрэлцэхээргүй байсан.
-Дургүйд хүчгүй гэгч үү, эсвэл үнэхээр уралдах газаргүй аймаг уу?
-Засгийн газрын тогтоолтой зуны бүсийн уралдаан анх даа Булган аймагт зохион байгуулагдах гэж байхад Эрдэнэтийн нутагт дэвсгэрт зохион байгуулна гэсэн орон нутгийн удирдлагын шийдвэрийг нийт иргэд, уяачид, хурдан морины зүтгэлтнүүд, МСУХ-ны удирдлагууд, ивээн тэтгэгчид хүлээн зөвшөөрөөгүй л дээ. Ингээд дахин ярилцсаны эцэст уралдаанаа аймагтаа хийхээр болж, уралдааны зохион байгуулалтыг МСУХ, харуул, хамгаалалт, урлагийн тоглолт зэргийг аймгийн ЗДТГ хариуцахаар болсон юм.
-Үл ойлголцол үүгээр дууссан уу?
-Уралдааны өмнөх өдөр Улаанбаатар хотоос ирсэн уяачид “нэг өдөр таван насны морь уралдуулна гэж юу байхав. Тийм олон насны морь нэг хүүхэд унах боломжгүй” гэсэн хүсэлт тавьж, тэр дагуу аймгийн хүүхдийн төлөө төв болон хууль хяналтын байгууллагынхантай ярилцах хэрэгтэй болсон. Тэгээд эцэст нь “зуншлага тааруу, газрын өнгө дөнгөж сэргэж байгаа болохоор уралдааныг олон хоног сунжруулах боломжгүй. Таван насны морь уралдуулах уяач 2-3 уралдаанч хүүхэдтэй байх ёстой” гэсэн шаардлага тавьж түүндээ хяналт тавьж ажилласан. Энэ мэтчилэн нам улс, төрийн зорилготой олон бэрхшээл маргааны эцэст хангайн бүсийн уралдаанаа амжилттай сайхан зохион байгууллаа.
-Үүлдэрлэг байдлаар ялгах тухайд ямар нэг маргаан гарсан уу?
-Аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчид мэргэжлийн хүмүүстэй хамтран баг болж, үүлдэрлэг байдалд хяналт тавьсан учраас харьцангуй гайгүй ээ. Гэхдээ аймгийн удирдлага, ММСУХ-ны төлөөлөгчид, хууль хяналтын байгууллагынхан тодорхой хэмжээний хүндрэл учруулж байсныг зориуд хэлмээр байна.
-Уралдаанч хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах тухайд ямар нэг хүндрэл бэрхшээл гарсан уу?
-Бариан дээр нэг морины хөл хугарсан. Түүнд мал эмнэлэгийнхэн тусламж үйлчилгээ үзүүлж, МСУХ-ны зүгээс хөрөнгө гарган эмчилгээ хийлгэсэн. Есөн насны морины уралдааны үеэр зургаан хүүхэд мориноос унасан ч ямар нэг бэртэл гэмтэл аваагүй.
-Ингэхэд та хэдий үеэс аймгийнхаа МСУХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа билээ?
-1996 онд аймгийн МСУХ-ны дэд даргаар томилогдон, 2000-2009 онд тэргүүнээр ажиллаж байгаад 2009 оноос өнөөдрийг хүртэл дэд дарга, орон нутаг хариуцсан тэргүүлэгчээр ажиллаж байна. Одоо ч залуучуудад ажлаа хүлээлгэж өгье гэж бодож байгаа шүү. /инээв/
-МСУХ-ны үйл ажиллагаанд идэвхтэй оролцогсдын ихэнх нь уяачид байдаг. Таны хувьд ?
-Би 1997 оноос хойш морь уяж байна. Аймгийн Алдарт уяач цолтой. Томоохон амжилт гэвэл 2011 оны хаврын бүсийн уралдаанд нэг соёолонгоо түрүүлгэж, нөгөөг нь гурваар давхиулсан. Мөн тэр уралдаанд миний азарга зургаагаар давхисан.
-Орон нутгийн чанартай уралдаанд ямар амжилт үзүүлээд байгаа вэ?
-Шарга азарга маань гурван жил дараалан аймгийнхаа баяр наадамд түрүүлсэн. Энэ хавийнхан “Дагийгийн шарга” гэхээр андахгүй дээ.
-Сая хангайн бүсийн уралдаандаа хэдэн насны морь мордуулав?
-Хоёр морь уясан боловч наадмын бэлтгэл гэсээр байгаад мориндоо сайн анхаарал хандуулж чадсангүй ээ. Шарга азарга маань 16-аар, соёолон үрээ маань 20 гарч давхилаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье.
"Булганхангайн хурд" сэтгүүл №01

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна