Аймгийн Алдарт уяач Ш.Нармандах: Мөнгөн хошуутын маань үр төл одоо ч гэсэн хурдалсаар л байна


Адуучин аавын өвөрт агтны төвөргөөнд бүүвэйлэгдэж өссөн хүү удам залгасан уяач болж эцгийн шийрийг хатааж явна. Энэ бол МУ-ын Алдарт уяач Б.Шаравжамцын хүү аймгийн Алдарт уяач Ш.Нармандах юм. Цэргээс ирсэн даруйд хурдан хүлгийн уяаг тааруулж хурд ирлэх болсон тэрээр
1999 онд Дэлгэрцогт сумын наадамд цавьдар азарга аман хүзүү
1999 онд Дэлгэрцогт сумын наадамд бор даага түрүү
2003 онд Дэлгэрцогт сумын 80 жилийн ойд загал хязаалан аман хүзүү
2005 онд Төв аймгийн Баянцагаан сумын наадамд хүрэн хязаалан айргийн дөрөв
2005 онд Төв аймгийн Баянцагаан сумын наадамд шарга соёолон айргийн дөрөв
2005 онд Төв аймгийн Баянцагаан сумын наадамд саарал буурал даага түрүү
2005 онд Төв аймгийн Баянцагаан сумын наадамд хул үрээ айрагдсан
2005 онд Дундговь аймгийн 63 жилийн ойд хонгор хязаалан айргийн дөрөв
“Тавантолгой” ХХК-ийн 40 жилийн ойд саарал буурал хязаалан айргийн тав
2006 онд Их газрын чулуун дахь уяхан замбуу тивийн наран задгай театрын нээлтэнд зориулсан наадамд хонгор соёолон айргийн дөрөв
2006 онд Дэлгэрцогт сумын 83 жилийн ойд бор морь айргийн гурав
2007 онд Их номч гүн ухаантан Завадамдины мэндэлсний 140 жилийн ойд шүдлэн аман хүзүү
2007 онд Их номч гүн ухаантан Зава Дамдины мэндэлсний 140 жилийн ойд даага айргийн тав
2007 онд Их номч гүн ухаантан Зава Дамдины мэндэлсний 140 жилийн ойд их морь айргийн гурав 2007 онд Дундговь аймгийн шилмэл хурдан их насны морьдын уралдаанд цагаан морь айргийн дөрөвт тус тус хурдлуулж байсан юм. Түүнтэй цөөн хором ярилцсанаа энд сийрүүлэн хүргэе.
-Уяач аавын удам залгасан хүү багадаа хурдан морь унадаг байсан байлгүй. Алдарт айлын хэд дэх хүүхэд вэ?
-Бид эцэг эхээс есүүлээ. Би дээрээ нэг эгч, нэг ахтай айлын гурав дахь хүүхэд. Адуучин аавын хүүхдүүд яаж өсдөг вэ тэр л жишгээр хүн болсон. Зургаан настайдаа хурдан морь унаж сураад 13 хүртлээ унасан. Одоо нэг бүрчлэн санахгүй байгаа ч айрагдаж түрүүлдэг л байсан. Моринд томдоод хасагдсанаас хойш өглөө адуу хураана. Өдөр унага татна. Орой адуу зална. Адуу усална гээд ажил юу эс мундахав. Тэгж байгаад 1977 онд цэрэгт явж Улаанбаатар хотод хязгаарын цэргийн 05-р ангид алба хаасан. 1980 онд цэргээс ирээд нэгдэлд адуучнаар орж, тэр цагаас эхлэн бие даан морь уяж эхэлсэн дээ.
-Уяаны эрдэм сурган, уяачийн дөр суулгасан анхны хүлэг морь нь?
-1981 онд Дорноговь аймгийн Хар айраг угшилтай хонгор халзан азаргыг Баянцагаан сумын Чүлтэмсүрэн гэдэг хүнээс авсан юм. Аятайхан үрээ харагдахаар нь гүү морь хоёроор авч тэр жилээ өнжөөгөөд дараа жилээс нь эхлээд уясан. Халзан азарга маань 1982 онд аймгийнхаа баяр наадамд айргийн дөрөвт, 1984 онд айргийн гуравт, 1985 онд айргийн тавд тус тус хурдалсан. Түүнчлэн аймгийнхаа баяр наадамд гурван удаа зургаалсан хурдан буян. Улсын наадамд ч тоосоо өргөсөн хүлэг дээ.
-Хэдэн оны наадамд бэ?
-1987 онд шиг санагдаж байна. Халзан азаргатай очиж улсын наадамд очоод 13-аар давхиулж байлаа. Олон жил намайг баярлуулсан хурдан буян даа. Манай энэ хавийнхан бол андахгүй.
-Үр төл нь хэр давхиж байна?
-Мөнгөнхошуут маань өөрөө хурднаас гадна үр төл сайтай азарга байгаа юм. Ийш тийшээ очсон үрээнүүд нь түрүүлж айрагдаад л байгаа дуулдах юм. Өлзийт сум руу хулгар бор, хонгор халзан хоёр үрээ зарагдсан. Нэлээд хэд айрагдсан сурагтай байна лээ. Мөн Мөнгөнхошуутын төл хул шүдлэн 1989 онд Дэлгэрцогт сумын наадамд аман хүзүүдсэн. Мөн өөр нэг төл бор даага 1990 онд Дэлгэрцогтын наадамд түрүүлсэн. Аавд өгсөн халзан үрээ бас их сайн давхисан. Аав түүнийгээ бага халзан гэдэг байсан юм. Бага халзан дааган цагаасаа уягдан соёолон болтлоо айрагдсан. Өнгөрсөн жил “Их мандал -2012” говийн бүсийн уралдааны айргийн дөрөвт хурдалсан зэгэл хонгор азарганы эх нь миний Мөнгөн хошуутын төлийн төл байгаа юм. Энэ мэтчилэн яриад байвал зөндөө бий.
-Аав тань удам залгаж уяа эвлүүлж буй хүүдээ ямар хурдан адуу зүсэлж өгсөн бэ?
-1988 онд шиг санаж байна. Өлгөр хээрийнхээ төл хээр алаг даагыг өгсөн. Аавын минь унаган адуу л даа. Алаг үрээ хязааландаа Дундговь аймгийн баяр наадамд гуравт давхиж, 1991 онд соёолондоо аймгийн 50 жилийн ойгоор дөрөвлөж, тэр жилээ давхар уяагаар Адаацаг сумын наадамд очиж аман хүзүүдэж байсан. Бүдүүрсэн хойно 1995 онд Дэлгэрцогт, 1996 онд Адаацаг сумын наадамд тус тус айрагдсан. Бас л нэгэн үе яригдсан хурдан адуу байгаа юм.
-Удам дамжсан уяач уяаны үед юуг илүүтэй эрхэмлэдэг вэ? Өөрөөр хэлбэл ямар арга барилаар уядаг вэ?
-Морь уяж байх үеийн ёсыг аль болох баримтлахыг хичээдэг. Харин уяаны тухайд аавынхаа сургасанчлан хөндүүрийг нь зөв гаргахад илүүтэй анхаардаг даа. Мөн би адууг нимгэлж уралдуулдаг. Тарган адуу олиг олохдоо амархан байдаг болохоор.
-Сэтгэлд хоногшсон нандин наадмын дурсамжаасаа хуваалцаач гэвэл?
-1991 оны аймгийнхаа 50 жилийн ойд соёолон айрагдуулах л хамгийн сайхан байсан даа. Манай унаган адуу байсан болохоор бүр ч их бахдалтай санагдаж байсан.
-Танайхны залуучууд дээдчүүлээ дагаад морь уяна биз?
-Уянаа. Манай нэг дүү сайн уядаг байсан ч бурхан болсон. Одоо бас нэг дүүгийн хүү Нямдаваа сүүлийн үед гайгүй морь уяж байгаа.
-Уясан хүлгэд нь хурдан байж, тод магнай торгон жолоогоо өргүүлж явах болтугай.
"Тод магнай" сэтгүүл №40



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна