С.Амарсанаа: Манай дархчуудын хийц улсдаа тэргүүлдэг

2016 оны 1-р сарын 12 -нд

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул, “Тэсийн хүлэг” уяачдын холбооны тэргүүн С.Амарсанаатай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Уяачдын холбооны үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье дээ. “Тэсийн хүлэг” холбоо хэдэн онд байгуулагдсан юм бэ?
- “Тэсийн хүлэг” уяачдын холбоо 1995 онд анх үүсгэн байгуулагдсан, аймгийнхаа ууган салбар холбоодын нэг. Анхны тэргүүнээр нь Бямбаа гэж хүн сонгогдон ажиллаж байгаад, 2008-2010 оны хооронд Баттогтох тэргүүн удирдаж байсан. Миний хувьд 2010 оноос энэ ажлыг авсан. Намайг ажил авснаас хойш 70-аад гишүүн нэмж элссэн. Одоо 150-аад гишүүнтэй. Нэг аймгийн Алдарт уяачтай. Жанчив Алдарт маань 2000 онд цолоо авсан. Сумын Алдарт уяач цолтон 30 гаруй бий. Сонирхуулаад ярихад сумын 30 Алдартын нэг нь Гэндэндармаа гээд эмэгтэй бий. Өнгөрсөн жил зөвлөгөөнд ирж оролцоод уяачдын холбооны “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнуулсан. 1986 оноос хойш хурдан морь уяж байгаа. Баруун гурван сумандаа хурдан цоохор азаргаараа нэрд гарсан мундаг эмэгтэй бий.
-Сумын хэмжээнд тогтмол зохион байгуулагддаг хичнээн уралдаантай вэ? Ер нь нэг нас хэд хүрч мордож байна?
- Дээхэн үедээ 20 гаруй жилийн өмнө 100-150 хүрч морддог байсан. Харин сүүлийн жилүүдэд цаг хатуурч, жил дараалсан ган зуднаас болоод манай нутгийн адуу их цөөрсөн. Түүнээсээ болоод нэг насанд 25-60 орчим адуу л морддог болоод байна. Гэсэн хэдий ч уралдаан бол тийм цөөн бишээ. Жилдээ ямар ч байсан 5-6 уралдчихна. Ойролцоох Сэврэй, Ноён сумдад болж байгаа уралдаануудад ч оролцоно. Тэгэхээр манай уяачид жилдээ 7-8 уралдчихаад байх шиг байгаа юм. Цол хэргэм олгохдоо манай холбоо
сумын наадмын 70%, багийн наадмын 30% гэсэн үзүүлэлтээр чанараа тооцдог. Өөрөөр хэлбэл хоёр багийн наадмын айраг нийлээд нэг сумын наадмын айрагтай дүйцнэ гэсэн үг. Ийнхүү чанар тооцдог болсноос хойш уяачдын идэвхи их нэмэгдсэн. Дашрамд сонирхуулахад аймагтаа манай сум хамгийн анх уяачдаа 100 хувь энгэрийн тэмдэгжүүлсэн.
-Төв холбооныхоо үйл ажиллагааг сайн дэмждэг юм байна. Холбооноос хэрэгжүүлж буй унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тал дээр Гурвантэсчүүд хэрхэн анхаардаг вэ?
-Анхааралгүй яахав. Бүх хүүхдүүдээ даатгалд хамруулж, нэг хүүхдээр нэг удаадаа гурваас дээш нас унуулахгүй гэсэн шаардлага тавьдаг. Манай сумын унаачид аймгийн шилдгээр шалгарсан. Цаашлаад унаач хүүхдийн зөвлөгөөнд сум орон нутгаа төлөөлж оролцсон. Хурдан морины хөгжилд унаач хүүхдийн оролцоо чухал тул бид жил бүр шилдэг хүүхдүүдээ шалгаруулдаг уламжлалтай.
-Тэсийн залуус адуу хэр зөөж байна?
-Манай сумын адуу жижиг биетэй ч бяртай. Эдэлгээ даахдаа сайн давуу талтай. Гэсэн хэдий ч хурдлах чадварыг нь нэмэгдүүлэх үүднээс бид энд тэндээс адуу их зөөж байна. Судалгаа хийгээд үзэхэд сүүлийн гурван жилд манай суманд 140-150 адуу орж ирсэн байдаг юм. Түүнийхээ хэрээр ойролцоо сумдадаа сайхан нааддаг болоод байгаа. Аймгийн төв 300 км зайтай учраас тэр бүр очиж чадахгүй байна.
-Хөдөө орон нутагт явж байхад сэтгэл эмзэглүүлдэг нэг асуудал бол адуу эдлэх соёл. Наад зах нь морь унадаг хүнгүй болсон байна шүү дээ. Танай сумын тухайд байдал ямар байна?
-Адуу эдлэх гэдэг том соёл байлгүй яахав. Түүний нэг нь сайхан эдлэл хэрэгсэл байх. Манай сум тэр талаараа аймагтаа тэр бүү хэл улсдаа ч дээгүүрт тооцогдоно шүү. Өвөл аймагт зөвлөгөөн зохион байгуулж, шилдэг мөнгөн эдлэл хэрэглэл шалгаруулахад манай сумынхан тэргүүлсэн. Манай сум уран дархчууд олонтой. Адуу эдлэх соёлыг дэлгэрүүлэхийг дэмжсэн өөр нэгэн арга хэмжээ бол нутгийн унаган адуу, азарга шалгаруулах тэмцээн байгаа юм.
-Амарсанаа тэргүүн ер нь хэзээнээс хурдан морьтой холбогдсон юм бэ?
-1986 онд 8 дугаар ангиа төгсөөд л шууд мал дээр гарсан. Тэгээд Баясах багийн төв дээр Баясахын уяачдын галыг үүсгэн байгуулаад, багийнхаа ойр орчмын 25-30 адууг уяж, сумынхаа наадамд оролцон 20-25 айргийг нь авсан амжилтаар уяачийнхаа гарааг эхэлж байлаа. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл морь уяад л явж байна. Адуу гэдэг амьтан сайхан шүү дээ. Эр хүнд итгэл урам зориг, баяр баясгалан бэлэглэж байдаг юм.
-Тантай санал нэг байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл №36

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна