Аймгийн Алдарт уяач Г.Гантулга: Хээр даага маань бүсийн наадмын анхны түрүүг авчирлаа

2016 оны 1-р сарын 13 -нд

Хангайн бүсийн уралдаанд хээр даагаа түрүүлгэсэн Хутаг-Өндөр сумын харьяат, аймгийн Алдарт уяач Гаравсүрэнгийн Гантулгаас баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа. Морин жилдээ одтой сайхан наадан, аймгийнхаа шилдэг уяачаар шалгарсан хийморилог залуу ийнхүү Засгийн газрын тогтоолт бүсийн наадмын түрүү хүртэн амжилтын буухиагаа үргэлжлүүлжээ.
-Өнгөрсөн жил уулзахад сумын Алдарт уяач цолтой байсан санагдана?
-Тиймээ. Манай Хутаг-Өндөр сумын уяачдын төлөөлөл өмнө нь “Тод магнай” сэтгүүлд оролцоход би сумын Алдарт уяач цолтой байсан. Ноднин аймгийн чанартай бүсийн уралдаанаас хоёр түрүү, дөрвөн айраг, сумын чанартай наадмаас 19 айраг, түрүү хүртсэн амжилтаараа аймгийн шилдэг уяачаар шалгаран сар шинийн өмнөхөн аймгийн Алдарт уяач болсон юм. Өнөө жил ч гэсэн тэрхүү амжилтаа баталж 20 гаруй айраг, түрүү хүртлээ. Үүнээс өмнө 2011 онд сумын Алдарт уяач цолыг хүртэхдээ мөн сумын шилдэг уяачаар шалгарч байсан.
-Залуу уяачийн хийморь өөдөө байгаа бололтой. Цолоо бүсийн уралдаанаар түрүүгээр мялаасан нь бэлгэшээлтэй сайхан санагдсан байх?
-Тэгэлгүй яахав. Сая хангайн бүсийн уралдаанд хээр даага маань түрүүлж, том наадмын анхны түрүүг авчирлаа. Өмнө нь аймгийн чанартай бүсийн наадамд л морь түрүүлгэж, айрагдуулж байсан.
-Бүсийн наадамдаа хэдэн насны морь мордуулсан бэ? Баяр наадмын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Хангайн бүсийн уралдаан сайхан болсоон. Булган аймгийн морин спорт уяачдын холбоо маань маш сайн зохион байгуулж ямар нэгэн будилаан, маргаангүй есөн насны морио уралдуулж чадсаныг зориуд хэлмээр байна. Би даага, шүдлэн хоёртой очин дааага түрүүлгэн, шүдлэнгээ 30 гаргаж давхиуллаа. Шүдлэн үрээ маань аймгийнхаа баяр наадамд дөрөвт давхисан адуу л даа.
-Төрийн зарлигт наадмын түрүү авчирсан хээр дааганыхаа талаар танилцуулаач?
-Манай хүргэн ах Оросоогийн Мэндбаярын унаган адуу. Он гарсаар долоо уралдаж тав түрүүлээд байгаа юм. Сайхан суманд болсон хаврын бүсийн уралдаанд наймд давхиад, улсын наадамд очиж 16-д ирсэн. Сумынхаа наадамд хол түрүүлэхээр нь аймагт уралдуулалгүй шууд улсын наадмыг зорьсон юм. Анх удаа улсын наадамд очиж байгаа болохоор туршлага дутсан тал бий байх. Дээр нь энэ жил их гандуу байсан шүү дээ. Гэсэн хэдий ч хээр үрээ маань сайхан давхиад 16-д ирсээн.
-Өнгөрсөн жилийн шилдэг уяач 2015 он гарсаар хэрхэн наадсан бэ?
-Хамгийн том нь мэдээж хангайн бүсийн уралдааны түрүү. За тэгээд аймгийнхаа баяр наадамд шүдлэн айрагдуулж, Хутаг-Өндөр сумынхаа баяраас хоёр түрүү, гурван айраг хүртсэн. Мөн хаврын бүсийн уралдаанаас хоёр түрүү авсан даа.
-Хангайн бүсийн уралдаанд амжилт гаргасан уяачид ММСУХ-ны 20 жилийн ой болон Даншиг наадамд ирж оролцсон байна лээ. Таны хувьд?
-Би яваагүй ээ. Бүсийн наадмын дараа даагаа тавьсан. Сөнгө даага байгаа юм.
-Хийморилог уяачийн амжилтын буухиа үргэлжилж, төрийн хишиг хүртэх болтугай. Ярилцсанд баярлалаа.
-Ерөөлөөр болог.
"Булганхангайн хурд" сэтгүүл №01

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна