Аймгийн Алдарт уяач Ч.Содном: Ийм сайхан наадмаас хоёр айраг хүртсэндээ баяртай байна

2016 оны 1-р сарын 14 -нд

Нутгийн дэвжээнээ болсон хангайн бүсийн уралдаанаас Булганы уяачид дөрвөн түрүү, 10 айраг хүртэн амжилт дүүрэн наадсан билээ. Тэдний нэг Баяннуур сумын харьяат аймгийн Алдарт уяач Чойдоржийн Содномтой хөөрөлдсөнөө уншигч танаа хүргэе. Дашинчилэн сумын нутаг Доргонт хэмээх газар эхээс унасан Алдарт уяач адууныхаа үүлдэр угсааг сайжруулан чанаржуулахад ихээхэн анхаардаг бөгөөд түүнийхээ үр шимийг хүртэн Засгийн газрын тогтоолт бүсийн наадмаас хоёр айраг хүртсэн юм.
-Нутагтаа болсон хангайн бүсийн уралдаанаас хоёр айраг хүртэн одтой сайхан наадсан танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Бороо хуртай, ногоо цагаатай сайхан наадам болж, олон газрын хурдан хүлгүүд хүрэлцэн ирлээ. Болно болохгүй гэсэн яриа гарч, уяачид биднийг эргэлзэхэд хүргэсэн ч зохион байгуулалт сайтай сайхан наадам болсон. Ийм сайхан наадмаас хоёр айраг хүртсэндээ баяртай байлгүй яахав. Би азарганаас бусад бүх насны морь мордуулсан.
-Өмнө нь Засгийн газрын тогтоолтой томоохон наадмуудад оролцож байв уу?
-Оролцолгүй яахав. Шигшмэл морьдын “Их хурд” уралдаан болон хаврын бүсийн “Дүнжингаравын хурд” уралдаануудад оролцож байсан. “Их хурд-4” уралдаанд миний азарга 27-д давхиж байсан. Ер нь тэгээд морь, хүүхэд мэнд сайхан давхиад ирсэн бол аль ч газрын ямар ч наадам сайхан шүү дээ. Хэдий том наадам байлаа гээд морь нь будилчихвал тэр ямар юмны сайхан наадам байхав. Тэр утгаар нь хүмүүс сүүлийн үед сумын наадам л хамгийн сайхан болдог гэлцэх болсон байна шүү дээ.
-Тэгэхээр хангайн бүсийн уралдааны энэхүү хоёр айраг таны хувьд төрийн хишигт наадмын анхны хишиг байх нь ээ?
-Тиймээ, анхны айраг. Түүнээс өмнө арав дотор бол давхиж байсаан. 2013 онд Завхан аймгийн 90 жилийн ой, хангайн бүсийн наадам болоход миний хязаалан үрээ наймаар давхиж байсан юм.
-Төрийн зарлигт наадмын анхны айргийг авчирсан хурдан хүлгүүдээ танилцуулаач?
-Эрлийз дээд насны ангилалд дөрвөөр давхисан хар азарганы эцэг нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Батзоригийн адуу байгаа юм. Харин эх нь манай өөрийн унаган гүү. Хар азарга дааган цагаасаа эхлэн уягдаж, сумынхаа наадамд түрүүлээд, улсад очиж есөөр давхисан. Шүдлэндээ уягдалгүй өнжөөд, хязаалан жилээ Завханы 90 жилийн ойд очиж наймаар давхиад, ноднин соёолондоо бага сагахан наадамд хэд хэд айрагдсан. Энэ жилийн хувьд хавраас хойш дөрөв уралдаж, гурав айрагдаад байгаа юм.
-Энэ жилийн хувьд ямар, ямар наадмуудад айрагдсан бэ?
-Хавар “Дүнжингаравын хурд”-д дөрвөөр давхиад, хангайн бүсэд бас дөрөвт орсон. Түүний дараа ММСУХ-ны 20 жилийн ойд очиж аман хүзүүдсэн.
-Зээрд дааганы тухайд?
-Зээрд даага өнөө жил хоёрхон уралдсан. Хангайн бүсийн наадамд дөрвөөр давхиад, ММСУХ-ны 20 жилийн ойд аман хүзүүдсэн.
-Танай өөрийн адуу юу?
-Тиймээ, манай өөрийн унаган адуу. Эцэг Буган хээр азарга нь манай эндхийн бэсрэг угшил Жинст цустай адуу байгаа юм. Эх нь болохоор тойруулга цустай цавьдар халзан гүү бий.
-Таныг адууныхаа чанарыг сайжруулахад ихээхэн анхаардаг, адуу олонтой гэх юм билээ. Тэр талаараа дэлгэрүүлээч?
-Манайх 600-гаад адуутай. Би адуугаа сайжруулах, чанаржуулахад нэлээд эртнээс анхаарал тавьсан хүн. Хэнтий, Дорнод, Сүхбаатар болон гаднаас ч азарга авчирч тавьсан. Адууны чанар сайжрах хэрээр бас хүндрэлүүд гарч байнаа. Түүнээс болоод өнгөрсөн жилээс хойш орон нутагтаа уралдахгүй байгаа. Энэ эрлийз монголоор нь ялгадаг шийдвэрийг нэг мөр болгохгүй бол бас уяачдад хүндрэлтэй юмаа. Цустай голдуу адуугаа уяж байгаа болохоор уралдах боломжтой газар нь давхиулж байна.
-Зүүн зүгийн азаргануудтай бололтой?
-Тиймээ. Хэнтий аймгийн Баянхутаг сумаас Хандгай хүрэн азаргаа авсан. Дорнодын Цагаан-Овоогоос нэг хонгор азарга авсан. Сүхбаатар аймгийн Асгат сумаас Махбуриадын улааны угшилтай азарга ч авсан. Ер нь нэлээд олон азарга авсан шүү. Тулгамдаад бүгдийг нь нэрлэж чадахгүй байна.
-Нэгэн үе авдаг байсан бол одоо зардаг болсон байх. Танайхаас энэ хавийнхан адуу авна биз?
-Авнаа авна. Тэгэхдээ би тэгтлээ өндөр үнэтэй зарж үзээгүй. Нутгийн ах дүү нарын адуу сайжирч байвал гээд хэлсэн үнээр нь л өгдөг.
-Уулзсан зочдын маань ихэнх нь удам дамжсан уяачид байна. Таны хувьд...?
-Миний эцэг нэгдлийн адуу арав гаруй жил малласан адуучин хүн. Морь уядаг байсан ч гавьтай давхиулж байгаагүй ээ. Миний хувьд таван настай унаа морь унаж сураад, долоо наймтайгаасаа хурдны морь унасан. 15-16-тай мориноос хасагдаад л адуу дагасан даа.
-Хэдий үеэс морь уядаг болсон юм бэ?
-1977, 1978 оноос хойш морь уяж байна даа. Хүүхдүүд тоолоод өнгөрсөн хугацаанд аймаг, орон нутгийн чанартай наадмаас 300 гаруй айраг, түрүү авсан байна гэж байна лээ. Жилдээ л 17-18 айраг авчихдаг гэхээр овоо болсон байхаа. Одоо намайг залгаад хүүхдүүд маань морь уяж байна. Ноднингоос манай бага хүү морь уялцаж байгаа. Том хүү ч ялгаагүй бас морь уянаа. Нэг нь цол хэргэмд нэлээд дөхөж байгаа байх шүү.
-Адуутай нөхөрлөсөн эр хүний жаргалыг мэдрүүлсэн сайхан наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-Өнгөрсөн жил төрөлх сумын маань 90 жилийн ой тохиож, би нэг азаргаа түрүүлгэн нөгөөг нь аман хүзүүдүүлж, бас нэг их морио түрүүлгэж, нөгөөг нь аман хүзүүдүүлээд, хоёр бага насны морь айрагдуулан бахтай сайхан наадсан. Энэ бол миний хувьд мартагдашгүй сайхан наадам болсон. Нутагтаа тэгж сайхан наадаад аав, ээжийнхээ нэрийг гаргах аргагүй сайхан юм билээ. Түүний дараа энэ жилийн хангайн бүсийн наадам орно. Нутгийнхаа дэвжээгээ хамгаалан сайхан наадсандаа маш их баяртай байгаа.
-Ахмад уяачийн хувьд асуухад аймгийнхаа МСУХ-ны явуулж буй бодлого үйл ажиллагаанд ямар дүн өгөх вэ?
-Би ч хол байдаг хүн л дээ. Гэхдээ гайгүй сайн ажилладаг л гэж үнэлж явдаг юм. Бүгдээрээ морины төлөө гэсэн сэтгэлтэй сайхан залуу улс байна лээ. Цаашдаа хамтраад их зүйл хийх байхаа.
-Эргэлзэхгүй байна. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таныг, таны үр хүүхдүүдийг хурдан тууртын босоо цагаан хийморь өнө мөнх ивээж явах болтугай.
-Тэр ерөөл бат сайхан орших болтугай.
"Булганхангайн хурд" сэтгүүл №01

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна