Аймгийн Алдарт уяач С.Ванган: Бор үрээ маань намайг олон баярлуулсан хүлэг дээ

2016 оны 1-р сарын 21 -нд

Завхан аймгийн Сонгино сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Ванган гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алдартын аргамаг хүлэгтэй холбогдсон түүхээс яриагаа эхэлье гэж бодож байна?
-Манай аав Сэдээ гэж хүн жаал жуул морь уядаг. Намайг бага шиг байхад зарим нь давхидаг, зарим нь давхидаггүй байсан. Тэр үед цол хэргэм гэж байсангүй. Сайн л бол айргийн тавд ирсэн моринд домбон саахар өгдөг байлаа шүү дээ. Миний үед ч гэсэн морь давхиулахад саахар, шүдний оо, бүдүүн морь түрүүлгэвэл дээд тал нь 22-ын торго өгдөг байсан. Одоо харин бай шагнал өндөр болжээ. Цол хэргэм гэж байхгүй, шагнал урамшуулал гэхээр юмгүй тэр үед жинхэнэ моринд хорхойтой улс л морь уядаг байж. Манай суманд 1960 хэдэн оны үед гурван шүдлэн, хоёр даага уралдаж ч байсан түүх бий. Тэгэхэд би нэг шүдлэн тавиад, гуравхан юм чинь нэг, хоёр, гурав л болохгүй юу./инээв/
-Төр засаг нь дэмжихийн оронд хавчдаг байсан болохоор арга ч байж уу дээ?
-Тийм дээ. Би 18-тайгаасаа морины уяа эвлүүлсэн хүн. Хэтээсээ нэг их түрүүлгээгүй. Гэхдээ гайгүй давхиулаад л байсан. Малын тоо толгой ч хязгаартай байлаа. Хууль дүрмийг зөрчөөд ч яахав гэж боддог байсан юм уу, хурдан угшлын гүү, азарга авч тавья гэж тун санаагүй хүн дээ. Харин адуунд жаахан дөр суугаад ирэхийн алдад Лхагважав гэдэг хүнээс бүдүүн морь гурван мянган төгрөгөөр аваад “энэ л түрүүлэх байх” гэсэн ганц ч түрүүлгэж чадаагүй.
-Айрагдаа ч үгүй юм уу?
-Нэг аман хүзүүдэж, айргийн гурав, дөрөв, таваар л давхисан. Хүний нас тийм байдаг юм уу, морины хийморь тийм байдаг юм уу. Түүнээс хойш морь их авсаан. Пүрэвхүү уяачийн нагац Рэндоогийн адуунаас эмнэг улаан халзан соёолон морь авч байлаа. Давхичихаар юм шиг харагдахаар нь хавар гуйсаар байгаад л авсан. Тэгээд нэг түрүүлгэж, нэг аман хүзүүдүүлсэн. Түүний дараа жаал жуул унаган адуугаа уяад зарим нь түрүүлээд л, байнгын давхидаг адуунуудтай таарахгүй л байв. 2006 онд Сантын баян Цоожоо гэдэг хүнээс нэг шүдлэн үрээ гуйж байж авсан. Азарга нь их сайхан юм. Эх нь ч дориун. Шүдлэнд нь сургаад хязааланд нь сойж, сумын ойд 100 гаруй үрээнд тавихад 30 хэдээр ирлээ. Өвөл нь би улсын сайн малчин болсон юм. Улсын сайн малчин болсон хүн шагнал гардуулсан хүндээ адуу бэлэглэдэг юм билээ, таван үрээнийхээ нэгийг өгчихье гэж хүүхдүүддээ хэлсэн чинь та аль сайныг нь өг, шагнал гардуулах хүн чинь дарга л ирнэ гэхээр нь Сантын баян Цоожоогоос авсан халтар үрээгээ дөнгүүр юм уу гээд өгчихсөн.
-Таны шагналыг хэн гээч дарга гардуулсан юм бэ?
-Аймгийн дарга байсан Санжмятав. Зун нь Түдэвтэй сумын ойд Санжмятавын нэр дээр тавьсан чинь түрүүлдэг юм байна. Дараа нь наймдугаар сарын нэгэнд билүү, Сайхансамбуу Ярууд хүрэн халзан мориныхоо нэрэмжит уралдааныг хийгээд, тэнд аман хүзүүдэж мотоциклиор шагнуулж, хойтон жил нь аймгийн Алдарт уяач цол хүртсэн дээ. Санжмятавын халтар үрээ манай хүүд хоёр мотоцикль, бас бус юм авч өгсөөн. Эзний хийморь гэж бас байх юмаа.
-Та 18 настайгаасаа морины сүүл шуусан гэсэн. Анх ямар, ямар адуугаар наадаж байсан бэ?
-Тэр үед би нэгдлийн 1300-гаад адуу хариулж байсан юм. Тэр дотроосоо харж байгаад 13 адуу сонгоод уясан, ганцхан даага л давхисан. Тэгээд хурдан морь таньдаггүйгээс боллоо гэж дүгнээд адуу ажиглаж, шинжих болсон юм. Хурдан морь болгон өөр шинжтэй. Тэр бүү хэл, адуу цатгаландаа нэг өөр, уяад өлсөхөөрөө ахиад өөр шинжтэй болно шүү дээ. Үүнийг бүрэн гүйцэд таньдаг хүн ховор. Надаас өөдтэй юм байсан бол нэгдлийн тэр олон адуун дотор гайгүй шиг гүү, азаргаар үржил хийх байсан юм билээ.
-Танай сумынхан зүүн зүгээс олон адуу авч байгаа гэнэ лээ. Тэднийг шинжив үү. Нутгийн адуунаас юугаараа илүү юм бэ?
-Зарим нь ч сайхан л адуу юм. Гэхдээ тэр бүр сайн адуу ирэхгүй байна шүү. Хурдны шинжтэй адуу хэлбэр галбир сайтай байж л хурдалж байгаа юм. Ер нь зулбан үстэй халцгайдуухан, нимгэндүүхэн арьстай шиг. Зүүн зүгийн адуу багадаа л хурдан юм шиг надад бодогдоод байгаа. Бүдүүрээд тэр бүр давхихгүй байх шиг байна шүү.
-Алдартыг олонтоо баярлуулсан хурдан буянгуудынхаа талаар яриач?
-Намайг бага байхад нэг бор үрээ байсан. Тэр хэд хэдэн наадамд сайн давхиж намайг баярлуулж байлаа. Голдуу л айргийн тавд давхина. Манай аав хоёр бор азаргатай байсны нэгнийх нь төл юм. Бага байсан болохоор уяаг нь ч олоогүй байх, унаж эдэлнэ ч гэж самарч байсан биз. Тэрийг тоолгүй хурдалж намайг баярлуулсан хүлэг дээ.
-2007 онд улсын сайн малчин болсон гэсэн. Жилд хичнээн мал тоолуулж байсан бэ?
-Би ч олон жил адуу хариулсан. Бас үхэр хариулаад аймгийн сайн малчин болж байлаа. 1300-1400 малтай байгаад хүүхдүүд хувь хувьдаа гараад шилье, суйлъя гээд худалдаж цөөлсөн. Одоо 500 гаруй малтай байна. 1990 оны хувьчлалаар 280-аад мал авсан. Өөр дээр 300-аад бог байв. Хоёр жил болоод л мянган мал тоолуулсан. Энэ тоо 10 жил давтагдсан байх. Манай сумын гавьяат малчин Намхай, бид хоёр л анх мянган мал тоолуулж байсан юмдаг.
-Хүүхдүүд тань залгамжилж морь уяж байна уу?
-Хоёр хүү уяж байна. Би ч хэлж ярих л юм, миний зөвлөгөөг авахдаа авна, авахгүйдээ авахгүй. Маний юм ч байхгүй болж, тэжээж, олон хөлслөх юм. Бидний үед нэг өдөр л сайн унаад морь уургалах ч юм уу, тэгдэг байлаа. Би харин морь сайхан уургалдаг байсан шүү. Жороо моринд дуртай. Нэг зүсмийн мориор гангардаг байлаа. Моринд явдал ч оруулчихдаг байлаа. Ер нь адуу гэдэг амьтан их зүйл сурдаг юм. Хүн сургаж л чадвал хөгжимтэй ч цуг явчихаар юм билээ. Би нэгдлийн адуу хариулж байхдаа долоон морийг уургалж сургасан. Морь уургалаад татахлаар тоормоз гишгэж байгаа юм шиг газар зураад зогсоно. Уургалах гэж байгаа адуу хаашаа давхина машины руль шиг л дагаж намираад байна.
-Одоо морь унадаг уу?
-Номхон морь унаж өдөрт хонинд явна.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна