МУ-ЫН АЛДАРТ УЯАЧ Г.ЦЭВЭЭНДОРЖ: САЙДЫН ХЭЛСНЭЭР НЭМНЭЭД ХАЛЗАН ҮРЭЭГЭЭ ХОЛ ТҮРҮҮЛГЭЖ БАЙСАН
Увс аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Галтын Цэвээндорж гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Алган дээр тавьсан мэт тольддог ангир нүдэн Мөндөөхэй нуураа дээдэлдэг Цагаанхайрхан нутгийн хүү юм байна. Ярилцлагаа Алдартын бага нас, нутаг усны дурсамжаас эхэлье хэмээн бодож байна?
-Унасан газар, угаасан усаа дурсах сайхан байлгүй яахав. Би чинь 1935 оны зун Цагаанхайрхан сумын нутаг Хангилцаган гол хэмээх газар Галт гэдэг хүний отгон хүү болон мэндэлсэн. Дөрвөн хүү, гурван охинтой айлын отгон нь. Манай нэг ах л гэхээс бусад нь морь мал уяж байгаагүй ээ. Харин миний хувьд багаасаа морь уях гэж оролдсон хүн. 10-н хэдтэй байхаасаа л эхэлсэн байх. Тэгж санадаг юм. Гэхдээ одоогийн залуустай адилхан зорилгоо болгож бүхнээ зориулж байсангүй. Угаасаа тийм боломж ч байгаагүй. Бидний үед морь уяхыг нэг их дэмждэггүй байсан ш дээ. 1948 онд намайг 13-тай байхад манайх Баруунтуруун руу нүүж сангийн аж ахуйн малыг маллах болсон. Хар хонь, адуу ч маллаж байлаа. Тэгээд 1975 оны зургаан сард Баруунтуруун, Архустын сангийн аж ахуйн хар хонийг энэ Сүмбэрт нэгтгэх тухай сайдын тушаал гараад манайхан наашаа нүүж ирсэн дээ.
-Нэлээд олон айл нүүж ирсэн дуулддаг?
-Баруунтурууны сангийн аж ахуйд ажиллаж байсан голдуу 33 өрх айл 15.500 хоньтой ирж байлаа. Сүүлд ахиад ч айлууд ирсэн. Би л гэхэд 15 айл элсүүлж авчирсан. Хоёр гурван газрын хар хонь энэ нутагт цугларч 80.000 хүртлээ өссөн түүх бий. Дараа нь хэдэн тийш нь хувааж, зуд турханд оруулаад одоо 2000 гаруйхан л үлдсэн. Энд хүмүүс маллаж байна.
-Хонь маллаж МУ-ын Аварга малчнаар шалгарч байсан байх нь ээ?
-Тийм. Энд ирээд гурав, дөрвөн жил хонио маллаж аймгийн хошой Аварга болоод байтал нэг өдөр дуудаад “фермийн дарга хий” гэсэн. Тэр ажлыг нь тав, зургаан жил хийчихээд “намайг мал маллуулахгүй юм бол би нутаг руугаа нүүе” гэсэн хүсэлтийг тухайн үеийн аймгийн намын хорооны дарга Дулмаа, аймгийн дарга Гомбожав нарт тавьсан. Увс аймгийн дарга ч гэсэн “наад хүнээрээ мал маллуулахгүй юм бол наашаа явуулчихаач” гэсэн юм билээ. Тэрний хүчинд эргэж малаа авсан.
-Дарга хийхээс татгалзах хүн тийм олон байхгүй л болов уу?
-Дэмий ажил. Тэрийг хийгээгүй байсан бол эрт улсын Аварга малчин , Хөдөлмөрийн баатар болчих байсан юм.
-Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон гээд баатраас бусдыг нь авсан л юм байна шүү дээ?
-Тэгсээн тэгсэн. Шагнал урамшуулал одон медаль, үнэ цэнэтэй байхад авч байсан. Хоёрын хооронд дарга хийж цаг алдаагүй бол Хөдөлмөрийн баатрын дайны амжилт үзүүлэх байсан л гэж хэлж байгаа болохоос биш, төрийн хишгийг чамлаагүй шүү, хөөрхий.
-Чамлах дайны хүн биш гэдэг нь анзаарагдаж байнаа. Ярилцлагаа Алдарт уяачийн тухайд үргэлжлүүлье. Хэдий үеэс морь уяж, анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртэж байсан бэ?
-Баруунтуруунд байхдаа л хурдан морь уяж сумын Аварга уяач хүртэл болж байлаа. Тэр үеийн Аварга гэдэг чинь одооныхоор Алдарт юм уу даа. Ийшээ нүүж ирэхдээ өөрийн 20-иод тооны адуугаа авчирч Сүмбэрийн сангийн аж ахуйн наадмын гурван түрүүг авчихаж л байлаа. Тэрнээс хойш түрүү, айраг алдаагүй. Нас яваад дээр нь тулгамдаад мартчихаж дээ. Тэрнээс олон л морь уяж хурдлуулж байлаа.
-Илүүтэй амжилт үзүүлж, магнайг тань тэнийлгэсэн хүлгүүдээсээ танилцуулаач?
-Нэг зээрд азарга байсан. Бас Толин гээд хээр морь байлаа. Ер нь олон доо. Би эндхийн наадамд зургаан насны 12 морь уяхад дөрөв нь түрүүлээд, бусад нь бүгд айрагдаж байлаа. 1992 оны аймгийн наадмаар шүү дээ.
-Дөрвөн түрүү, найман айраг авчихаж байгаа юм уу?
-Тийм. Түрүүн өөрөө нэг морины тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч гэсэн шүү дээ. Би Толингийнхоо тухай яръя гэж бодлоо. Эцэг азаргыг нь манай Увсын гаралтай малын эмч найз маань бэлэглэсэн юм. Манай хүү Онгонд цэргийн алба хаагаад би эргэж очсон. Тэгсэн миний тэр найз заставынх нь даргын хадам аав нь юм байна. Тэгээд л яриа хөөрөө өрнүүлж байгаад би “чи надад дориун азарган үрээ нэгийг явуулаарай” гэсэн юм. Тэгсэн хойтон зун нь агтны адуун дунд явуулчихсан байсан. Танд явуулсан үрээгээ ав гэхээр нь харсан хэлтгий сартай хотгордуу нуруутай эмнэг хээр хязаалан байсан. Түүгээр нь азарга тавиад гарсан төл нь Толин доо. Өөр ч олон сайхан төлүүд гарсан.
-Өөрийг нь уяж байгаагүй юмуу?
-Сүмбэр суманд хэд хэд түрүүлж, айрагдсан, түрүүлээгүй. Сүүлдээ аймаг болоод энэ хавийн жижиг наадмуудад зөндөө л айрагдаж байсан.
-Толингийн эх нь ямар гүү байдаг юм бэ?
-Манай өөрийн адууны хулагч гүү байсан. Толин хээр дааганаасаа эхэлж уягдаад, даага шүдлэндээ хэд хэд айрагдаж, хязаалангаасаа эхлээд түрүүлсэн. 1999 оны Боржигон наадамд Ононгийн Аварга хээртэй уралдаж аман хүзүүдэж байсан. Хамгийн том амжилт нь тэр. Тэрнээс биш их олон түрүүлсэн адуу. Толин хээрээс гадна бас нэг сайхан зээрд азарга их хурдалж байсан. Манай нутаг адуу л даа. Хойшоо агтанд явж байхад нь орных нь адууг өгөөд авч байсан юм. Тэр маань бас намайг олон баярлуулсаан. Олон ч сайхан төл өгсөн. Өөр бас Толинтой эцэг нэгтэй нэг хул азарга байсан. Эх нь Увсаас ирсэн манай өөрийн унаган гүү. Хул азарга шүдлэнгээсээ эхлэн уягдаж тэр сумандаа түрүүлээд эхэлж байсан. Дараа нь энэ хавиараа их олон түрүүлж, анхны “Их хурд”-д уралдах урилга авч байлаа. Даанч сайн байхад нь хоолны алдаа гаргаж, гэдсийг нь солиод олигтой давхиулж чадаагүй юм. Уяач хүн алдаж байж ухаардаг юм хойно доо.
-Наадмаас наадмын хооронд суралцдаг гэдэг?
-Үнэн, үнэн. Морь ямар өөрийгөө ингэлээ тэглээ гээд хэлэх биш. Уяач хүн л мэдрэх ёстой шүү дээ. Хэл мэдэхгүй амьтантай харьцахад алдаа гаралгүй яахав. Гол нь дахин давтдаггүй л байх ёстой.
-Алдарт олон газрын наадамд явж байв уу?
-Хэнтийд болсон Өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн уралдаанд хоёр ч удаа очсон. За бас Баянжаргаланд болсон бүсийн наадамд очиж л байлаа. Говьсүмбэртээ болсон наадамд ч явж байсан.
-Энэ нутагт ирсэн хүмүүс ёс юм шиг “Аваргынхаар орохгүй бол болохгүй” гэх юм. Хөл ихтэй байдаг бололтой?
-Манайд хүн тасрахгүй ээ. Хөгшин бид хоёр ч гэсэн олонтойгоо бужигнаж явах дуртай. Нэг нь явж байхад нөгөө нь залгаад л ирнэ. Хэдэн онд билээ дээ, Хэнмэдэх гурван адуу алдчихаад хайж явахад нь би таарч олж өгсөн юм. Тэгээд их зузаан найзууд болж, адуу малын наймаа арилжаа ч хийсэн. Манайхаас байдсан хонгор гүү, дөрөв таван үрээ авснаас сартай хүрэн үрээ л хэд хэд түрүүлж айрагдах шив дээ.
-Унаган адуугаараа урамтай наадаж яваа уяачдын нэг дээ?
-Сайхан эр ээ. Даваахүү Тод манлай ч гэсэн манайхаар хоёр гурван удаа ирсэн. Сайхан яриа хөөрөөтэй хүн шүү. Тээр жил Баянжаргалангийн наадамд явж байгаад Хурц сайдтай таарсан. Надад нэг сайн зөвлөгөө өгч байлаа.
-Ямар...?
-Манай нэг хүрэн халзан шүдлэн сайн байсан юм. Тэгсэн яг уралдахынх нь өмнөх өдөр сүрхий бороо асгаад. Хурц гуай манай үрээг харчихаад “энэ хүрэн халзан үрээгээ нэмнэчихээч” гэхээр нь хүүхдүүдээр нэмнүүлсэн. Тэгтэл маргааш нь улсад түрүүлсэн Цэнхэрмандалын хар бор үрээг дийлж, хол сайхан түрүүлсэн. Урьд өдөр нь сайд тэгж хэлээгүй, би нэмнээгүй байсан бол бас яагаа ч билээ гэж бодогддог шүү.
-Нутгийн залуус танаас уяаны эрдмийн тухайд асууж зөвлөж байна уу? Энэ хавьдаа хамгийн өндөр настай нь юм байна?
-Энэ хэдэн залуучууд асууж сураглаж л байдаг юм. Би ч мэдэх чадах юм байвал нууж хаалгүй хэлдэг. Одоо эдэндээ л мэддэгээ хэлэхгүй бол өөр хэнд хэлэхэв дээ.
-Тэгэлгүй яахав. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
-За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна