“Жавхлант шаргын хурд-2016” уралдааны хурдан азарганууд

А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 24 -нд

Зүүн бүсийн хурдан хүлгүүдийг тодруулдаг  “Жавхлант шаргын хурд” уралдаан долоо дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Нэг аймгийн гэхээсээ илүүтэй бүсийн цаашилбал улсын хэмжээний /энэ уралдаанд эхний аравт хурдалсан хүлгүүд тухайн жилийнхээ улс, бүсийн уралдаанд өнлөр амжилт үзүүлдэг/ хэмээн дүгнэхүйц өргөн цар хүрээтэй болдог уг уралдаанд энэ удаа Дорнод, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Баянхонгор, Төв зэрэг аймаг, Улаанбаатар хотын уяачид хурдан хурц хүлгүүдийн хамт  хүрэлцэн очиж, Дүнжингаравынхаа өнгийг тольдлоо.  Адуун сүргийн манлай азарганы уралдаанд 102 хурдан хүлэг шандас шалгасан бөгөөд даагандаа төрийнхөө наадамд айрагдсан Ц.Октябрийн хүрэн түрүүлж, энэ цагийн идэрхэн хурдуудын нэг МУ-ын Алдарт уяач Т.Болдбаатарын Магнай халиун аман хүзүүдсэн билээ. Ингээд оршлоо хойш тавин уншигч танаа хурдан хүлгүүдийн зургийг тайлбарын хамт хүргэе. 
1.
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Цэвээний Октябрийн хүрэн. Хэдхэн хоногийн өмнө Жавхлант шаргын сорилго уралдаанд түрүүлсэн энэхүү хурдан буян даагандаа АХ-ын 90 жилийн ойд айрагдаж, өнгөрсөн жил хавчиг азарга "Хутагтын хурд" хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдэж байсан билээ.
2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат МУ-ын Алдарт уяач Түдэндоржийн Болдбаатарын Магнай халиун азарга. Хязаалан, соёолон, хавчигтаа гурван жил дараалан " Жавхлант шаргын хурд" уралдаанд түрүүлсэн энэ цагийн хурдан буянгуудын нэг халиун азарга энэ удаа ойрхон зайтай аман хүзүүдлээ.
3.Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, МУ-ын Манлай уяач Намдагийн Хүрлээгийн бор.
4.Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Пүрэвдоржийн Базарбумаагийн халиун. Халиун азарга өнгөрсөн жилийн "Жавхлант шаргын хурд", “Хутагтын хурд” хаврын бүсийн уралдаанд тус тус аман хүзүүдэж байсан билээ.
5.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат аймгийн Алдарт уяач Алагаагийн Баярсайханы хар
6.
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын  уугуул, аймгийн Алдарт уяач Цэндийн Энхтайваны хонгор
7.
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул Төмөрхүрээгийн Төрмөнхийн  Төр хээр
8. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уяач Ө.Лхагвадоржийн зээрд халзан
9. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уяач Ч.Сэр-Одын бор
10.
Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уяач Ч.Боролдойн хээр
11.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач А.Ганзулын зээрд
12. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач Д.Эрдэнэбаатарын хээр
13. Хэнтий аймгийн уяач н.Бадрангуйтөгсийн сартай халтар
14.
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын уяач О.Мижиддоржийн хээр
15.Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач Б.Ганбаатарын хар
16.
Дорнод аймгийн Матад сумын уяач  Ч.Гантогоогийн хээр халзан
17. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уяач Д.Энхтулгын хээр
18. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач Д.Эрдэнэбатын хүрэн
19. Уяач Наранбаатарын хонгор
20. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач н.Галбадрахын хул
А.Мягмарсүрэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.