Сэлэнгэ аймгийн улсын шилдэг уяач Д.Эрдэнэбат: Зургаан насны морь айрагдуулчихаад зургаан уурга суналзуулж гарсан тэр хамгийн сайхан наадам

2016 оны 2-р сарын 24 -нд

Аймаг, сумдын уралдаануудаас нэг түрүү, 17 айраг хүртсэн амжилтаар улсын шилдэг уяач болсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Данзангийн Эрдэнэбатын баярын сэтгэгдлийг уншигч танаа хүргэж байна.
-Монгол Улсын Шилдэг уяачаар шалгарсан танд баяр хүргэе.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Миний бие 2015 оны аймгийн шилдэг уяачаар шалгараад тэндээсээ улсын шилдэг уяачаар тодорлоо. Нутаг орноо төлөөлж, улсын шилдэг уяачаар шалгарсандаа мэдээж баяртай байлгүй яахав.
-Алдарт 2015 онд амжилт арвин сайхан нааджээ дээ. Наадам хаврын уралдаанаас эхэлсэн үү?
-Аймаг, аймгийн чанартай уралдаанаас нэг түрүү, 17 айраг, сумдын наадмаас 10 гаруй түрүү, 20 гаруй айраг авсан байна лээ.
-Засгийн газрын тогтоолт бүсийн уралдаануудад оролцов уу?
-Оролцсоон, оролцсон. Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд гурван морьтой очиж соёолонгоо 20 дотор, хоёр даагаа наймаар давхиулсан. Нэг нь эрлийз, нөгөө нь монгол даага байгаа юм.
-Магнай тэнийлгэдэг хурдан хүлгүүдээ танилцуулаач?
-Хүрэн азарга маань Сэлэнгэ аймгийнхаа баяр наадамд таван удаа айрагдаад байна.
Бас эрлийз хоёр даага бий. Бор, бор халзан зүстэй. Аймгийн баяр наадам болон аймгийн бүсийн уралдаанд айрагдсан.
-Хүрэн азарга хаанахын адуу вэ?
-Зүүнбүрэн сумын адуу.Тэндхийн Аюушийн хээр гэж алдартай эрлийз азарга байсан. Түүний төлийн төл л дөө. Зүүнбүрэнд манай холын хамаатан Дадиа гэж хүн байсан. Тэр ахын маань адуунаас над цөөнгүй бий. Тэднийгээ өөрийн хэдтэйгээ нийлүүлээд сүүлийн үед унаган адуугаараа голдуу наадаж байна даа. Манай адууг чанаржсан хурдтай гэж үздэг нутгийн залуус ганц нэг үрээ аваад тэр хавиараа сайхан л давхиулдаг юм.
-Ингэхэд Эрдэнэбат Алдарт хэдий үеэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулж байгаа юм бэ?
-1978 онд цэргээс халагдаж ирээд л морь уясан. Төрийн албан хаагчаар ажилладаг хэдий ч тэр үеэс хойш 38 жил тасралтгүй хурдан морь уяжээ. Ганц морь уяхгүй, ах нь бас барилддаг санаатай. Аймгийн цолтой, үндэсний бөхийн дасгалжуулагч хүн л дээ. Мориныхоо холыг тааруулаад, хүүхдүүдийнхээ жинг нь тохируулаад үзнэ шүү дээ./инээв/
-Бөх, морь хоёр нэг саванд багтдаггүй л гэлцдэг?
-Би үүнтэй санал нийлдэггүй ээ. “Боохой” хэмээх Данзан Арслан 1933 оны баяр наадамд өөрөө барилдаж үзүүрлээд, дараа жил нь ягаан морио улсын наадамд аман хүзүүдүүлж байсан түүхтэй. Одоо ч ялгаагүй олон сайхан бөхчүүд морь уяж уралдуулж байна шүү дээ. Миний хувьд өнгөрсөн 38 жилийн турш байгууллага хамт олон маань байнга дэмжиж
чөлөө өгдөг байсны хүчээр өдий зэрэгтэй сайхан амжилт үзүүлсэн гэж боддог шүү.
-Төрийн наадамд хүлгийн тоос өргүүлэх нь уяачийн чин хүсэл. Тэрхүү хүслээ гүйцэлдүүлж байв уу?
-2010 онд улсад ирсэн. Айхтар ханиадтай жил шүү дээ. Тэгтэл Самданжамц гуай “өндөр байна” гээд үлдээчихсэн. Тэр олон шүдлэнгүүд дотроос ганцхан миний үрээ л үлдсэн. Тэгэхээр нь Самданжамц гуайд “Сэлэнгээс ганц үрээтэй ирсэн юм. Та гаргачихаач дээ” гэсэн чинь “өндөр байна. Гэхдээ үрээг чинь би таньж л байна. Сэлэнгэ хавьдаа их хурдан байгаа гэсэн. Ах нь бас малын эмч хүн. Наад үрээ чинь ханиадтай байна. Уралдаж байгаад эндчихвэл харамсалтай биз дээ.” гэсэн л дээ. Миний тэр үрээ урьд жил нь даагандаа аймагтаа түрүүлсэн адуу.
-Анхны болгон эрхэм нандин дурсамж үлдээдэг. Асрын өмнө цоллуулсан анхны наадмаа дурсаач?
-1978 онд цэргээс ирээд уясан хоёр үрээнийхээ дүү шүдлэн үрээг 1980 онд аймгийнхаа наадамд аман хүзүүлж байсан.
-Тэгвэл хамгийн бахтай сайхан наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-2009 оны аймгийн баяр наадам их сайхан дурсгалтай санагддаг юм. Тэр жил би зургаан насны морь мордуулж, зургууланг нь айрагдуулж байлаа. Азарганд миний өөрийн унаган хавчиг халтар азарга дөрвөлж, их моринд найз Раднаадоржийн маань Хурандаа хээр гурвалж, соёолонд миний өөрийн хүрэн азарга айрагдсан. Хязааланд боллохоор хурандаа найзын маань Ишиг хүрэн гурвалж, шүдлэнд миний өөрийн хар үрээ аман хүзүүдэн, дааганд Од хүрэн маань түрүүлсэн. Тэр жилийн наадмаар түрүүлж, айрагдсан морьдын эздэд уурга өгч таараад зургаан сайхан уурга суналзуулж стадионоос гарахад үнэхээр бахдалтай сайхан санагдаж билээ.
-Морь уяхад нэг насаараа суралцдаг хэмээдэг. Хойч үеийн залуусаа бэлтгэж байна уу?
-Миний морийг унадаг байсан хүүхдүүд одоо туслах уяач болсон. Манайд амьдардаг. Түүнчлэн миний хамгийн бага хүү бас морь уяна. Аймгийн Алдарт уяач Баянмөнх гэж залуу бий.
-Шилдэг уяачид дахин баяр хүргэе. 2016 ондоо амжилт арвин сайхан наадаарай.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна