Өмнөговь аймгийн улсын шилдэг уяач Б.Бадраа: Монгол улсын нутаг дэвсгэр дээр морь уралдахыг Монгол хүн л дэмжихгүй бол өөр хэн дэмжихэв
А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 26 -нд
2015 оны улсын шилдэг уяачаар шалгарсан Өмнөговь аймгийн Засаг дарга, аймгийн Алдарт уяач Б.Бадраагаас цөөн асуултанд хариулт авснаа хүргэж байна.
-Хонин жилийн улсын шилдэг уяачаар шалгарсанд баяр хүргэе.
-Баярлалаа. 2015 онд хүлэг морьд маань хурдан, хүүхэд багачууд маань золбоолог байж улс, бүсийн наадмаас нэг түрүү, таван айраг, аймаг орон нутгийн чанартай наадмаас 12 түрүү, 30 айраг хүртэн хонин жилийн улсын шилдэг уяачаар шалгарлаа. Баяртай байна. Ганц би гэлтгүй сүүлийн жилүүдэд говь нутгийн уяачид маань амжилттай сайхан наадаж буй. Үүнд
“Говьшанхын хурд” уралдаан ихэд түлхэц болсон хэмээн хувьдаа дүгнэж явдаг юм.
-Хамгийн олон удаа зохион байгуулагдсан нь “Говьшанхын хурд” уралдаан юм билээ. 1999 оноос хойш дөрвөн жил тутам зохион байгуулагдаж байгаа шүү дээ?
-Тиймээ. Тав дахь удаагийн “Говьшанхын хурд” говийн бүсийн уралдаан 2015 онд болсон. Энэхүү уралдааныг УИХ-ын гишүүн, Тод манлай уяач Д.Бат-Эрдэнэ санаачилсаныг та бүхэн мэдэх байх. Тэрээр нутгийн адуугаа чанаржуулъя, үүлдэр угсааг нь сайжруулъя гэдэг үүднээс энэхүү уралдааныг зохион байгуулах болсон гэдэг бөгөөд өнөөдөр эргээд харахад тэр зорилгодоо хүрч чаджээ. Өмнөговийн уяачид маань дор бүрнээ адуугаа чанаржуулж, морь уях эрдэмд шамдаж байна. Энэ нутгийн уяачдын нэртэй олон сайхан хурдан хүлгүүд улс, бүсийн дэвжээнээ уралдаж Өмнөговьчуудынхаа магнайг тэнийлгэж байгаа. Ер нь сүүлийн 3-4 жил манай уяачид томоохон наадмаас айраг алдаагүй шүү.
-Тэр олон уяачдаас амжилтаараа илүүрхлээ.
-Уяачийн сайных юм даа.Миний морьдын уяа сойлгыг МУ-ын Тод Манлай уяач Агваансамдангийн Батсүх тааруулдагийг та бүхэн мэдэх байх. Дээр нь манай аймгийн МСУХ-ны дэд тэргүүн Амарсанаа, Батсүх уяачийн дүү Төгсбат, туслах уяач Батчулууны Түмэнбаяр миний төрсөн дүү Мөнхбат нарын адуунд сэтгэлтэй залуус миний адууг хариуцдаг юм. Эднийхээ болон уралдаанч хүүхдийнхээ дэмжлэгтэйгээр амжилтаараа тэргүүллээ.
-Өмнөговь аймаг Засаг даргын нэрэмжит уралдааныг хийдэг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Өнөө жилийн уралдаан товлогдсон уу?
-Аймгийн засаг даргын нэрэмжит уралдаан энэ жил зургаа дахь жилдээ болох гэж байна. Гишүүн маань орон нутгийнхаа адууг сайжруулах зорилгоор дөрвөн жил тутам улсын бүсийн уралдааныг зохион байгуулдаг бол миний хувьд мөн л тийм зорилготойгоор жил бүр нэрэмжит уралдааныг зохион байгуулдаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Өмнөговийн адуу сайжирч, уяачдын эгнээ тэлж байгаа энэ үед нутгийн удирдлагын зүгээс дэмжих хэрэгтэй хэмээн үзэж байгаа юм.
-Орон нутгийн удирдлага дэмжлэг чухал шүү. Зарим аймгийн удирдлагууд бүсийн уралдаан зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг хүртэл цуцалж өгөх хүсэлт гаргаж байсан удаатай.
-Монгол улсын нутаг дэвсгэр дээр морь уралдахыг Монгол хүн л дэмжихгүй бол өөр хэн дэмжих вэ дээ. Хамгийн гол нь уралдааны зохион байгуулалт. Зохион байгуулалт сайтай уралдааны үеэр аливаа эрсдэл гардаггүй. Тэр ч утгаар нь аймгийн нутаг дэвсгэр дээр зохион байгуулагдаж байгаа аливаа уралдааны үед нутгийн удирдлагын зүгээс тусалж дэмжиж ажилладаг.
-Аймгийнхаа уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн үү?
-Үгүй ээ. Дээр хэлсэнчлэн моринд хайртай монгол хүнийхээ хувьд дэмждэг.
-Улсын цолны болзол биелсэн баймаар. Ингэхэд яагаад тодорхойлолтоо явуулаагүй юм бэ?
-Уг нь тодорхойлолтоо өгсөн. Шаардлага хангаагүй ямар зүйл байсныг нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан баяр наадмын комисст нэр очоогүй байна лээ. Уг нь Бадраа гэдэг хувь хүндээ бус говь нутгийн улсын цолтой уяачдын тоо нэгээр нэмэгдэж, бусдадаа урам зориг хайрлах гэдэг утгаар нь тодорхойлолтоо өгсөн юм. Түүнээс миний хувьд цол хэргэмд тэгтлээ шунаад байдаггүй ээ.
-Хэдхэн хоногийн дараа хоёр бөхт Монгол тэмээг Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх түүхэн үйл явдал болох гэж байна. Бэлтгэл хэр хангагдаад байгаа вэ?
-Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол гарч миний бие ахалсан ажлын хэсэг хоёр сар шахуу хугацаанд бэлтгэл хангаж байна. Зохион байгуулах салбар комиссууд байгуулагдсан. Бүх сумдадаа холбогдох заавар зөвлөгөөг хүргүүлсэн байгаа. Товчхондоо бэлтгэл ажил 80 хувьтай хангагдсан.
-Зөвхөн Өмнөговь аймгийн тэмээд оролцох ёстой юу?
-Үгүй ээ, бүх аймаг сумдаас ирж оролцож болно. Өмнөговь аймаг хоёр бөхт тэмээгээрээ дэлхийд төдийгүй Монгол улсдаа тэргүүлдэг. Энэ жил гэхэд 118.000 тэмээ тоолууллаа. Тэмээний тоо толгойгоороо тэргүүлдэг аймгийн хувьд хоёр бөхт тэмээгээ дэлхийд данслуулах санаачлагыг гарган хэрэгжүүлж байгаа юм.
-Сайхан санаачлага гаргасан танай хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье.
-Баярлалаа.
Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна