“Жавхлант шаргын хурд-2016” уралдааны хурдан соёолонгууд

А.Тэлмэн
2016 оны 2-р сарын 26 -нд

Сүхбаатар аймгийн хурдан хүлэг шалгаруулах “Жавхлант шаргын хурд-2016” уралдааны талаарх мэдээллийг манай сайт цувралаар хүргэсээр байгаа билээ. Энэ удаа уншигч та бүхэндээ  аз хийморийн бэлгэдэл хурдан соёолонгуудыг танилцуулж байна. Соёолонгийн уралдааны дараа эрлийз гэсэн шийдвэрээр таван үрээний амжилтыг тооцоогүй бөгөөд хүүхэдгүй түрүүлсэн зээрд үрээ дүрмийн дагуу тав ухарч зургаа баригдсан юм. Ингээд эхний 20-д хурдалсан хүлгүүдийг  танилцуулъя.
Соёолон-80 гаруй:
1.Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Оёогийн Батболдын хээр
2.Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн Алдарт уяач З.Батбаярын саарал
3.Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, МУ-ын Алдарт уяач Т.Батзоригийн хул. Хул үрээ Дорнод аймгийн Матад сумын харьяат, аймгийн Алдарт уяач Доржготовын Батбаярын аймгийн МСУХ-ны хаврын уралдаанд түрүүлж байсан бор азарганы төл юм.
4.Дорнод аймгийн Матад сумын харьяат МУ-ын Алдарт уяач Б.Цэндбаатарын зээрд.
5.Дорнод аймгийн Матад сумын харьяат Гантогоогийн саарал. / МУ-ын Алдарт уяач Б.Цэндбаатарын туслах уяач/ Саарал үрээ Дорнод аймгийн Матад сумын харьяат, сумын Алдарт уяач Дашнямын Амармөрөнгийн унаган адуу бөгөөд өнгөрсөн жил “Говьшанхын хурд-5” говийн бүсийн уралдаанд айрагдаж, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумнаа болсон Хатиганы хар сүлд цэнгүүлэх 3-р наадамд айргийн дөрөвт давхиж байсан билээ.
6. Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батмөнхийн Батхүүгийн зээрд /хүүхэдгүй түрүүлсэн/
7.  Д.Лхамсүрэнгийн шарга
8. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, уяач Амармөнхийн Ууганбаатарын цавьдар
9. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, уяач Очирбатын Үнэнборын тожин
10. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уяач Ө.Лхагвдоржийн хонгор
11. Улаанбаатар хотын Налайх дүүргийн уяач Ч.Ганзоригийн хонгор халзан
12. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уяач Гончигбатын Батболдын Төгс зээрд
13.Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Батсуурийн бор
14. Улаанбаатар хот Налайх дүүргийн уяач Чимэддоржийн хул
15. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гүндсамуугийн Цэргийнхүүгийн хээр
16. Төв аймгийн Баянчандмань сумын уяач Х.Болдын Ембүү хүрэн
17. Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач А.Лувсандоржийн саарал
18. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уяач Л.Батмөнхийн сартай хээр
19. Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Д.Энхбаярын хонгор
20. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уяач н.Пүрэвжавын Мөнгөнсүхийн ягаан
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна