Аймгийн Алдарт уяач П.Ганбат: Оодон хээрийн эцэг Даян адууны угшилтай хээр азарга байсан

2016 оны 2-р сарын 29 -нд

Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Ганбаттай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Сар хайрханы даншигт хол түрүүлсэн Оодон хээрийн эзэн юм байна. Эзэн хүнээ баярлуулсан эргэмэг хурдан хүлгийн тань талаар ярилцъя.
-Тэгье ээ. Би ерөнхийдөө морь уясан цагаасаа хойш аймгийн ойгоос дээш баяр наадмаас 11 айраг, түрүү авсан хүн байгаа юм. 1995 оны Монголын хамгийн анхны бүсийн наадамд миний хээр соёолон хол түрүүлсэн. Тэрний дараа 1997 онд Өндөрхангай суманд болсон Ханнхөхийн төрийн тахилга наадмаас дөрвөн айраг авч байлаа. Зургаан насны морь мордуулаад дөрвийг нь айрагдуулах сайхан л юм билээ. Түүний дараа 2000 онд Алтанхөхийн төрийн тахилгад шүдлэн, хязаалан түрүүлгэсэн. 2008 онд болохоор Ховдод болсон баруун бүсийн наадамд соёолон түрүүлгэж, хязаалан аман хүзүүдүүлсэн. Мөн тэр жил Ханхөхийн тахилгад хязаалан түрүүлгэж, азарга, соёолон, даага айрагдуулсан.
-Төрийн тахилгат наадмуудад одтой сайхан нааддаг юм байна?
-Тиймээ. Ах нь хүүхэд ахуй цагаасаа морь уясан хүн. Өөрөө уяад өөрөө унаад уралддаг. Тийм л их дур сонирхолтой байлаа. Гэхдээ надад нагац ах аймгийн Алдарт уяач, биеийн тамирын багш, сумын уяачдын холбоог үүсгэн байгуулагч Санж ах маань их тус болдог байсан.
-Тэгвэл анхны айраг, түрүүгээ хэдэн оны ямар наадмаас хүртэж байв?
-1983 оноос морь уяад тэр жилээ Баруунтурууны сангийн аж ахуйн ойд шүдлэн үрээ түрүүлгэж, хязаалан аман хүзүүдүүлэн, их насны морь таваар давхиулж байлаа. Гэхдээ миний уяж байсан морьдоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Оодон хээр. Увс аймагт хамгийн анхны Түмэн эх цолтой, торгон жолоотой хүлэг юм шүү дээ. Дээр нь Сар хайрханы даншигт түрүүлэхдээ хурдаараа улсын дээд амжилт тогтоосон.
-Оодон хээрийнхээ удам, угшлыг танилцуулаач?
-Эх тал нь МУ-ын Алдарт уяач Цэнд-Аюуш гэдэг хүний Зүүнговь гаралтай хонгор гүү. Харин эцэг нь Ханхөхийн хошууны Зузаан Даян гэдэг хүний адууны удмын хээр азарга байсан. Тэр их адуу, малтай баян хүн байсан юм гэнэ лээ.Оодон хээр дааган цагаасаа эхэлж уягдсан тэр жилээ сайн давхиагүй. Шүдлэндээ Хяргас, Баруунтуруун, Өндөрхангайн наадмуудад түрүүлсэн. Хязааландаа болохоор Тэс сумын 70 жилийн ой морьтны баяр гээд бүсийн чанартай наадам болсон тэрэнд түрүүлээд соёолондоо Сар хайрханд очиж 320 орчим үрээнд хол тасарч түрүүлсэн. Тэр жилээ ахиад хэд хэдэн баярт уралдаж түрүүлээд хавчиг жилээ дахин нэг түрүүлээд тэгээд л зарагдсан даа.
-Баруун бүсийнхэн чуулсан Сар хайрханы даншиг наадмын талаар бидэнд хуучлаач?
-Олон газрын олон уяачид ирсэн байсан шүү. Бид сумаасаа нэг гал болж явсан юм. Би тэрхүү галынхаа ахлагчаар нэлээд олон жил ажилласан. Очсон хойноо Завханы боломжийн сайн гэсэн 60 гаруй соёолонтой сунгалаа. Тэгсэн миний хээр тасархай ирсэн. Тэгээд л “за ямар ч байсан эхний тав дотор ирэх л юм байна” гэсэн тооцоог гаргачихсан байсан чинь харин түрүүлсэн дээ. Хээр үрээг орж ирмэгц хөлсийг нь хусчихаад ярилцлага энэ тэр өгчихсөний дараа арын морь нь ирсэн гэхээр их хол тасарсан байгаа биз.
-Тийм байна. Таныг өөрөө санал тавиад зарсан гэдэг юм билээ?
-Би компанийн адуу маллаж байгаад өрөнд орчихсон юм. Тэгээд л арга буюу морио зарж өрөө төлсөн дөө. Дамдин гуайд тухайн үеийн ханшаар 2,500,000 төгрөгөөр зарж, хээр морь маань очоод тэр хүнийг олонтоо баярлуулж, улсын Алдарт уяач болгосон доо.
-Оодон хээрийн дүү бас их сайн давхисан гэх юм билээ. Тэр ямар адуу байсан юм бэ?
-Дүү нар нь гээд хэд хэдэн морь бий. Хамгийн сайн давхиж байгаа нь нэг саарал морь. Алтанхөхийн тахилгад даагандаа таваар давхиад, Ховдын даншигт очиж долоолсон. Одоо надад 11 медальтай морь байна. Оодон хээрийн дүү гурав, дөрвөн эр унага гарснаас нэг нь Баруунтурууны Баттулга гэдэг адуучин залууд өгсөн. Одоо Дарханд байгаа гэнэ лээ. Тэнд очоод бас их олон айрагдаж, түрүүлсэн гэсэн.
-Яагаад “Оодон” гэж нэрлэсэн юм бэ?
-Тэр их сонин түүхтэй. Би засгийн адуу маллаж байсан гэж хэлсэн шүү дээ. Адуу дэллэж, хөөвөрлөх үед шийп байгууллагынхан ирж тусалдаг байсан юм. Тэгсэн ямар хүн нь тэгээд авчихсан юм бүү мэд. Дааганд нь сүүлийг нь тайрчихсан байсан. Хэд хоногийн дараа 6-р сарын 1-нд Өндөрхангайд дааганы уралдаан болж, түүнд хол тасарч түрүүлсэн юм. Тэгсэн Өндөрхангайнхан миний моринд “Оодон” гэдэг нэр өгчихсөн байсан. Түүнээс хойш хаа уралдсан газар нь Оодон хээр гэлцэх болсон юм.
-Оодон хээр ямархуу уяатай адуу вэ?
-Эхэндээ таван хөлс, долоо найман тартай уралддаг байсан. Харин сүүлдээ 13, 14 хөлстэй уралддаг болсон. Ер нь жаахан хатуу уяатай адуу даа.
-Алдартын нэртэй өөр хурдан хүлгүүдээ танилцуулаач?
-Од хүрэн гэж хурдан морь бий. Тэр хүрэн морь баруун таван аймгуудад их сайн давхисан. Завхан, Ховд аймгуудад болсон баруун бүсийн наадамд айрагдсан. Алтан хөхийн төрийн тахилгад бас айрагдсан.
-Хаанахын адуу вэ?
-Миний өөрийн унаган адуу. Нарийн хөөвөл эх тал нь Ханхөхий, эцэг тал нь Зүүнговь угшилтай болох юмуу даа. Соёолон хүртэл нь засаагүй. Азарга байхдаа уягдаж байгаагүй юм. Морь болгосноосоо хойш уяж сайн ч давхиулсан. Одоо 13 медальтай морь байна. Мөн хоёр бүсийн наадамд амжилттай оролцсон нэг хээр морь байна.
-2008 онд Ховдод болсон баруун бүсийн наадамд соёолон түрүүлгэж, хязаалан аман хүзүүдүүлсэн гэсэн. Гэтэл цуваан дээр өөр хүний нэртэй байх юм. Ямар учиртай юм бэ?
-Тиймээ. Түрүүлсэн хүрэн соёолон нь Хүрэлбаатар гэж хүний нэр дээр, аман хүзүүддэг хул хязаалан нь Нямдорж сайдын нэр дээр байгаа биз. Би хүний морь бас уянаа. Баруунтуруун сумын харьяат аймгийн Алдарт уяач Намсрайжав гэдэг хүний саарал хязааланг уяж Алтанхөхийн тахилгад түрүүлгэж байлаа. Алтанхөхийд бас Баруунтуруун сумын харьяат Баяраа гэж хүний хүрэн шүдлэнг түрүүлгэсэн.
-Хэдэн онд аймгийн Алдарт уяач цол хүртсэн юм бэ?
-11 айраг, түрүүний амжилтаар 1997 онд аймгийн Алдарт уяач болж байсан.
-Хотод суурьшаад удаж байна уу?
-Хоёр жил болох гэж байна. Миний бие хаа жаахан чилээрхээд эмчлүүлэх санаатай. Дээр нь хүүхдүүд ихэнх нь оюутан болоод тэгээд л ирсэн. Энд ирснээсээ хойш Булган аймгийн Дашинчилэн сумын наадамд нэг морь гурваар, Төв аймгийн Алтанбулаг суманд болсон бүсийн наадамд даага таваар тус тус давхиуллаа. Увсын уяач ирсэн гэсэн сургаар улс амьтан бас адуу мал сонирхож байнаа. Ер нь манай тэндэхийн гүүг их сонирхох юм. Энд ирснээс хойш нэг хүү маань сумынхаа шилдэг унаач боллоо.Бид нэг иймэрхүү л аж төрж байна даа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт удаан наслаарай. Хурдан тууртын босоо цагаан хийморь таныг, таны үр хүүхдүүдийг өнө мөнх ивээж яваг.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
202.55.188.94
Аавдаа маш их хайртай та минь зуу зуунд мөнх шүү Ааваа
Reply202.55.188.34
Saihan aaw mini. Vrgelj taniigaa vgvilj ywdag shvv
Reply