Сумын Алдарт уяач Ц.Сүхбаатар: Будан азарганы төлүүд очсон газар бүртээ хурдалж байгаа
Дорноговь аймгийн Сайншанд харьяат, сумын Алдарт уяач Цэрэнгийн Сүхбаатар гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Морь уях болсон үеийн дурсамжаас яриагаа эхэлье дээ?
-1953 оноос эхлэн хурдан морь унаж, айраг түрүү олныг авч, уясан эзнийг нь баясгаж явсан. Харин морь уясан тухайд гэвэл 1969 онд цэрэгт явахынхаа өмнө Сайхандулаан сумын наадамд соёолон морь түрүүлгэж уяачийн гараагаа эхэлж байлаа. Түүнээс хойш хурдан морь гэдэг энэ сайхан алтан тууртаас салж, хөндийрч чадаагүй өдий хүрлээ дээ. Албан ажил хийж байсан хэдэн жил наадмын үеэр амралт өгөхгүй байхаар нь ажлаа хаячихаад дараа нь Бүгд найрамдах уншуулж, тэнсэн харгалзах хүртэл авч байлаа шүү дээ. /инээв/ Сүүлдээ ч яахав дээ, хөөрхий морь айрагдаж, түрүүлээд ирэхээр албан газар харж үздэг болдог юм билээ.
-Морь уях эрдэмд шимтүүлсэн хурдан хүлгэдийнхээ талаар хуучлаач?
-Дээхнэ үед Сайхандулаан суманд Цэдэвийн годон, Намсрайн халтар гэсэн азарганууд хурдалж байлаа. Тэр Цэдэвийн Годон гэдгийг нь 1951, 1952 онд юм даг уу, манай ах морь уядаггүй залуухан байхдаа оёдлын машинаар авч байсан юм гэнэ лээ. Тэр болон үр удмууд нь манайханд их хурдалсан. Мөн би 1980 хэдэн онд таван мянган төгрөгөөр хар азарга авч уяад нэг айрагдуулсан. Дараа жил нь дахиад таван мянгаар нэг будан азарга аваад, Хороомон будан гэж Дорноговь аймагт яригддаг азарга болсон доо. Бүр дуутай, хууртай болчихсон адуу. Хөөрхий, тэр хоёр азарганыхаа буянаар би амьдарч яваа хүн дээ.
-Хороомон будан азаргаа хаанаас авсан юм бэ?
-Дэлгэрэх чигийн адуу. Эцэг нь Тайж, эх нь Банди адуу юм гэнэ лээ. Манай эндхийн нэг хүн аваад ирсэн байхаар нь харсан, дажгүй үрээ юм. Тэгээд авъя гэсэн “зарахгүй” гээд өгөөгүй. Зун зургаан сард овооны тахилгад уралдуулах гээд морьдоо уячихсан, хар азаргаа уяа тойруулаад явж байсан. Нөгөө хүн будан азаргаа засна, барина гээд бөөн юм болж байна. Тэгэхээр нь очоод чи засаж байхаар би авъя гэсэн “тэг тэг” гээд, тэгээд мотоциклийн өртөг буюу 7200 төгрөгөөр авч байлаа. Будан азарга хадуурдаг гэмтэй адуу байсан. Тийм болохоор нь хатгаж, эмчилгээ хийж өнжөөгөөд дараа жил нь уясан юм. Зургадугаар сарын нэгнээс эхлээд 50-иад хоног шахуу уяж байж аймгийн наадамд аман хүзүүдүүлж байлаа. Уг нь түрүүлсэн ч хүмүүс рүү даялах аядаад аман хүзүүдсэн. Түүнээс хойш олон баярлуулсаан. Хороомон будан азарга 1991-1997 он хүртэл давхихдаа нийтдээ тав түрүүлж, хоёр айрагдсан. Жилдээ хоёр түрүүлж байсан удаа ч бий. Тэр үед наадам ховор байлаа шүү дээ. Харин будан азарганы төлүүд очсон газар бүртээ хурдалж, өгсөн, авсны магнай тэнийлгэдэг буянтай мал. Надад байгаа ч унах хүүхэдгүйгээс болоод уяж чадахгүй л байна. Будангийн гадагшаа гарсан төлүүдээс хурдалсан хамгийн сүүлийн жишээ гэхэд л Сүхбаатар аймгийн харьяат залуу нэг даага аваад явсан нь том, жижиг наадмуудад дөрөв түрүүлж, нэг долоолсон гэнэ лээ. Намар ирэхдээ тэгж байсан.
-Ер нь гадагшаа их тарсан уу?
-Миний Хороомон будан азарганы үр төл гараагүй газар гэж бараг байхгүй. Булган, Төв, Хэнтий Сүхбаатар, Говь-Алтай, Өмнөговь руу олон гарсан. Эргэж холбогдож байгаа нь дандаа л айрагдлаа, түрүүллээ гэх юм байна шүү дээ. Би бэлэглэж ч байсан. Зарж ч байсан.
-Ямархуу ханштай байхав?
-Даагаа нэг саяд өгчихдөг юм. Одооны үнэ шүү дээ. Шүдлэн үрээ болоод ирэхээр нь 1.5-2 саяд зардаг. Үүнээс үнэтэй өгч байгаагүй дээ. Улс ирээд дааганд нь голдуу авчихдаг болохоор шүдлэн, хязаалан, соёолон болгох нь ховор доо.
Ганц нэгийг нь авч үлдэж байж азарга тавьсан байх. Их морь болсон адуу байхгүй.
-Будан азарганы тухайд ийм байдаг байж. Нэрийн хуудас болсон хоёр хүлгийн нэг хар азарганыхаа тухай хуучлаач?
-Хороомон будан азаргаа сайн байсан болохоор адуу тарчихна гэж бодоод хар азаргаа нэг их уяагүй юмаа. Уяхад бас их төвөгтэй, хэцүү уяатай адуу байсан. Харин нэг сайхан хүрэн морь байлаа. Түрүүлж байгаагүй ч бас л олон айраг авч өгсөн адуу.
-Та хэдэн онд сумын Алдарт уяач цолыг хүртсэн юм бэ?
-Энэ жил болсон. 1992 оноос хойш амжилтуудаа бичиж өг гээд өгөхгүй байсаар сая авч байгаа нь энэ.
-Морь уяснаасаа хойш нийт хичнээн айраг, түрүү хүртсэн байдаг вэ?
-40 хэдэн айраг, түрүүтэй байх. Энэ жилийн Цагаан сараар аймгийн Алдарт уяач цолыг олгоно гэж ярьж байсан. Амжилт нь хүрчихсэн байх л гэж бодож байгаа. Би ер нь ихэнхдээ аймгийн довон дээр уралдаж байсан хүн. Ноднин сумын Алдарт авахад “Таных аймгийнх болчихсон юм байна шүү дээ. Түрүүнд нь сумынхыг авч байхгүй яасан юм бэ. Тэгсэн бол одоо аймгийн Алдартаа авч байхгүй юу” гэж байсан. Шууд өгчихөж болдоггүй юм байлгүй.
-Унах хүүхэд байхгүй морь уяж чадахгүй байна гэж байсан. Уях залуучууд бол бий биз дээ?
-Би хоёрхон хүүхэдтэй. Нэг нь сонирхолтой ч бие муутай гээд багаас нь мориноос хөндийрүүлчихсэн юм. Нөгөөх нь морь сонирхохгүй. Хүүхдүүдийн хүүхдүүд дандаа жаахан, зарим нь ч малаас их хөндий. Машины кабинад авч давхисаар байгаад ийм болгочихлоо гээд л би үглэдэг юм.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж урт удаан наслаарай.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Өчигдөр, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна