Аймгийн Алдарт уяач Б.Ганхуяг: Морь уяж ажил таслуулахгүй гээд намд элсүүлчихэж байлаа


Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, аймгийн Алдарт уяач Батнасангийн Ганхуягийн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Багадаа хурдан морь унаж байв уу?
-Би чинь хурдтай газрын хүүхэд. Увс аймагтаа хурдтайд орох Зүүнговьд хүүхэд нас өнгөрлөө. Уяач аавыгаа дагаж хээр хонож, морь унаж, хожмоо уяж өнөөг хүрлээ. Аавтайгаа хамт Хяргас, Малчин, Баруунтуруун, Тэсийн сумдаар явж хонгор, улаан хоёр морио айраг түрүүнээс хоцроож үзээгүй. Түүнээс дараанаас хонгор морь гарч ирж Зүүнговьд долоон удаа түрүүлгэсэн бахдам түүх бий. Сүүлд нь аав авга ахын хүүд өгчихсөн юм. Би дунд сургуулиа 1979 онд төгсөөд ЗХУ-д ТМС-д явж, 1981 оны зургаан сард төгсөж ирээд Баруунтурууны барилга контороос ажлын гараагаа эхэлж, энд суурьших болсон. Энэ хугацаанд Барилга конторын аварга барилгачин, 1989 онд аймгийн трестийн аварга ажилчин, 1990 онд аймгийн аварга барилгачин боллоо. Энэ хугацаанд морь уялгүй байгаад 1995 онд малчин болж, хоёр жилийн дараа хул морь сумын баяр наадмаар аман хүзүүдүүлсэн.
-Анхны айраг байх нь ээ?
-1982 онд энд ирээд ажлынхаа завсар чөлөөгөөрөө морь уядаг байлаа. Тэгэхэд нэг насны хоёр шарга морьтой байгаад нэгийг нь аман хүзүүдүүлж, нөгөөг нь наймаар давхиулсан юм. Тэгээд хойтон жил Зүүнговьд аавдаа аваачаад өгчихсөн. Манай унаган адуунууд л даа. Тэр үед морь уяна гэдэг амаргүй цаг байлаа. Морь уялаа гэж цагаа хасуулж явлаа. Тэгэхэд заримдаа 208 цагаар ажилладаг байсан юм. Тэрнээс бараг 7-8 хоногийг нь аваад хаячихаар тэр хэрээр цалин багасна. Сүүлдээ чамайг ажил таслуулахгүй гээд намд элсүүлчихсэн. Үүнээс болоод яах ч аргагүй мориноос холдсон. Тэгээд ч сум, аймгийн аварга ажилчин болохоор бусдадаа үлгэрлэх ёстой. Тэгж байтал 1995 онд барилга татан буугдаад захиргааны 100 хонь аваад хөдөө гарч, 2009 онд мянгат малчин болсон.
-Анхны айргаасаа хойш яаж наадав?
-Хул морь 1998 онд шүдлэндээ сумын баяр наадмаар дөрөвлөж, дахиад уяачдын холбооны хаврын баярт дөрөвлөсөн. Тэр үедээ Баруунтурууны ахмад уяач Санж, Төвсанаа гэж хөгшчүүлийг дагаж морь уядаг байлаа. Би энэ хул морийг соёолон хүртэл нь уралдуулаад хөлгүй болгочихсон юм. Ингээд 1998-2003 оны хооронд морь уясан ч төдийлөн амжилт гаргаагүй. Харин 2003 онд хүрэн даага хаврын уралдаанд айргийн гуравт хурдлуулж, бас хул даага, цавьдар хязаалан аман хүзүүдүүлсэн. Манай аавын адууны угшилтай адуунууд. Хул, хүрэн даага хоёулаа Баруунтуруунд ирж төрсөн унага байгаа юм. Цавьдар хязаалан найман сард төрсөн хэнз унага. Шүдлэнгээс нь уяж эхлээд хязаалангаасаа давхиж, соёолондоо сумын ойд 17, 2005 онд хавчигтаа уяачдын холбооны 10 жилийн ойд хатираанд гуравт орж, ах хул морь нь дөрөвт давхисан.
-Хурдлуулж байгаад явдал оруулчихдаг юм уу?
-Ер нь манай морьд хатираатай. Жороолдог нь ч бий. Гэхдээ улсын баярт орохоор сайн жороо байхгүй. Хонин жороо гэдэг шиг далан сайвартай адуунууд байдаг юм. Харин хул морийг довтолж байхад нь хатирдаг болгочихсон. Тэгээд Хяргас суманд хатираанд наймд давхиулж байлаа. 2006 онд цавьдар морь Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор хатираанд түрүүлж, Тэсийн ойд есөөр хатирсан. Тэс рүү дөрвөн морь авч яваад хар морийг түрүүлгэж, гурвыг нь найм, ес, 33-аар давхиулсан. Хар морь хязааландаа Өндөрхангайд 13-аар, сумынхаа ойд наймаар давхисан байхаа. Надад ах дүү хоёр хар морь байсан. Тэр жил Ховдын даншигт явах гэтэл Баруунтуруунаас явах хүн олддоггүй. Манай аймгийн Сайнбаяр Ховдоор дайраад хот руу явна гэнэ. Тэгэхдээ Ховдын даншгаас нэг айраг авчихвал та Тэсээс заавал түрүү авна шүү гэж даалгавар өгсөн юм. Ингээд Тэсийн баярт явахгүй гэсэн бодлоо өөрчилсөн.
-Хүрэн, хул дааганууд 2003 оноос хойш яаж, яаж хурдалсан бэ?
-Хүрэн нь гурван түрүү, гурван аман хүзүү, дээр нь зөндөө айраг авсан. 10 гаруй жил давхисан. Харин хул даагаа нэг жил уяад, шүдлэнд нь хулгайд алдчихсан. Долоон байдсан гүү, хоёр уяж байсан морио өгсөн. Нэг нь соёолондоо түрүүлсэн хавчиг морь байсан юм.Үүний дараа цавьдар морины дүү хар шүдлэнг 2007 оны намар сургуулийн ойд айргийн гуравт, дахиад ургацын баярт таваар, Зүүнговь сумын сургуулийн ойд 38-д давхиулсан. Ард нь нас чацуу шар хээр шүдлэн ирсэн юм. Нэг уяаны морьд чинь явбал сайн явчихдаг, үгүй бол завсрын гүйгээд ирдэг юм байна лээ. Бас 2006 онд шар хээр даага сумын баяраар есөд, хичээлийн нээлтэнд зургаалж, хар даага айргийн тавд хурдалсан. Мөн Алдарт уяачдын баярт хар даага наймлаж, шүдлэндээ Тэс сумын сургуулийн ойд түрүүлсэн.
-Аймагтаа наадаж байв уу?
-2009 онд анх удаа аймагт наадсан. Хоёр морь авч очоод тав, зургаагаар ирсэн. Уг нь тавын пайз өгсөн ч цагаан зураасан дээр түрүүлж гишгэсэн, сүүлд гишгэсэн гэж Тэсийн нэг хүн маргаад шар хээр зургаалж, хар соёолон долоолсон. Үүнээс өмнө сумын овоо тахилганд түрүүлчихээд аймаг руу явсан юм. Яахав дээ, анхны баяр гэдэг утгаараа би ч дуугүй л өнгөрсөн. Түүнээс хойш даагаа нэхэж хоёр, гурван ч удаа аймагт наадлаа. Сүүлд 2013 онд аймагт хүрэн морио айрагдуулна гэж бодож байтал хужиргүй газрын мал чинь тэнд зөгийнд хатгуулаад өвчлөөд чадаагүй. Өнөө жил даншигт хүрэн мориороо наадна гэсэн бодолтой байна. Хүрэн морь дөнгөж долоон настай ч 10 гаруй медальтай.
-2010 ондоо яаж наадав?
-Тэр жилээс хүрэн морины амжилт эхэлж байгаа юм. Даагандаа Цагаанхайрхан суманд түрүүлсэн. Тэгэхэд хулгайд алддаг сартай хар соёолон бас түрүүлж байсан. Хүрэн морь Тэс сумын Нуур эхийн овоонд зургаа, Ганбат арслангийн баярт дөрөвт, 1982 оны төгсөгчдийн баярт дөрөвлөсөн. Дараа жил Цагаанхайрхан сумын баярт аман хүзүүдэж, Баруунтуруунд зургаан сарын нэгэнд зургаа, дараа нь сумын наадамд аман хүзүү, Цагаанхайрханы сургуулийн 80 жилийн ойд айргийн дөрөвт хурдалсан. 2012 онд Цагаанхайрхан суманд түрүүлсэн. Ер нь орсон баяр болгондоо сайн давхиж, намайг мөн ч их баярлуулсан даа. Ингээд 2011 онд байна уу аймгийн Алдарт уяач болсон. Намайг урамшуулсан юм шиг байгаа юм. Тэрнээс би чинь энд тэндэхийн баярт явахдаа бас л хашин хүн шүү дээ. Түүнээс хойш морь сайхан давхиж байна.
-Таны амжилтын цуваанаас харахад 2012 оноос хойш бичигдээгүй байх юм?
-2013, 2014 онд Ганбат гэж хүүгийнхээ нэр дээр уралдуулсан. Би чинь морь авч хээр хонож чадахаа байгаад хүүдээ морины ажлаа даатгаад байгаа юм. Өнгөрсөн зун уясан найман морио бүгдийг нь хүүхдийнхээ нэр дээр давхиулсан. Хүү ч өөрийнхөө морийг давхиуллаа. Хүүгээ амжилтанд хүргээд аав, хүү хоёр Алдарт болохыг хэн байг гэхэв.
Манай Баян айраг багийнхан энэ жилээс галын зохион байгуулалтанд орлоо. Сая таван сард “Туруун” гэж галтай болж, галын зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлаа эхлээд байна. Эвт шаазгай буга барина гэдэг дээ. Ийнхүү галаараа хамтарч уяаны ажлаа хийх болж байгаа нь ирэх жилүүдэд их олон амжилтыг дагуулах байхаа.
-Хонь жил гарсаар наадсан уу?
-Сая Зүүнговьд болсон зүүн бүсийн уралдаанд ягаан соёолон авч очоод 12,13-аар ирлээ. Хүүхэд нь жаахан алдаа гаргачихсан л даа.
-2011 оны даншигт ямар амжилттай наадсан бэ?
-Хүрэн, хар, цавьдар, шар хээр морьтойгоо явсан. Бас нэг хүний даага авч очсон юм. Ингээд хүрэн морь 10 хэдээр ирсэн нь энэ дотроо дээд амжилт болж байлаа. Харин өнөө даага таваар хурдалж, Цагаанхайрхан сумын Цэрэндорж шууд аймгийн Алдарт уяач болсон. Тэр даншигт Цагаанхайрхан сумаас ганцхан тэр даага л айрагдсан юм.
-Эндээс сэтгэлд хоногшсон хамгийн сайхан наадмыг онцлох бол алийг нь ярих вэ?
-Хурдны голомт Тэсэд хар шүдлэн морио түрүүлээд ороод таньж ядаад л эргэлзсэн шүү. Тэсийн сургуулийн Жамсран захирлын нэр дээр оруулаад түрүүлгэсэн юм. Хүний нутагт морь айрагдуулж түрүүлгэчихээд явж байхад сайхан л даа. Огт танихгүй хүмүүс хүртэл баяр хүргэж, амжилт хүсээд л. Морины хийморь гэдэг сайхан юм даа.
Би залуудаа ч сэтгэл хөдлөл муутай, мангардуу хүн явлаа. Одоо нас нэмэгдэхийн хэрээр сэтгэл хөдлөл нэмэгддэг бололтой. Мориор өвчилдөг гэж хүмүүсийг ярихаар нь хөхөөтэй юм гэдэг байсан. Тэгсэн одоо өөрөө баяр дөхөх тусам нойр хасагдаад, сэтгэл түгшээд эхэлдэг болж. Морь давхиад авсан пайзаа өгчихөөд иртэл их л дэнсэлнэ дээ. Болоогүй эхний тавд давхиад ирвэл сэтгэл хөдлөөд, барьсан тавьсанаа ч мартаж орхино. Тэр тоолонд л самсаа шархирч, аньсага чийгтүүлдэг болсон байна. Аав маань сайн уяач, их хөдөлмөрч малч хүн байлаа. Чааваас, арай түрүүхэн бурхан болчихлоо. Түүнээс биш энэ малгай миний аавд илүү зохих байлаа. Гэхдээ аавынхаа гүйцээж чадаагүйг би гүйцээлээ гэж сэтгэлээ тайтгаруулдаг. Эр хүн болсных нутаг орон, аавынхаа нэрийг гаргаад цоллуулаад зогсох сайхан юмаа.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Уясан болгон нь айраг түрүүнд хурдалж байх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна