"Нүүрэнтэйн хурд-2016" наадмаас...

А.Тэлмэн
2016 оны 3-р сарын 14 -нд

"Нүүрэнтэй хурд-2016" хурдан морьдын уралдаан 15 дахь жилдээ амжилттай сайхан зохион байгуулагдлаа. Түрүүлж айрагдсан морьдын цувааг хүргэе. Дээдгурван насанд 10 гаруй аймгийн 350 орчин хурдан хүлгүүд нүүрэнтэйн их тал, домогт шувуун саарлын нутагт шандсаа сорьлоо. Азарганд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уяач М.Ариунболдын хээр азарга түрүү магнай, аман хүзүүнд Сүхбаатар аймаг Мөнххаан сумын уяач Д.Эрдэнэбаатарын хээр, 3-т Төв аймаг Баян сум уяач Б.Нямжавын ухаа, 4-т Төв аймаг Дэлгэрхаан сум уяач Мөнгөншагайн халтар, 5-д Төв аймаг Архуст сум уяач Отгонбаярын хонгор давхилаа. Их насанд Төв аймаг Мөнгөнморьт сум уяач Тэмүүжингийн цавьдар түрүү магнай, аман хүзүүнд УБ хот уяач Мөнхбаатарын бор, 3-т Дундговь аймаг уяач Алтанхуягийн хүрэн, 4-т Төв аймаг Баянжаргалан сум уяач Батжаргалын хүрэн, 5-т Багахангай дүүрэг уяач Буянтогтохын буурал морь, соёолонд Говь-Алтай аймаг Тайшир сум уяач Балдандоржийн хул түрүү магнай, аман хүзүүнд Төв аймаг Борнуур уяач Ширнэнбаатарын цоохор, 3-т УБ хот алдарт уяач Гантулгын хээр алаг, 4-т Өвөрхангай аймаг Өлзийт сум уяач Базаррагчаагийн бор, 5-д Хэнтий аймаг Цэнхэрмандал сум уяач Эрдэнэчулууны хонгор хурдалж уясан уяач, унасан хүүхэд, хурсан олон наадамчдыг баярлууллаа. Багануур Бага- Хэнтий бүсий МСУХ-ны 15-н жилийн ойн баяраар зохион байгуулагдсан наадмыг "Сүлд тв" "Эх орон тв" ТВ-9 ТВ" -ээр хүлээн авч үзээрэй. Баяр наадам наадамчин олны сэтгэлд хүрсэн зохин байгуулалт сайтай сайхан болж өндөрлөв...

Б.Эрдэнэсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна