Аймгийн алдарт уяач С.Намсрайжав: Аавынхаа бэлэглэсэн даагыг хавчигт нь айрагдуулсан тэр жилийн наадмыг ярих дуртай
Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Баруунтуруун сумын харьяав, аймгийн Алдарт уяач С.Намсрайжавтай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Ихэнх нь унаачаас уяачийн гараагаа эхэлсэн байдаг. Таны хувьд?
-Би төвийн хүүхэд байлаа. Тийм болохоор морь малнаас жаахан хөндийдүү. Үеийнхээ хүүхдүүдтэй харьцуулахад хожуу морь унаж сурсан болохоор сайн унаач байгаагүй. Үсэргээ, сунгаанд л хаа нэг мордоно. Ингэж яваад мориноос хасагдаад уяаны ажилд тусалдаг болсон. Эндээс их ч юм сурсан. Морь уяна гэдэг чинь өдөр тутам давтагдах болохоор яваандаа хүний ой тоонд орчихдог юм байна лээ. Цугтаа морио аваад хээр хононо. Амрахын завдал бололгүй нар булаалдаад л морио авч орж ирнэ. Ер нь морь уяж байгаа хүн яалт ч үгүй эртэч болдог юм. Мэдээж багаасаа малын захад өссөн болохоор аав ээжээс өвлөж авсан малын эрдэм гэж бас бий. Бид хамтдаа аймаг, Тэс сумын ой, Сар хайрханы даншигт явж байлаа. Би туслах маягтай л явна.
-Таны аав уяа сойлго тааруулдаг байв уу?
-Аав маань Зүүнговь сумын нэгдэлд олон жил мал малласан хүн. Цөөхөн ч шаггүй удамтай хэдэн адуутай. Гэвч нэгдлийн олон малын хажуугаар морь уяж амждаггүй байсан гэдэг юм. Хааяа ганц нэг морь уях ч амжилт гаргадаггүй байж л дээ. Манайх Баруунтуруунд нүүж ирээд олон жил болсон. Гэхдээ адуу мал Зүүнговьд ахынд байдаг байлаа. Би зундаа Зүүнговьд очиж адуугаа сургана, маллана. Ингээд наймдугаар ангиа төгсөөд хэдэн малаа Баруунтуруунд авчирч, хүргэн ах Ганбаатарыгаа дагаж өөрийн адуугаа уях гэж оролддог болсон.
-Бие даах маягтай болж ирсэн үе хэзээ вэ?
-2000 он гараад бие дааж уяж эхэлсэн. Анх нэг хул мориор уяа эхлүүлж байлаа. Дааган цагаас нь уясан хул морио давхихгүй байна гэж гололгүй жил бүр сумын наадамд уралдуулна. Хөөрхий арван хэдээр давхиад ирнэ. Өнөө “ганц дээлт барилдаанч, ганц морьт уралдаанч” гэдэгчлэн наадам болгонд л хөтлөөд очно. Ингээд соёолон болсон жилээ гайгүй шиг байхаар нь хавар Зүүнговь суманд болсон овооны жижиг уралдаанд аваачиж тавлуулчихлаа. Үнэхээр их баярлаж билээ. Анхны медалиа авч байгаа нь тэр юм. Тэр үед түрүүлж, айрагдсан морьдод медаль өгдөг болчихсон байсан. Залуу ч байж, дөнгөж цэрэгт яваад ирчихээд байлаа. Бөөн баяр хөөр болсон хүн аав ээж дээрээ ирж, аав маань хүүгийнхээ амжилтыг мялаан нэг хул даага бэлэглэж билээ.
-Бэлэгний даагаа уясан биз дээ?
-Уялгүй яахав. Жаахан туниа муутай, бие жижиг даага байсан болохоор сайн давхиагүй. Шүдлэн, хязааландаа ч гавьсангүй. Гэхдээ явахгүй байна гээд болилгүй уяад л байлаа. Хязааланд нь холбооны тэргүүн Умаа алдартын хурдан халиун азаргатай хамт сунгаанд явуулаадахлаа. Тэгсэн өнөө азаргыг түрүүлээд ирэхэд холбож явснаа дэнж өөд гарсан гүйцээд түрүүлчих нь тэр. Ямартаа ч халиуныг давчихаар нь энэ жил хурдан байх нь гэж бодоод маргааш нь сумынхаа наадамд мордууллаа. Дээгүүр ирэх байх гээд хартал хул хязаалан будилаад өнгөрсөн. Маргааш нь будилсан морьдоо дахиад тавина гэхээр мордуулаагүй. Ингээд соёолондоо ч амжилт гаргасангүй. Хавчиг болсон жил нь Хяргас суманд саарал даагаа түрүүлгэчихлээ. Залгаад Хяргаст нэг хүний алдар тэмдэглэх наадам болно гэхээр нь хул морио, саарал даагатайгаа аваад явлаа. Тэнд саарал даага түрүүлж, хавчиг хул морио их насанд явуулаад айргийн таваар ирсэн. Ямартаа ч олон жил тууштай явж, аавынхаа бэлэгний даагаа анх удаа айрагдуулж билээ. Манайхан долоон настай морь нэг их уядаггүй юм. Ингэж би анх удаа хавчиг морь түрүүлгэсэн. Энэ бол сэтгэлд хоногшсон сайхан наадмуудын учраас би ярих их дуртай. Дараа жил нь найман настай сумандаа аман хүзүүлж, жижиг наадмуудад ч хэд хэдэн удаа айрагдсан. Хөөрхий одоо байхгүй ээ. Өтлөөд тогоо тослосон.
-Анхны айраг авчирсан хул морь хэр давхисан бэ?
-Тэр сайн давхиагүй ээ. Уг нь удам угшил нь гайгүй атлаа даага, соёолонгоосоо хойш ахиагүй.
-Намсрайжав уяачийн нэрийг гаргасан хурдан хурц хүлэг олон байна уу?
-Сая ярьдаг саарал даага сайн давхисан. Даагандаа гурав түрүүлж, хоёр айрагдсан. Анх 6 сарын 1-нд болдог уралдаанд сайн номхруулж чадалгүй томхон хүүхэд тавиад явуулчихсан юм. Тэгсэн 45 дааганаас 15-аар ирсэн. Тэр наадамд Өндөрхангай, Цагаанхайрханы уяачид ирж уралддаг байлаа. Өндөрхангайн нэг уяач миний саарал даагыг “дээгүүр давхихаар даага байх юм. Яагаад 15-д ирчихэв” гэж билээ. Залгаад сумандаа болсон дааганы жижиг бооцоот уралдаанд тавиад түрүүлгэлээ. Бас Хяргас суманд болсон нэг жижиг уралдаанд түрүүлж, Зүүнговь сумын наадамд айргийн гуравт ирсэн. Тэр жил манай Сангийн аж ахуйн ой болж, аман хүзүүлж, Өндөрхангай сумын Монгол улсын Алдарт уяач Дамдингийн цолны мялаалга наадамд түрүүллээ. Намар нь аймгийн мал эмнэлгийн уралдаанд машинаар ачиж очоод түрүүлгэсэн юм. Харин шүдлэндээ Өндөрхангай сумаас зохион байгуулсан зүүн бүсийн уралдаанд айргийн таваар ирж, зун нь аймгийн наадамд түрүү магнай болсон. Үргэлжлүүлээд Зүүнхангайн сумын наадамд явснаар тэр жилийн наадам дууссан. Увсын Өмнөговь, Ховдын Мянгадууд нийлж Алтанхөхийн төрийн тахилга наадмыг хийхэд хязаалан түрүүлж байлаа. Ирээд аймагт болсон баруун бүсийн даншигт арав гаргаад ирсэн. Харин соёолондоо хавар Зүүнговь сумандаа болсон хоёр жижиг наадамд түрүүлээд, зун нь уралдалгүй байгаад шууд Говь-Алтайн даншигт явсан. Тэнд 20 орчмоор ирсэн. Газар таарахгүй, чулуу ихтэй, анх удаа хол наадамд яваад ядарсан байх гэж боддог юм. Нас гүйцээд жижиг наадмуудаас нэлээд айраг, түрүү авсан. Одоохондоо бид хоёр аймгийн чанартай том наадамд яваагүй.
-Энэ саарал морь чинь ямар удам угшилтай гэлээ?
-Эх тал нь Зүүнговийн гаралтай манай унаган адуу байна. Эцэг нь Ганбаатар агсны хурдан шарга азарганы төл юм. Одоо 14 настай, 11 медальтай сайхан амьтан бий.
-Саарлаас өөр ямар хурдан адуу байна вэ?
-Саарал морины дүү нэг халтар морь бий. Эцэг ондоотой, Зүүнговийн Тохой талын угшилтай хар азарганы төл байгаа юм. Эцэг хар азаргыг нь хүргэн ахаасаа худалдаж авч байлаа. Эх гүү нь унагалчихсан болохоор их туранхай даагыг гурван сард авчирч тэжээж уяад, 6 сарын 1-ний наадамд оруулж 12-оор давхиуллаа. Тэр зунаа сумынхаа наадамд айргийн таваар давхиад, Хяргас суманд өнгөлж яваад сууж 10-аар орсон. Шүдлэндээ Зүүнговийн Уртбулагийн овооны наадамд 11-ээр ирсэн. Тэгэхэд саарал морь түрүүлж, бөхөн хул дөрөвлөж байлаа. Эргэж ирээд Баруунтуруундаа нэг багийн өдөрлөгт шууд мордуулж, халтар шүдлэн түрүүллээ. Тэр жил аймгийн наадамд авч яваад түрүүлж, ивээн тэтгэгч Дорлигжав гуайн бэлтгэсэн мотоциклийг авч байлаа. Энэ нь тулгар төр улс байгуулагдсаны 800 жилийн ой байгаа юм. Түүнээс хойш томхон наадамд амжилт гаргаагүй.
-Аймаг сумын наадмаас хичнээн айраг, түрүүтэй болж байна вэ?
-Аймгийн хоёр түрүү, төрийн тахилгын нэг айраг, Дамдин алдартын нэрэмжит аймгийн бүсийн чанартай наадмын нэг түрүү байна. Харин сумын чанартай наадмуудын түрүү, айраг олон бий.
-Адууныхаа удам угшлыг сайжруулах тал дээр хэр анхаарч байна даа?
-Аав ээжээс өвлөж ирсэн адуу сайн байсан ч тэрийг нь гаргаж чаддаггүй байж. Би чинь их олон ахтай хүн шүү дээ. Харин би унаган адуугаараа амжилт гаргах болсонд аав минь намайг их магтдаг байлаа. Мэдээж удам угшлыг нь сайжруулах тал дээр анхааралгүй яахав. Зүүнговь сумаас нэг азарга авч гурван жил тавиад энэ жилээс солиод байна. Ноднин нутгийн дүү Сүхбаатар аймгийн гаралтай хэдэн үрээ авчирч зарснаас нэгийг авсан. Энэ өвөл тэжээлд оруулаад, азарга тавихаар бэлтгэж байна. Энэ мэтээр азаргаа сольж, сайжруулах тал дээр анхаардаг болсон. Харин гүүнүүд нь манай унаган адуунууд байгаа. Нэг үе манайхан сайн гүү байхад л болно гэж ойлгоод таарсан азаргаа тавьчихдаг байлаа.
-Явж үзсэнээс аль газрын наадам илүү аятайхан болдог санагддаг вэ?
-Увс аймагт болсон хоёр наадамд оролцож байлаа. Бас Говь-Алтайд нэг очсон. Ахын танилын буянаар нэг насны морийг нь дагаж үзсэн. Төхөөрөмжгүй ч гэсэн гараанаас жигдхэн татаад гаргачихдаг юм байна лээ. Үнэхээр сайхан санагдсан. Миний үзсэн хамгийн холын наадам даа.
-Энэ жил Увс аймагт баруун бүсийн наадам гурав дахь удаагаа зохион байгуулагдана. Хэдэн насны морьдтой очихоор төлөвлөж байна вэ?
-Бага насны гурван морьтой явна гэж бодож байна.
-Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Баруун бүсийнхээ уралдаанд одтой сайхан наадаарай.
"Тод магнай" сэтгүүл Увс аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна