Аймгийн Алдарт уяач Д.Дондог: Хэтэрхий ихээр адуугаа гаргаж байгаа нь удам угшил тарахын л нэр

2016 оны 3-р сарын 18 -нд

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, аймгийн Алдарт уяач Д.Дондог гуайн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Өвөл, хаврыг өнтэй давж, сайхан зусаж байна уу. Хаагуур нутаглаж байна вэ?
-Сайхаан, сайхан зусаж байна уу. Манайх Мөнххаан сумынхаа Цагаан усны хоолой гэдэг газраас урдахнуур нутаглаж байна. Нас 70 гараад явж байгаа болохоор өөрөө адуу малд явж чадахгүй. Хөл муугаас морь мал уях чадалгүй, мориныхоо хөлсийг ч авч чадахгүйдээ тулаад байна. Хүүхдүүддээ зааж зураад, тэднийгээ сургахын төлөө л хошуу нэмэрлэж сууна даа.
-Таны анх хурдан хүлгийн хөлс авч эхэлсэн үе хэдийнээс эхэлдэг вэ?
-За би 1959-60 оноос морь сонирхож эхэлсэн. 1962 онд Ардын цэрэгт татагдаж, 3 жил Улаанбаатар хотод алба хаагаад 1965 оноос аймгийн барилга ангид хуваарилагдаж хоёр жил ажилласан. Дараа нь сумандаа ирж мал маллах болсон тэр цагаас морь мал тууштай уясан даа.
-Анхны айраг, түрүүг ямар хурдан буян авчирч байв. Таны унаган адуу байв уу?
- Цэрэгт явахаас өмнө Совдын Чойжамц гэж хурдтай өвгөнөөс азарга тавина гэж засаатай үрээ аваад тэрнийгээ ганц айрагдуулаад цэрэгт явсан юм. Намайг явснаас хойш уяагүй байж байгаад ирээд уях гэсэн чинь малийн гэж ямын тариа тариулаад уяж чадаагүй. Мөн тэр өвгөнөөс 1965 онд засаатай хүрэн халзан хязаалан үрээ авч, тэр жилээ арван хэдээр оруулаад, соёолонд нь дөрөвт оруулж, хавчиг долоотойд нь сумандаа түрүүлүүлж байсан. Бас Мөнххааны Батмөнх гэж хүнээс даагатай гүү авч, даагыг нь шүдлэн үрээ уяж 9-д оруулаад, хязааланд нь сумандаа түрүүлгэсэн. Соёолон болох жил нь давхил гайгүй байж байгаад хөлийг нь муудуулчихсан юм. Тэрнээс хойш олигтой уралдаагүй. Тэрний төл адуунууд одоо надад давхиж эхэлж байна. Бас Мөнххаан гэж нийлээгүй Баянтэрэм гэж байхад 1967-68 онд нэг жил хоёр даага, нэг соёолон уяж соёолон, даага хоёроо түрүүлгэж, нэг даагаа аман хүзүүлүүлж байсан. Тэгэхэд би 24-25-тай байсан.
-Унаган адуугаараа биш авмал адуугаар морь уях гараагаа эхэлсэн юмаа даа. Тухайн үед ямар үнэ ханшаар авч байсан бэ?
-Унаган адуу 30 гаруй юм байх нь байсан, гэхдээ айхтар уяж байгаагүй. Хүний уяж байсан гайгүй удам угшилтай адуунаас авч уралдуулж морь уях гараагаа эхэлсэн. Тухайн үедээ насных нь адуугаар сольж авсан юм. Тэгээд тэр адуугаараа азарга тавьж адууныхаа угшлыг сайжруулж уралдуулж эхэлж байлаа. Гүүний хувьд Дэнхэр Жигжид гэж өвгөнөөс ганц нэг гүү авсан, түүний хамаатан дүү болох Адъяа гэж өвгөнөөс бас гүү авсан. Уулбаянаас ч бас гүү авч, цус сэлбэж байлаа.
-Дондог гуайн амжилт хэдэн айраг, түрүүгээр тоологдож байна вэ?
-Сумандаа 11 түрүү, 12 айраг авсан. Аймагт олигтой уралдаж байгаагүй. Ноднин, уржнан 2 өвөл аймгийн бүсэд уралдаад арван хэдээр орж байсан. Өвгөн ноёны уралдаанд явж, даага найм есөөр оруулж байсан. Сэлэнгэ рүү ч явж байсан, гэхдээ нэг айхтар айрагдуулж байгаагүй ээ.
-Сүүлийн үед цагаан өвсний адуугаар уралдаад явахгүй гээд бүгд адуугаа тэжээдэг болсон. Ахмад уяачийн хувьд та энд ямар бодолтой байдаг вэ?
-Морь тэжээх нь тэжээж л байна. Гэхдээ малд чөдөр тушаа мэдүүлж байхгүй бол хөл гартаа эмнэг болно шүү дээ. Тиймээс адууг сайн эдэлж байх хэрэгтэй. Хашаанд хашаад л яртай модонд нь хадраад хажуугаа ч урах жишээтэй. Цаашлаад тэр нь өтөх ч аюул бий.
-Энд танаас бас нэг зүйл асуумаар санагдлаа. Гайгүй сайн давхиснаа гадагш нь гаргачихдаг явдал танай аймагт элбэг харагддаг. Үүн дээр таны саналыг сонсмоор байна?
-Сүхбаатарын адуу гэдэг удам угшлаараа улсдаа гайхагдаж байгаа адуу. Улсад дээгүүрт орж байгаа адуунууд бүгд л манай адуунууд байна. Хэтэрхий ихээр адуугаа гаргаж байгаа нь удам угшил тарахын л нэр байх. Сайнгүй зүйл гэж өвгөн ах нь бодож явдаг юм. Тиймээс энэ сайхан хүлгэдийнхээ удам угшлыг өндөрт өргөж явахыг залуучууддаа захья.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар, 2013 он

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна