Хурдан хээрийн хувьтай эзэн
А.Тэлмэн 2016 оны 4-р сарын 15 -нд
Архангайн Эрдэнэмандал сумаас МУ-ын Алдартын цолонд хүрсэн П.Доржпалам, Ш.Найманжин, П.Дэмбэрэл нарын уяачид байдаг. П.Дэмбэрэл Алдартын эцэг Пэлжир адуунд дуртай басхүү уясан морьд нь гайгүй сайн давхичихдаг гүндүүгүй нэгэн байсан гэлцдэг.
П.Дэмбэрэл 1930 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Баруун цүүр” хэмээх газар мэндэлсэн бөгөөд 7-15 нас хүртлээ хурдан морь унажээ. Цэргийн албанаас ирсэн даруйд сум нэгдэлдээ адуучнаар орж 30-аад жил адуу хариулангаа аль гайгүй гэснийг сорлон уяж давхиулах болов. П.Дэмбэрэлийн шинжиж уясан олон хүлгэдээс “Хурдан хээр”, “Жороо бор” зэрэг нь гойд хурдалж, уяачийн урыг нь олонд таниулсан юм. Олноо “Хурдан” хэмээн алдаршсан хээр морь нь 1948-1949-ын аймгийн наадамд аман хүзүүдэж, 1950 онд Хан-Оюут болон аймгийн наадам, сумын наадамд түрүүлж байжээ. Харин 1954-1960 онд өөрийн сум болон Ихтамир суманд их насны хар морь нь аман хүзүүдэж, улаан хүрэн даага нь түрүүлэн, хязаалан шүдлэн үрээнүүд нь аман хүзүүдэж байжээ. Ихтамир сум нэгдэл байгуулагдсаны 50 жилийн ойн наадамд хар морь нь гуравт, улаан хүрэн үрээ нь аман хүзүүнд хурдалж байсан бол Мөрөн сумын 10 жилийн ойд таван насны морьтой очиж их насны бор морь нь аман хүзүүдэж,хязаалан бор үрээ шөвгөрч байсан удаатай. Тэрхүү бор үрээ нь хожим нь П.Дэмбэрэлийн жороо бор хэмээх цуутай хүлэг болсон билээ.
П.Дэмбэрэл уяачийн амжилтын буухиа цааш үргэлжилж Өндөр-Улаан сумын 20 жилийн ойн наадамд хээр үрээ, жороо бор морио түрүүлгэн морьтой нөхөрлөсөн эр хүнийг ид хавыг мэдрүүлж байв. П.Дэмбэрэл 1983 оноос хойш том жижиг наадмуудаас 34 түрүү, 65 айраг хүртсэн байдаг бөгөөд 2002 онд МУ-ын Алдарт цол хүртсэн юм. Алдарт аавын шийрийг хатааж хүү Д.Пүрэвсүрэн нь удамт хүлгэдээ уяж сойн аймгийн Алдарт уяач цолоор энгэрээ мялаагаад байна.
"Тод магнай" сэтгүүл №30

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
3 цагийн өмнө Эндүүрэгдээд эзнээ олжээ -
Өчигдөр, 14:11 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Ням, 15:17 минут Ярилцах болзол хангагдав -
Лхагва, 23:31 минут Шөвгөр зээрдээ дурсах уу? -
Лхагва, 23:27 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
Лхагва, 22:42 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 23 -нд Янзага зээрд -
11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө… -
2025 оны 9-р сарын 24 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан дааган… -
2025 оны 9-р сарын 20 -нд Д.Доржцэвээн: Монголчууд эртнээс Дамдин Сандүв бур… -
2025 оны 9-р сарын 16 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач С.… -
2025 оны 9-р сарын 16 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан шүдлэн… -
2025 оны 9-р сарын 16 -нд Түмэн эх Бүлтгэр халзан -
2025 оны 9-р сарын 10 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Д.… -
2025 оны 9-р сарын 10 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан хязаал… -
2025 оны 9-р сарын 04 -нд МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн … -
2025 оны 9-р сарын 03 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.… -
2025 оны 9-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
2025 оны 8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас… -
2025 оны 8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни… -
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү... -
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты… -
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл… -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ -
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд М.Энхтайванбаатарын зээрд халзан даага … -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ -
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр… -
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл… -
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1… -
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
Лхагва, 22:42 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
Лхагва, 23:27 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
Лхагва, 23:31 минут Шөвгөр зээрдээ дурсах уу? -
Ням, 15:17 минут Ярилцах болзол хангагдав -
Өчигдөр, 14:11 минут Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
3 цагийн өмнө Эндүүрэгдээд эзнээ олжээ

Сэтгэгдэл бичигдээгүй байна