Хүлгийн сайныг таньж, хурдны жигүүр ургуулагч Чойжмаагийн Цэрэндэжид


Монгол төрийн наадамд уясан хүлгээ түрүүлгэж, айрагдуулах нь уяач хүн бүрийн чин хүсэл. Өөрөөр хэлбэл энэхүү хүсэл, зорилго тэмүүлэл Монгол орны өнцөг булан бүрт хүлгийн хурд ирлэн буй 120,000 уяачид хамаатай. Тэрхүү чин хүслээ гүйцээж, адуутай нөхөрлөсөн эр хүний баяр бахдал, ид хавыг гайхуулсан нэгэн эрхэм бол Монгол Улсын Манлай уяач Чойжмаагийн Цэрэндэжид агсан юм.
Адуунд нүдтэйгээрээ гайхагдаж явсан тэрээр 1932 оны 1-р сарын 28-нд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг Дэрсэн ус хэмээх газар айлын дөрөв дэх хүүхэд болон мэндэлжээ. Хүүхэд ахуй насаа тэр үеийн багачуулын нэгэн адил малын захад өнгөрөөж, цэргийн алба хааж ирээд Зүүнбаян суман дахь нефтийн үйлдвэрт ажилд орсон байдаг. Хийж буй зүйлдээ сэтгэл зүрхээ зориулдаг төрөлх чанар нь түүнийг Монголын хамгийн анхны наймдугаар зэргийн өрөмдөгч болоход хүргэсэн юм.
Амьдрал ахуйн шаардлагаар 1972 онд Чойр хотод шилжин ирж, 1974-1980 онд автотээврийн 25-р, 1980-1986 онд Сүмбэр сумын 32-р баазад тус тус жолоочоор ажиллан, байгууллагынхаа гурван удаагийнхаа Хөдөлмөрийн аваргаар шалгарч, Улсын хошой Аварга тээвэрчин, дөрөв, тавдугаар таван жилийн гавшгайч цолыг хүртэж байжээ.
Багадаа нутгийн хөгшчүүлийн уясан морийг унаж хурдлуулж явсан Ч.Цэрэндэжид 1980-аад оны эхэн үеэс морь уях болж, Галшараас Нүхийн Дугаржавын адууны бор гүү авсан нь хээлтэй ирж, гарсан эр зээрд унага нь бага гурван насандаа завсаргүй түрүүлж урмаар тэтгэсэн юм. /Хожмоо нас нийлсэн хойноо ч гэсэн түрүүлж, айрагдаж байсан/ Ийнхүү гараагаа амжилттай эхлүүлсэн Ч.Цэрэндэжидийг нэг нутгийн Насантогтох, Даш-Орших нарын уяачид хурдан удмын адуугаар мялаан хөглөсний сацуу, Галшар угшилтай бор гүүгээ Даш-Оршихын хүрэн азарганд /хүрэн азарганы дээд удмыг хөөвөл Увс аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Галтын Цэвээндоржийн адууных болдог./Тэс удмын/ хураалган олон сайхан хурдтай болжээ. Ингээд морь уях төрийн хэрэгт 40-өөд жил шамдан суралцаж, төр түмнээ цэнгүүлэх үйлсдээ гарамгай амжилт үзүүлэн Монгол Улсын Манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон буурал уяачийн буянт хүлгүүдээс товчхон танилцуулъя.
ХУЛ ХАЛЗАН БУЮУ ТОМ ХАЛЗАН
Бүсийн уралдаанаас нэг түрүү, аймаг сумын чанартай уралдаанаас 21 түрүү, гурван айраг хүртсэн хул халзан морины эцэг зээрд азарга Нүхийн Дугаржавын адууны угшилтай бор гүү. Харин эх нь Очирпүрэв гэж хүний хул халзан гүү. Хул халзан гүүний удмыг хөөвөл Сүмбэрийн нэрт уяачдын нэг “чөтгөр” хэмээх Намсрай уяачийн адууных болдог. Нэгдлийн адуучин байсан Очирпүрэв бурхны орноо одож хүүхдүүд нь залган морь уяж. Тэдний уяж ирсэн хул халзан хязаалан үрээг харсан Ч.Цэрэндэжид “аятайхан үрээ байна, зарахгүй биз” хэмээн санал тавьж, нөгөө хэд нь ч тэр дор нь зөвшөөрч.
Ийнхүү аймгийнхаа наадамд нэг удаа арав гаргаж давхисан хул халзан үрээ Ч.Цэрэндэжидийнх болж, Хэнтий аймгийн Дархан суманд болсон уралдаанд хоёр км шахуу хол түрүүлж, дараа жил нь /2000 онд/ соёолондоо Өвгөн ноёны нэрэмжит зүүн бүсийн уралдааныг магнайдаа тоосгүй өнгөлсөн билээ. Түүний дараа жил хавчиг морь улсын наадамд 40-д давхиснаас хойш орон нутгийн чанартай наадмуудад тогтмол түрүүлж, айрагдан 2007 онд Дундговь аймагт болсон хаврын бүсийн уралдааныг мөн л өнгөлөн, төрийн зарлигт наадмын хоёр дахь түрүүгээ хүртсэн юм. Хул халзангаа Ч.Цэрэндэжид агсан “аварга хийцтэй, олон заяахгүй адуу” хэмээн ихэд үнэлдэг байсан гэдэг.
ХҮРЭН ХАЛЗАН БУЮУ БАГА ХАЛЗАН
Улс бүсийн чанартай наадмаас нэг аман хүзүү, нэг айраг, аймаг сумын болон бооцоот уралдаанаас 22 түрүү, дөрвөн айраг хүртсэн Бага халзан морийг мөн л хязааланд нь авч байсан бөгөөд Сүмбэр сумын 6-р багийн харьяат Галсангийн Чулуунбаатарын унаган адуу юм. Нимгэн арьс, хөнгөн ястай Бага халзанг соёолон үрээ улсад уралдахаар ирэхэд нь Тод манлай уяач Д.Онон харчихаад “нөгөө тавын чинь нэг нь байна ш дээ” хэмээн ихэд тоож, уяан дээр нь очиж харчихаад “ээ та жаахан суллачихаж. Сунгаагүй юм уу. Тэгээгүй бол улсад дархан айрагдах адуу байна” хэмээж байсан гэдэг. Тухайн үед Ч.Цэрэндэжид уяач халзан морьдоо Баянталын наадамд хоёуланг нь түрүүлгэчихээд, дахин ажил хийлгүй улсад очоод байсан нь тэр аж. Тод манлайг явсан хойно хоёр халзангаа нэмнэж чийгтүүлээд, наадамд мордуулан, томыг нь 40-д багыг нь 41-д оруулж байж.
Ч.Цэрэндэжид уяач нэгэн үе хоёр халзан морио холбож уралдан, ойр хавийнхаа наадмын түрүүг, мотоциклийн хамт түүсээр тоог нь 20 давуулж, төрийн наадмын түрүү Сувдан зээрдийгээ дааганд нь байны мотоциклиор наймаалцаж байсан гэдэг.
ТӨРИЙН НААДМЫН ТҮРҮҮ СУВДАН ЗЭЭРД
Сунгаанд уралдахаар ирсэн зээрд даагыг Ч.Цэрэндэжид ихэд тоож эзнийг нь сураглаж байтал нөгөөх нь уралдаад айрагдчихаж. Тэгмэгц бага хүүдээ “чи наймаа хийгээд наад зээрд даагаа аваадахаач” хэмээж. Нөгөөх нь ч “за” гээд л үлдэж. Наадмын өглөө зээрд үрээг хайн дахин асуувал наймаалцаагүй байж. Тэгмэгц Ч.Цэрэндэжид уяач өөрөө очиж “за хүү зээрд даагыг чинь авъя. Ахад нь халзан морьдын байнд ирсэн хоёр шинэ мотоцикль байна. Нэгнийх нь түлхүүрийг чамд өгчихье” гээд түлхүүрийг нь атгуулчихаж. Хүүгийн нүд сэргэн мордуулчихсан байсан хүүхдээ буулгаад зээрд үрээнийхээ цулбуурыг атгуулсан гэдэг. Нэгэн үе монголын хамгийн үнэтэй адуугаар тодорч байсан Сувдан зээрд ийнхүү Манлайнх болсон билээ.
Наймаа хийсэн даруйд эзэндээ түрүү авчирсан зээрд даагыг Цэрэндэжид уяач ихэд тоон “Алтангэрэлийн хүрэнтэй уралдах адуу даа” хүүхдүүдэдээ аминчилдаг байсан гэдэг. Нээрэн ч амны бэлгэ нь ашдын бэлгэ болж, дараа жил нь Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, Хэнтийн Хөдөө Аралд болсон зүүн бүсийн уралдаанд Алтангэрэлийн хүрэнтэй уралдан аман хүзүүдэж байсан билээ. Түүний дараа жил буюу хязааландаа Нийслэлийн тэргүүн хүлэг шалгаруулах уралдаанд түрүүлж, улсын наадмын өмнөхөн 33 сая төгрөгөөр зарагдан шуугиулж байсан билээ.
Ч.Цэрэндэжидийн амжилтын товчоон:
1. Данзанравжаагийн 195 жилийн ойн наадам бор халзан шүдлэн айрагдсан
2. Галшар 2000 зүүн бүсийн уралдааны түрүү хул халзан соёолон
3. Данзанравжаагийн 200 жилийн ойн наадам хязаалан айрагдсан
4. 2004 он О.Адилбишийн нэрэмжит зүүн бүсийн уралдаан хул халзан их насны түрүү, хүрэн халзан морь айрагдсан
5. АХ-ын 84 жилийн ой Хонгор шүдлэн аман хүзүү
6. АХ-ын 86 жилийн ой зээрд хязаалан түрүү
7. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой Хэрлэнгийн хөдөө арал Шүдлэн
8. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой Дүнжингарав хаврын уралдаан Хүрэн халзан их нас
9. Говь-Шанх-3 уралдаанд шүдлэн аман хүзүү
10. Боржигон-2003 хаврын бүсийн уралдааны соёолонгийн түрүү
11. Боржигон-2003 хаврын бүсийн уралдааны их насны түрүү
12. Боржигон-2004 хаврын бүсийн наадамд Хул халзан түрүү
13. Боржигон -2005 хаврын бүсийн наадамд Хул халзан түрүү
14. Боржигон -2006 хаврын бүсийн наадамд Хүрэн халзан морь түрүү, хул халзан айрагдсан
15. Дундговь аймагт болсон хаврын бүсийн уралдаан-2006 хүрэн халзан морь түрүү, хул халзан морь аман хүзүү
16. 2007 он Монгол-Алт компаний уралдаанд хязаалангийн түрүү
17. 2007 он Монгол –Алт компаний уралдаанд шүдлэнгийн түрүү
18. Говьсүмбэр аймгийн наадам-2008 хээр халзанморь түрүү
19. Говьсүмбэр аймгийн наадам-2008 хүрэн халзан хязаалан айрагдсан
Ийнхүү түмнээ цэнгүүлэх үйлсдээ өндөр амжилт гаргаж, төрийн хишиг хүртсэн буурал уяач хурд шинжиж танихдаа гаргуун нэгэн байсан тухай дээр цухасхан дурдсан. Түүнээ ч баталж битүү шахуу үрээнүүдийг авч хурдлуулан нутаг ус, эцэг эхийн нэрийг мандуулсан билээ. Өөрийг нь залгамжлан морь уяж буй хөвгүүдэдээ “эзэн хүний нүд эм” адуутайгаа аль болох ойр бай хэмээн сургадаг тэрээр адууны таван цул буюу уушиг, зүрхийг ихэд чухалчлахын зэрэгцээ уралдахын өмнөх шөнийн хоолыг өөрөө заавал тааруулдаг байсан гэдэг.
"Тод магнай" сэтгүүл


















0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
20 минутын өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлжээ
-
1 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
3 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
4 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
6 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
23 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
Баасан, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 11:20 минут З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
4 цагийн өмнө Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
Өчигдөр, 17:01 минут Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Өчигдөр, 17:43 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Баасан, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
23 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Өчигдөр, 15:43 минут МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Баасан, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:56 минут МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
Пүрэв, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Пүрэв, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7 цагийн өмнө Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:29 минут АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
Баасан, 15:05 минут 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 08:02 минут 195 соёолон бүртгүүлжээ
-
Өчигдөр, 09:14 минут Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
Өчигдөр, 16:01 минут Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
Өчигдөр, 13:07 минут Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
Өчигдөр, 13:54 минут Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
1 цагийн өмнө Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2 цагийн өмнө Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
6 цагийн өмнө Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2 цагийн өмнө Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Өчигдөр, 14:32 минут Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
3 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
20 минутын өмнө Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна