Монголоос 1500 жилийн өмнөх эмээл олдлоо

А.Тэлмэн
2016 оны 4-р сарын 26 -нд

Монголд Алтайн нурууны 2803 метрийн өндөрт Түрэг угсааны эмэгтэйн булш олсдон байна. Нийтийн он тооллын 500-700 онд хамрагдах энэ булшнаас занданшуулсан адуу, бүтэн эмээл, дөрөө, хазаар болон бусад эд өлгийн зүйлс бүрэн бүтнээрээ гарч ирсэн. Эд өлгийн зүйлс нь бүрэн бүтнээрээ ингэж олдож байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй.
Ховдын Музейн судлаач Б.Сүхбаатарын хэлснээр “Нас барсан хүн нь язгууртан биш, эгэл иргэн байсан бөгөөд булшнаас нь нум олдоогүй тул эмэгтэй хүн байсан гэж үзэж байгаа” гэжээ.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна