"Хангарьд-2016" уралдааны хязаалангийн фото

А.Тэлмэн
2016 оны 5-р сарын 11 -нд

Нийслэлийн тэргүүн хүлэг шалгаруулах “Хангарьд-2016” уралдаан өнгөрсөн бямба гарагт Хүйн долоон худагт амжилттай зохион байгуулагдсан билээ. Зуны тэргүүн сарын шинийн нэгний бэлгэт сайн өдөр болсон уламжлалт уралдаан хязаалан насаар эхэлж, 93 хурдан үрээ бүртгүүлснээс түрүү магнайд хурдалсан Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Дамдингийн Доржбалсүрэнгийн хээр үрээний амжилт тооцогдоогүй. Журамд заасны дагуу уралдааны дараа үүлдэрлэг байдалд дахин хяналт тавьж Д.Доржбалсүрэнгийн Сэлэнгэ угшилтай хээр үрээний амжилтыг тооцолгүй аман хүзүүнд хурдалсан Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат "Онлайн ложистикс" ХХК-ийн захирал, аймгийн Алдарт уяач Хожабэргэний Нурлатын хээрийг түрүүлсэнд тооцсон билээ. Ингээд хязаалан насны уралдааны дэлгэрэнгүй фотог хүргэж байна.
1.Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын уугуул, уяач Х.Нурлатын хээр. Уралдаанч М.Батмөнх
2.Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын уугуул, уяач Д.Ганбатын хээр. Уралдаанч Э.Түвшинбаяр
3.Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач П.Төмөр-Очирын хонгор халзан. Уралдаанч О.Аравнай
4.Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, уяач Ц.Энхбатын хүрэн. Уралдаанч Ц.Дэмүүл
5.Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул, уяач Г.Гансшхийн зээрд. Уралдаанч Б.Отгонбилэг
6.Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, уяач М.Мөнхбатын халиун. Уралдаанч Б.Отгонбилэг
7.Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уугуул, уяач Б.Золзаяагий хул. Уралдаанч Б.Уламбаяр
8.Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул, уяач Б.Эрдэнэчулууны шарга. Уралдаанч Л.Адьяабазар
9.Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын уугуул, уяач М.Жавхлантөгсийн халтар. Уралдаанч Г.Цогжавхлан
10.Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, уяач Д.Нямсүрэнгийн зээрд. Уралдаанч Ц.Дэмүүл
11.Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, уяач н.Эрдэнхүүгийн зээрд халзан.
12.Төв аймгийн уяач Алтанцэцэгийн бор халзан. Уралдаанч О.Мяасүрэн
13.Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн уяач Р.Гантулгын хул. Уралдаанч Б.Энхболд
14.Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Партизан хорооны уяач Д.Лхагвасүрэнгийн саарал. Уралдаанч Т.Төмөрболд
15.Завхан аймгийн Яруу сумын уугуул, уяач Ц.Баянжаргалын хул. Уралдаанч М.Лхамжав
16.Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын уугуул, уяач Д.Уламбаярын Туулай халтар. Уралдаанч Х.Нандин-Эрдэнэ
17.Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, уяач Г.Батчулууны хүрэн халзан. Уралдаанч М.Мөнх-Итгэл
18.Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул, уяач Б.Гантулгын хул халзан. Уралдаанч О.Ууганбаяр
19.Улаанбаатар хотын Баянгол дүүргийн уяач Ц.Баттулгын хар. Уралдаанч Ц.Мөнх-Эрдэнэ
20.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, уяач Ч.Ганцогтын зээрд. Уралдаанч Э.Дөлгөөнтамир
21.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Д.Бат-Эрдэнийн хонгор будан. Уралдаанч М.Сүхбаатар
22.Уяач М.Ариунболдын хээр. Уралдаанч Ц.Отгонбаатар
23.Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, уяач Б.Буянбатын хонгор. Уралдаанч Ө.Бат-Амгалан
24.Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяхч Б.Жаргалсайханы хээр. Уралдаанч Тэмүүлэн
25.Ховд аймгийн Дуут сумын уугуул, уяач Ж.Нэргүйн саарал. Уралдаанч Л.Баттулга
26.Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн уяач Л.Мөнхсайханы хонгор халзан. Уралдаанч Одгэрэл
27.Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач П.Ренчингийн буурал халзан. Уралдаанч С.Баяржаргал
28.Сэлэнгэ аймгийн Шаамар сумын уяач Мөнх-Эрдэнийн хээр. Уралдаанч Энхманлай
29.Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул, уяач Ц.Хүрэлтулгын халтар. Уралдаанч М.Отгонжаргал
30.Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул, уяач Н.Эрдэнэ-Очирын зээрд. Уралдаанч У.Баяндоной
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна