"Хангарьд-2016" уралдааны шүдлэнгийн фото

А.Тэлмэн
2016 оны 5-р сарын 11 -нд

"Хангарьд-2016" уралдааны шүдлэн насны уралдаанд 75 үрээ бүртгүүлж, 58 нь гарааны зурхайгаас эргэсэн нэлээд хэд нь үүлдэрлэг байдлаар хасагдсан. Жишээлбэл түрүүлсэн МУ-ын Манлай уяач Б.Далайн хул үрээ /өнгөрсөн жил баруун бүсийн наадамд айрагдсан/, дөрвөөр давхисан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат, МУ-ын Алдарт уяач Өлзийхутагийн Пүрэвбаатарын саарал үрээ тус тус үүлдэрлэг байдалд тэнцэхгүй хэмээн үзсэн байна. Ингээд уншигч та бүхэндээ шүдлэнгийн дэлгэрэнгүй фотог хүргэж байна.
1.Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, уяач Л.Энхбатын хүрэн. Уралдаанч У.Сумьяабазар
2.Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, уяач Ц.Жадамбаагийн ухаа. Уралдаанч Д.Тэмүүжин
3.Улаанбаатар хотын Багахангай дүүргийн уяач Д.Пүрэвсамбуугийн шарга. Уралдаанч А.Төржаргал
4.Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Т.Раднаагийн хүрэн. Уралдаанч Б.Нямбаяр
5.Сэлэнгэ аймгийн Хушаат сумын уугуул, уяач Б.Золзаяагийн бор. Уралдаанч Б.Уламбаяр
6.Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул, уяач Д.Баярсайханы хээр. Уралдаанч Д.Тэлмүүн
7.Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн уяач Ц.Нүүдэлийн хонгор. Уралдаанч П.Төрмандах
8.Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул, уяач Д.Нямсүрэнгийн алаг. Уралдаанч Ц.Дэмүүл
9.Говь-Алтай аймгийн Дэлгэрэх сумын уугуул, уяач Б.Осоргаравын хар. Уралдаанч П.Буянтогтох
10.Төв аймгийн Борнуур сумын уугуул, уяач С.Сүхбаатарын сартай хүрэн. Уралдаанч С.Сүхбат
11.Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уугуул, уяач Ч.Ариунболдын хүрэн халзан. Уралдаанч Т.Тэнүүн
12.Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Партизан хорооны уяач Д.Гантөрийн буурал. Уралдаанч Х.Халиунболд
13.Төв аймгийн Баянцогт сумын уугуул, уяач С.Дугарсүрэнгийн хүрэн. Уралдаанч Н.Болдоо
14.Төв аймгийн Баян сумын уугуул, уяач С.Одбаярын зээрд. Уралдаанч О.Содбаяр
15.Дундговь аймгийн Улаанбадрах сумын уугуул, уяач Д.Баярсайханы хүрэн. Уралдаанч О.Баярцогт
16.Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач П.Ренчингийн зээрд. Уралдаанч О.Аравнай
17.Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, уяач Л.Энхбатын загал. Уралдаанч Н.Цэлмэг
18.Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, уяач Б.Буянбатын хонгор. Уралдаанч Ө.Бат-Амгалан
19.Сэлэнгэ аймгийн Шаамар сумын уугуул, уяач Б.Энхсайханы хүрэн халзан. Уралдаанч Э.Өсөх-Ирээдүй
20.Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, уяач Х.Дорлигжавын хүрэн. Уралдаанч Сумьяабазар
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна