Д.Цэнгэлжаргал: Авчирсан адуунууд маань нүүр улайлгаж байгаагүй.
А.Тэлмэн
2016 оны 5-р сарын 27 -нд
Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул, сумын уяачдын холбооны тэргүүн Д.Цэнгэлжаргалын ярицлагыг уншигч танаа хүргэж байна.
- Сумынхаа уяачдын холбооны тэргүүнээр хэдэн жил ажиллаж байгаа вэ?
-2011 онд сонгогдсон. Нутгийн унаган хүүхэд, дээрээс нь адуу мал сонирхдог, моринд дуртай залуучуудаа дэмждэг болохоор тэд маань итгэл хүлээлгэж тэргүүнээрээ сонгосон байх. Манай холбоо 100-гаад гишүүдтэй. Олонх нь залуучууд. Хоёр аймгийн Алдарт уяач, 30 орчим сумын Алдарт уяачтай. Тэргүүн болоод удаагүй болохоор тийм ийм гэсэн гэх их юм алга. Гэхдээ 1990-ээд оны сүүлчээс эхлээд нутаг руугаа нэлээд тооны азарга гаргасан. Найз нөхөд, ах дүү нартаа ч өгсөн. Хөрөнгө мөнгөний бололцоогүй зарим нэгэнд нь оролдоод үз гээд ганц нэг адуу бэлэглэсэн. Ер нь яахав өөрийнхөө боломжийн хэрээр нутгийнхнаа дэмждэг.
-Ямар ч байсан сумандаа уламжлалтай уралдаантай болсон гэж байсан?
-Тэгсээн. Уржнангаас эхлээд шинийн гурван, эсвэл есөнд дээд гурван насны уралдааныг зохион байгуулдаг болоод байгаа. Хавар морийг нь онгойлгож, гарч буй жилийнхээ өнгийг тольдон нутгийн олноо баярлуулах зорилготой уралдаан байгаа юм. Азарга, бүдүүн морины байг нь би өөрөө хариуцаад, соёолонг нь сум хариуцдаг юм. Эхний жил манайхаас гадна таван сумын морьд ирсэн бол өнгөрсөн жил хоёр аймаг, 7-8 сумын адуу ирсэн. Энэ байдлаараа жил ирэх тусам өргөжөөд л байх хандлагатай байгаа.
- Нэлээд эртнээс адуу зөөсөн гэсэн. Хаа хаанаас авч байв даа?
-1990 оноос хойш цуглуулж байна. Хойшоо Оросоос, урд Хятадаас гээд яваагүй газар байхгүй ээ. Өмнөговь аймагтаа хамгийн анхны цэвэр адуу оруулж ирсэн хүн нь би. Монгол дотроо гэвэл Увс, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Дорноговь гээд яваагүй газар бараг байхгүй дээ. Одоог бодвол адуу ч хямдхан байж. Би гүүг 300 мянган төгрөгөөр, гайгүй даага шүдлэнг 250-300 мянган төгрөгөөр л авдаг байсан. Оросоос Мустанг цустай гүү авчирсан. Бас Таркан гээд азарга авч байсан. Өмнөөс гэвэл Барга адуу олныг авчирсан даа.
- Олон газраар явж адуу цуглуулсан юм байна. Хаанахын адуу илүү санагдсан бэ?
-Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Увсын адуу хурдан ч надад ирснээс Дорноговь аймгийн харьяат МУ-ын Алдарт уяач Адилбиш гуайн адуунууд илүү байсан. Ганц надад байгаа нь ч биш найз нөхдөдөө бэлэглэсэн үрээнүүд ч гэсэн сайн давхисан. Мөн Дорнодын “хөл” хэмээх Пүрэвсүрэн гуайн адуунууд их хурдан. Өвгөн өөрөө уядаггүй ч үнэхээр хурдан адуутай юм билээ. Тэр өвгөнөөс би хавар нэг үрээ авсан. Ирсэн цагаасаа хойш гурав түрүүлээд, гурав айрагдчихлаа. Сүхбаатараас авчирсан адуунаас гэхэд өнгөрсөн жил аймгийн 80 жилийн ойгоор их морь түрүүлсэн.
- Цогтцэцийгийн Александр Алдартын цэгээн морийг хэлж байна уу?
-Тийм. Александр ахад дааганд нь бэлэглэсэн юм. Нарангэрэлд бэлэглэсэн шүдлэн үрээ маань азарга болоод тав түрүүлж, олон айрагдсан. Энэ мэтчилэн авчирсан адуунууд маань нүүр улайлгадаггүй юмаа.
- Авчирсан нь нүүр улайлгахгүй байна гэхээр адуу шинжихдээ муугүй юмаа даа?
-Малчин айлын хүүхэд, мал гадарлалгүй яахав ээ.
- Олон газрын хурд цуглуулсан хүн байна. Ямар ч наадамд сайхан наадчихна биз дээ?
- Би түрүү түрүүчийнхийг тоолоогүй. Энэ жилийн хувьд 11 уралдан таван түрүү, хоёр аман хүзүү, гурван айраг хүртээд байна.
- Цэнгэлжаргалын гэж цоллогдох ямар ямар хурдан хүлгүүд байдаг бол?
-Гал хонгор азаргыг маань Өмнөговь, Дундговийнхон андахгүй дээ. Намайг танихгүй хэрнээ азаргыг маань анддаггүй гээч./инээв/ Гал хонгор Адилбиш гуайн адууны угшилтай. Би дааганд нь зээ хүүгээс нь авсан юм. Дааганд нь улсад уралдуулах гээд 61-н гарам дээр сунгаж байсан юм. Тэгэхэд цэгээн даага, хонгор даага хоёр өгөө аваатай ирдэг байсан. Өгсүүр газар цэгээн нь, тал газар гал хонгор нь түрүүлдэг. Тэгсэн наадмын өмнөхөн цэгээн дааганыхаа хөлийг доголгочихоод, Гал хонгорынхоо хоол ундны алдаа гаргаад хоёуланг нь явуулж чадаагүй. Манлай уяач Нямдорж гуайг би багшаа хэмээн хүндэлж явдаг юм. Багш маань надад их зөвлөнөө. Гал хонгорыг шүдлэнд нь өнжөөчих гэхээр нь би “та тэгвэл аваад яв. Хажууд байвал би тэсэлгүй уячихна” гээд өгөөд явуулчихсан. Тэгээд наадам өнгөрөөгөөд очиж наашаа аваад ирсэн. Гал хонгор маань хязааландаа сумандаа айрагдаад, соёолондоо “Тавантолгой транс”ын наадамд түрүүлээд, аймагт аман хүзүүдээд, хавчигтаа Цогт-Овоо сумын 50 жилийн ойд түрүүлээд, Номгонд очиж бас түрүүлсэн.
- Манлайн зөвлөгөөг дагасан нь оносон байна шүү?
- Хурдан адууг хайрлаж байх хэрэгтэй гэдэг үнэн юм билээ. Гал хонгор уралдсан болгондоо ордог. Гэхдээ би өвөл уядаггүй юм. Өнгөрсөн жил “Говьшанхын хурд-4” даншиг наадамд Гал хонгор маань айргийн дөрвөөр давхисан. Сая Дундговийн наадамд миний цэгээн соёолон гурваар давхисан чинь тайлбарлагч “Гал хонгорын эзэн Цэнгэлжаргалын цэгээн үрээ айргийн гурваар хурдаллаа” гээд зарлаж байна лээ. Сайн адуу эзнээ алдаршуулдаг гэж үнэн юм билээ.
- Тэр ч тийм байх шүү. Хотод морьдоо уядаг байгаад нутагтаа иржээ дээ?
- Тиймээ, 2007 оноос адуугаа наашаа татсан. Би уг нь Номгоны хүн. Гэхдээ ажил амьдралын шаардлагаар хотод байсан юм. Тэгж байтал Тавантолгойн уурхайг түшиглээд хувиараа бизнес эрхлэх хэрэгтэй болоод адуугаа аваад ирсэн. Адуу маань Цогтцэций суманд Амгаланбаатар гээд аймгийн Алдарт уяачийнд байгаа.
- Төвийн уяаг нэвтрүүлжээ дээ?
- Тэгсээн. Тэжээлээс эхлээд мэддэг чаддагаа харамгүй хуваалцсан.
- Нутгийнхан тань дор бүрнээ адуугаа сайжруулъя гэсэн зорилготой байгаа юм байна. Наймаа хэр хийж байна?
- Зарахаасаа илүү солилцоно, бэлэглэнэ. Дорнод руу азарга, гүү, Сүхбаатар луу нэг азарга зарсан байх.
Адилхан адууны төлөө явж байгаа хүнд үнэ хэлж чаддаггүй юмаа. Хэлсэн үнээр нь өгсөн. Нэг хүн Амгалан төрийн ажнай шарга азарганы эзэн Эрдэнэчулуун Тод манлайгаар шинжүүлээд дөрвөн сая төгрөгөөр аваад явсан.
- Нутгийн адуугаа сайжруулах чин сэтгэл өвөртлөн яваа таны үйлс бүтэх болтугай. Ажилд тань амжилт хүсье.
- Баярлалаа. Монголын морийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй танай хамт олны үйлс бүтэх болтугай.
"Тод магнай" сэтгүүл Өмнөговь аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 2024 оны 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна