МУ-ын Алдарт уяач Хорлоогийн Гонгор

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 13 -нд

Монгол улсын Алдарт уяач Хорлоогийн Гонгор нь 1921 онд Дорнод аймгийн Матад суманд төржээ. Багаас малд нүдтэй адуунд эрэмгий байсан тэрээр чөлөөлөх дайны үед цэргийн алба хаан, цэцэн буу мөрлөн эх орноо хамгаалж явсан баатарлаг эр.  Харин хурдан хүлгийн уяа эвлүүлэх болсон нь нэлээд хожуу буюу 1970-аад оны  үеэс бөгөөд богино хугацаанд  гарамгай амжилт гарган аймгийнхаа баяр наадмаас зургаан  түрүү, есөн айраг хүртэн тухайн үеийн болзлоор МУ-ын Алдарт уяач цолыг хүртжээ.
Халтар, хул, хүрэн зүсмийн азарга, хар, хонгор зүсмийн морьдоороо одтой сайхан наадаж байсан буурал уяачийн хонгор морь нь Хэнтий аймгийн Галшар сумын ахмад уяач Насан-Очирын адууны гаралтай  гэдэг бөгөөд хожмоо аймгийн Алдарт уаяч И.Намжилд очсон билээ.
"Тод магнай" сэтгүүл Дорнод аймгийн тусгай  дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна