Уяач Н.Доржбат: Гаднаас авчирсан адуунууд хүний өөрийнгүй давхиж байна
Завхан аймгийн Сонгино сумын уугуул, уяач Н.Доржбаттай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Зүүн зүгээс олон адуу зөөсөн хэмээн өөрийг тань тодотгосон. Аль аймгийн аль сумаас адуу авчирав даа?
-Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан зэрэг сумдаас сүүлийн гурван жилд 40 гаруй адуу авчирлаа. Улс халзангийн унаган эзэн, аймгийн Алдарт уяач Шинэтулгаас халзан азарганы эгчээс гарсан хоёр хонгор авчирсан.Нэг хонгор нь өнгөрсөн жил Завхан аймгийн хойд бүсийн уралдаанд айрагдана лээ. 2010 онд авчирсан шарга азарга Сонгино сумын наадамд хоёр айрагдаж, өнгөрсөн жил түрүүллээ. Бас л Шинэтулгаас авсан адуу байгаа юм.
-Төрийн наадмын түрүү тодорсон айлын адуу аргагүй өөр байлгүй яахав?
-Би Түмэнцогт сумыг хурд нь тэгширсэн сайхан газар гэж боддог. Миний тэндээс авчирсан болгон ер нь давхидаг шүү. Дарамренчингийн адууг малладаг Ууганбаяр гэдэг залуугаас Мөлүү хүрэн даага авчирсан нь Цэцэн-Уул сумын “Цэцэн хурд”-д түрүүлээд, Олон булгийн овооны тахилгад айрагдчихлаа. Мөн Дарамрэнчингийн алагуудын угшилтай халиун үрээ авсан.
-Гаднаас чамлахааргүй олон адуу авчирч. Харин танай адууны унаган суурь...?
-Сар хайрханы даншигт айрагдсан аймгийн Алдарт уяач Бизъяагийн хээр үрээ манай хүрэн азарганы төл байгаа юм. Манай аав морь уядаггүй ч адуунд их дуртай хүн байсан. Жилдээ 1000-1500 нэг наст мал малладаг. Түүнийг нь үнэлж 1993 онд улсын Аварга малчнаар шалгаруулж байсан юм.
-Аав тань моринд тэгтлээ шимтдэггүй байсан бололтой. Таныг хурдан морь сонирхоход юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?
-Хар багын адуунд дуртай хүүхэд байсан. Хоёрдугаар ангид байхдаа Аварга малчин Гомбо гуайн сартай хээр соёолонг унаж сумандаа анх аман хүзүүдүүлж байлаа. Багахан байсан болохоор унах хурдлуулах гэдгээсээ илүүтэй дээр нь тогтож л явсан байх. Тэгээд иртэл “морь сайн унасан” гээд таван төгрөөр шагнаж, тэр их мөнгийг үрж чадахгүй, дэмий л эргүүлж тойруулж үзээд байснаа санадаг юм. Тэр үеийн таван төгрөг гэдэг их мөнгө шүү дээ.
-Тэгэлгүй яахав?
-Мөн Жамганы хээр халзан соёолонг унаж түрүүлгэж байлаа. Би ер нь багын адуунд муугүй хүүхэд байсан шүү. 1979 онд зургадугаар ангид байхдаа нэгдлийн 10 даага сургаад шагналд нь нэг даага сонгож авах эрхтэй болсон юм. Тэгсэн аав “чи яах гэсэн юм бэ. Нэгдлийн дарга хүүхдэдээ даага өглөө гэнэ шүү дээ” гээд 100 төгрөг өгч билээ. Манай аав чинь нэгдлийн даргаар арван жил ажилласан хүн. Аавыг тэгээд даага авахуулахгүй болохоор сургасан бор үрээгээ уяж сумынхаа наадамд айрагдуулж байлаа. Тэр жил манай сумын наадамд аймгийн заан Маналжав түрүүлээд, түрүү бөхийн байнд нөгөө бор даагыг маань өгнө гэхээр нь уйлчихсан. Тэгсэн хүмүүс аавыг зэмлээд, манай сумын даага нь доогуур давхисан нэг хүн бор үрээг маань сольж авсан. Мөн миний сургасан 10 дааганы нэг хээр үрээ зартай хурдан азарга болж, олон хурдан төл гаргасан. Тэгээд нэгдэл тарахад би өөрөө хувьчилж аваад гурав түрүүлгэж, тав айрагдуулсан. Хээр азарганыхаа төлүүдийг би сайн уяж чадаагүй байх. Эр төлүүд нь олигтой хурдлаагүй. Харин охин төлөөс нь гарсан адуунууд сайн байх шиг байна. Ноднин нэг үрээ сумандаа айрагдсан. Бас нэг үрээ бүсийн уралдаанд зургааллаа.
-Хурдан үрээнүүд сургасан байж. Ер нь багаасаа л адуу танихдаа муугүй байсан юм биш үү?
-Ямар ч байсан сүүлийн жилүүдэд энд тэндээс авчирсан адуунууд хурдлаад л байгаа. Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Улсын Сайн малчин Халзанхүүгийн унаган адуу хонгор азарга маань дааган цагаасаа хурдалсан 13 медальтай адуу бий. Даагандаа Цэцэн-Уул болон Нөмрөг ойд түрүүлсэн. Мөн Баянхайрхан, Зүүнхангайд айрагдсан. Өөрт хурдалж байгаагаас гадна өрөөлд авч өгсөн адуунууд цөм л давхицгааж байхыг бодвол муу юм авчирдаггүй юм байлгүй дээ.
-Гал уяаны зохион байгуулалтанд орж морьдоо уядаг юм байна. Танай гал хичнээн гишүүнтэй вэ?
-Манай “Айргийн шандас” гал 2009 онд байгуулагдсан 27 гишүүнтэй. Галын тэргүүнээр Бадамсэрээжид, ерөнхий уяачаар аймгийн Алдарт уяач Бизъяа, түүний хүү Даваагомбо нар ажилладаг. Бид сүүлийн гурван жил сумын шилдэг галаар шалгараад байгаа.
"Тод магнай" сэтгүүл Завхан аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна