ХУРД ТАРААГЧ Б.БАЛГАНСҮРЭН АЛДАРТ

А.Тэлмэн
2016 оны 6-р сарын 20 -нд

Аймгийн Алдарт уяач Батхуягийн Балгансүрэн 1931 оны төмөр хонь жил Хэнтий аймгийн Идэрмэг сумнаа айлын отгон хүү болон мэндэлсэн агаад уяачийн гараагаа их насны хонгор морь түрүүлгэн эхэлжээ. Улмаар унаган хээр гүүгээ Шинийн Лувсанжамцын хээр азарганд хураалгаж, алдарт  Өвгөн халзан азарга нь гарсан агаад хожмоо бэсрэг угшил болтлоо тарсан юм. Өвгөн халзан азарга өөрөө хоёр түрүүлж, гурав айрагдсан бол төл хонгор халзан нь гурав айрагдсан байна. Түүнчлэн 2006 оны 800 жилийн ойд айрагдсан шарга халзан азарга Б.Балгансүрэн уяачийн Өвгөн халзан азарганы төл хамар цагаан хүрэн гүүнээс гарсан юм. Өвгөн халзангийн төлүүдээс  Пүрвээгийн хүрэн, Сүрэнжавын халзан азарга, ?түвшингийн халзан, өөрийн хонгор халзан зэрэг олон адуу түмнийхээ баяр цэнгэлд түрүүлж, айрагдан уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгаж байжээ. Ийнхүү хурдны үр тарьсан Өвгөн халзангийн эзэн Б.Балгансүрэн Алдарт 1996 онд тэнгэрийн орноо заларч, бурхдын хүлгийн уяаг тааруулахаар одсон билээ.

"Тод магнай" сэтгүүл Хэнтий аймгийн тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна