Сумын Алдарт уяач Д.Лхүндэгдорж: Жилдээ 50-60 адуу зарж борлуулдаг
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Лхүндэгдоржтой хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-Хэзээнээс морь уяж, ямархан амжилтыг үзүүлээд байгаа вэ?
-Миний аав Дагвамаарай гэдэг хүн морь уядаг. 1983 онд хязаалан, 1984 онд соёолон сумандаа түрүүлгэж, 1990 онд хязаалан аман хүзүүдүүлж байсан. Би 1987 онд цэргээс халагдаж ирээд л одоогийн Манлай уяач Төмөр-Очир ахыгаа даган нэгдлийн адууг маллах болсон. Тэр цагаас хойш сумын наадмаас 10 түрүү, 15 айраг, харин аймгийн наадмаас нэг айраг авсан байдаг юм.
-Хамгийн холдоо хаана очиж наадаж байв?
-2011 онд Говьсүмбэр аймагт очиж наадан хязаалангаа түрүүлгэсэн. Миний халзан үрээ Галшар угшилтай адуу. Одоо долоотой азарга бий. Дааган цагаасаа эхэлж уягдан тэр жилээ нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Харин шүдлэндээ сумандаа болон Мөнххаанд түрүүлсэн. Бас хязаалангуудтай уралдуулан дөрөвт оруулж байлаа. Тэгээд хязааландаа Говьсүмбэрт түрүүлж байгаа нь тэр. Уг нь бид Дундговь аймгийн 70 жилийн ойд оролцохоор зорьж явсан ч машин саатаад хугацаа нь тулчихсан учраас Говьсүмбэрт наадсан юм.
-Тулгуу гарсан юмуу?
-Сумандаа наадаж, хоёр түрүү авчихаад явсан л даа. Суманд түрүүлсэн азаргыг маань Дуламсүрэн Тод манлай шохоорхоод 13 саяар аваад явсан. Уг нь азаргаа Дундговьд уралдуулаад үзье гэж бодож байсан ч том цолтой хүн санал тавихаар айхгүй ч гэсэн аягүй гэгчээр сүрдээд, нөгөө талаараа энэ хүнд очвол илүү хурдалж нутаг усны нэр гарах юм болов уу гэж бодоод өгчихсөн. Говьсүмбэрт түрүүлсэн халзан хязааланг маань авах санал бас бус хүмүүс тавьсан ч би зараагүй.
-Ер нь адууны наймаа хэр хийж байна?
-Баруун хойшоо зөндөө гарсан. Архангай руу Онолбаатар гэдэг залуу нэг соёолон, нэг морь аваад явсан. Соёолон нь түрүүлж, морь нь дөрвөлсөн дуулдана лээ. Мөн Өвөрхангайн Отгонбаяр гэдэг залуу бас адуу авсан. Би өөрийгөө адууныхаа удам угшлыг аминдаа сайжруулсан гэж дүгнэдэг. Сүүлийн үеийн чиг хандлагыг дагаж ганц нэг эрлийз адуу авчирч тавъя гэсэн бодолтой байгаа. Манай нутгийнхан ийм олон адуу цуглаачихаад гаднаас авахын хэрэг байна уу л гэдэг юм. Адуу сайн байгаа ч цусыг нь холтгож сайжруулж байхгүй бол болохгүй гэж хөгшчүүд ярьдаг шүү дээ.
-Сүхбаатар адууны орон. Алдарт хичнээн азарга адуутай вэ?
-300-гаад адуу бий. Хүний хэрэгцээ барагдах биш. Жилдээ 50-60 адуу зарж борлуулан санхүүгийн хэрэгцээгээ хангаж байна. Манайх дөрвөн хүүхэдтэй. Хоёр нь оюутан. Тэднийхээ сургалтын төлбөр, өөр бусад зардлаа буянт малынхаа шимээр л болгож байна даа. Ах нь 2006 оны сумын, 2010 оны аймгийн сайн малчнаар шалгарч байсан. 300-гаад адуу, 400-500-гаад бог, цөөвтөр үхэртэй.Би адуугаа хүүхдүүд бусдыг нь малладаг юм.
-Буянт малын хишиг арвижих болтугай.
-Баярлалаа. Танай сэтгүүлээр дамжуулан монголынхоо нийт уяачдад удахгүй болох наадамдаа одтой сайхан наадаарай хэмээн хүсэн ерөөе.
"Тод магнай" сэтгүүл Сүхбаатар аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна