Хүндэт харваач, Алдарт уяач Пэрэнлэйн Төмөрбаатар


Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, осолгүй манлай жолооч, системийн Аварга, МУ-ын хүндэт харваач, сумын Алдарт уяач Пэрэнлэйн Төмөрбаатарыг уншигч танаа танилцуулж байна. Тэрээр 1954 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг Эрдэнэ ус хэмээх газар төрж, 1962 онд 8-н жилийн дунд сургуулийг төгсөөд 1978 оныг хүртэл Чойрын ахуйн үйлчилгээнд нормчноор ажиллажээ. Улмаар 1978 онд Улаанбаатар хотын авто сургуульд элсч нэг жил суралцаад түүнээс хойш 44 жил моторт хүлгийн жолоо мушгисан Осолгүй манлай жолооч юм.
Харин морь уях тухайд бол тэрээр удам дамжсан уяач. Түүний аав Доогийн Пэрэнлэй Дундговь аймгийн Их эрээн сумын, Боржигон хүн юм. Таван настай бяцхан жаал ааваараа морь унахыг заалган хурдан хүлгийн нуруун дээр мордож байсан гэдэг. Д.Пэрэнлэйн адуу Галшар угшилтай. Хар халзан азарга, хонгор морь, халиун морьд нь гоц хурдалж , нутаг хошууны наадамд түрүүлж, айрагдан уясан Д.Пэрэнлэй, унасан Төмөрбаатар нарын магнайг тэнийлгэсэн нь цөөнгүй. Ийнхүү багаас аавыгаа даган хүлэг эрдэнийн хийморьт сүсэглэсэн П.Төмөрбаатар 1970 оноос эхлэн сум, орон нутгийн чанартай наадамд хүн дагаж морь уяж байгаад гэр бүлтэй болсон хойноо хадам аав Сампилаасаа морь уях талаар нэлээд суралцжээ. /Сампил уяач 1992 онд Сүмбэр сумын наадамд зургаан насны морь уяж таван айраг хүртэн, нэгийг нь зургаагаар оруулж байсан бас чиг эрдэмтэй нэгэн юм./
1985 оноос бие даан уяа эвлүүлж, 1986 онд Баруун-Өвөрт болсон наадамд хүрэн халзан соёолон түрүүлгэж, халиун морио аман хүзүүнд хурдлуулан, хүрэн даага айргийн гурваар давхиулан амжилтын гараагаа эхэлж байжээ. Түүний дараа жил буюу 1987 онд хүрэн шүдлэн түрүүлгэж, шарга шүдлэн айргийн тавд давхиулсан бол 1990-ээд оноос хойш халиун, халзан морьд, зээрд азарга, хүрэн үрээгээрээ урамтай сайхан наадсан байдаг. Мөн тэрээр адууныхаа удам угшлыг сайжруулахын тулд Хэнтий аймгийн Дархан, Сүхбаатар аймгийн Уулбаян, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Иххэт зэрэг сумдаас азарган үрээ, гүү авч байсан гэдэг.
АМЖИЛТЫН ТОВЧООН
1984 он Сүмбэр сумын өвлийн уралдаанд буурал морь гуравт
Сүмбэр сумын наадамд буурал морь дөрөвт
1985 он Сүмбэр сумын наадамд буурал морь тавд
1986 он Сүмбэр сумын наадамд хязаалан зээрд халзан морь түрүү
Сүмбэр сумын наадамд хүрэн даага гуравт
1987 он Сүмбэр сумын наадамд хүрэн шүдлэн түрүү
Сүмбэр сумын наадамд зээрд шүдлэн дөрөвт
Сүмбэр сумын наадамд шүдлэн хүрэн үрээ түрүү, соёолонд Мөлүү зээрд морь дөрөвт
1988 он Сүмбэр сумын наадамд зээрд соёолон дөрөв
Сүмбэр сумын наадамд зээрд даага гурав
1989 он Сүмбэр сумын наадамд саарал азарга аман хүзүү
Сумын сонгуулиар саарал азарга түрүү
1990 он Сүмбэр сумын наадамд цавьдар соёолон тавд
1991 он Сүмбэр сумын наадамд цавьдар азарга аман хүзүү
1992 он Аймгийн анхны Боржигон наадамд цавьдар азарга зургаа
1998 он Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын наадамд цавьдар азарга аман хүзүү
1999 он Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын наадамд цавьдар азарга түрүү
2009 он Дундговь аймгийн Угтаалцайдам сумын АХ-ын 89 жил, сум байгуулагдсаны
85 жилийн ойн баяр наадамд зэгэл зүсмийн соёолон морь дөрөв
2013 он Дундговь аймгийн Говь-Угтаал сум байгуулагдсаны 89 жилийн ойн баяр наадам,
Зүүн бүсийн зуны уралдаанд их насны цавьдар зүсмийн морь зургаа
Хэнтий аймгийн Дархан сумын 90 жилийн ойн баяр наадамд их насны зээрд морь найм
2011 он Дорноговь аймагт болсон говийн бүсийн Хутагтын хурд хаврын уралдаанд их насны зээрд морь зургаа
Говьсүмбэр аймгийн баяр наадамд зээрд морь дөрөв
2014 он Шинэ галын бооцоот уралдаанд зээрд морь түрүү
Цагаан-Овооны тахилгат уралдаанд зээрд морь түрүү
"Тод магнай" сэтгүүл Говьсүмбэр аймгийн тусгай дугаар





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Даваа, 16:25 минут ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна