Дорноговь аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч Б.Номуунбат: Анхны айргаа дааганы түрүүгээр эхэлсэндээ ихэд бэлгэшээдэг


Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч, залуу уяач Б.Номуунбаттай хийсэн ярилцлагыг уншигч танаа хүргэж байна.
-2007 оноос хойш аймгийнхаа морин спорт уяачдын холбооны тэргүүлэгчээр ажиллаж байгаа юм байна. Хурдан морины уяа тааруулаад хичнээн жил болж байгаа вэ. Айраг, түрүү амжилтын цуваанаасаа хуваалцаач?
-Би морь уяж сурах санаа их байдаг ч ажлын зав чөлөөнөөс болоод чадахгүй л байна. Алсдаа өөрөө уяа эвлүүлдэг болох бодол бий. Харин манай хүргэн дүү сумын Алдарт уяач Мөнх-эрдэнэ моринд их дуртай, сүүлийн үед морьдоо сайн уяж байгаа. 2007 оноос эхлэн морьдын маань уяаг тааруулж эхэлсэн. 2007 онд аймгийн наадамдаа сайхан уралдан, зарим морио байтай давхиулсан.
-Тэгвэл анхны айргаа хэзээ амссан бэ?
-2008 онд Сайхандулаан сумын харьяат Оргойн Ганхуяг гэж залуугаас Алтанширээ сумын Мобикомын нээлтийн уралдаанд аман хүзүүнд хурдалсан хонгор будан даагыг авч аймагт болсон бооцоот уралдаанд түрүүлгэж анхны айргаа хүртэж байлаа. Анхны айргаа дааганы түрүүгээр эхэлсэндээ их бэлгэшээдэг юм. Тэр жилээ хүргэн маань хонгор будан даага уяад Улаанбаатар хотод болдог “Ирээдүйн түмэн эх” өндөр бооцоот дааганы уралдаанд Дорноговь аймгаас анх оролцон 24-өөр давхиулж байлаа. Манай хүргэн Төв аймгийн Сэргэлэн сумын хүн байгаа юм. Тэгээд буцахдаа нутгаараа орж дүүгээсээ өөрийн дээдчүүлийн удмын хэдэн адуу авчирсан нь намраас хурдалж эхэлсэн дээ. 2008 оны Сайхандулаан сумын наадамд халзан үрээ аман хүзүүнд хурдалж гараагаа сайн эхэлсэн. Түүнээс хойш одоог хүртэл 20 гаруй айраг, түрүүтэй хурдан азарга болоод байна. Энэ хавьдаа сайн азарганы тоонд орно шүү.
-2009 оны аймгийн баяр наадамд одтой сайхан наадсан байсан?
-Тэгсээн. 2009 онд аймгийнхаа баяр наадамд морь айрагдуулсан их одтой сайхан жил байсан. Хүргэний хязаалан үрээ аман хүзүүдэж, миний хээр шүдлэн айрагдсан. Хээр үрээг Дэлгэрэх сумын харьяат аймгийн Алдарт уяач Ухна гуайн хүү Батжаргал гэдэг найз маань дааганд нь бэлгэнд өгч байсан юм. Ер нь намайг моринд их дуртай болохоор хүмүүс адуу их бэлэглэнэ ээ. Энэ завшааныг ашиглаад хурдан адуу бэлэглэж байсан хүмүүст баярласнаа илэрхийлмээр байна.
-Одоогоор хичнээн айраг, түрүүтэй болоод байна вэ?
-Миний нэртэй адуу аймгийн баяр наадамд нэг, бусад жижиг наадамд хоёр айрагдсан. Харин хүргэний маань хувьд аймгийн наадмын нэг, сумын болон бусад наадмаас 20 гаруй айраг, түрүү авч сумын Алдарт уяач болсон.
-Бэлэгний адуу цөөнгүй бий гэсэн. Бас адуу мал авна биз?
-Иххэт, Дэлгэрэх, Айраг, Сүхбаатар аймгийн Дарьганга зэрэг сумаас найз нөхөд, ах дүүсийн бэлгэнд өгсөн болоод худалдаж авсан адуунууд бий. Дэлгэрэхийн хуурай ах аймгийн Алдарт уяач Ш.Энхтүвшингийн өгсөн 2012 онд Зүүнбаянгийн цэргийн ангийн ойд 120 гаруй үрээнд айрагдсан Ембүү зээрдээрээ азарга тавьсан. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат, аймгийн Алдарт уяач М.Батжаргал ахын өгсөн 2012 оны зүүн бүсэд түрүүлсэн саарал азаргатай цус нэгтэй хонгор үрээ бий. Түүгээр азарга тавих санаатай байгаа. Мөн аймгийн Алдарт уяач О.Саруулбаяраас 2011 оны зүүн бүсэд аман хүзүүдсэн хурдан хүрэн азарганых нь төл, 2012 онд улсад соёолон аман хүзүүдсэн Шуурхай хонгортой эх нэгтэй хүрэн гүү авсан. Боломжийнхоо хэрээр адууныхаа цусыг холтгож сайжруулах аж
лыг хийж байна. Энэ жилээс Ш.Энхтүвшин ахын өгсөн Ембүү зээрд соёолон азарга, М.Батжаргал ахын өгсөн хонгор үрээ хоёрыгоо айраг, түрүү хүртэх байх гэж найдлага тавьж байгаа.
-Унага бүхэн чинь босоо тэнцэж, Уясан хүлэг бүхэн тань түрүү айраг хүртэх болтугай. Ярилцсанд баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Дорноговь аймгийн тусгай дугаар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна