МУ-ын Алдарт уяач Т.Болдбаатар: Өглөө халиун азарга өнгө зүс жигдрээд цаанаа л нэг жавхаатай мордсон


АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд адуун сүргийн манлай азарганы уралдаанд газар газраас ирсэн хурдан 177 азарга шандас шалган уралдсан. Улсын Алдарт уяач Т.Болдбаатарын Магнай халиун азарга тод магнай торгон жолоо өргүүлж наадамчин олноо цэнгүүллээ.
-Төрийн их баяр наадамдаа Магнай халиун азарга магнайдаа тоосгүй түрүүлж наадамчин олноо баясгалаа. Баярын сэтгэгдэл манай уншигчтай хуваалцахгүй юу?
- АХ-ын 95 жилийн ойн баяр наадамд адуун сүргийн манлай азарганы уралдаанд халиун азарга маань амжилттай сайхан уралдан газар газраас ирсэн хурдан буянгуудтай хүч бяраа сорин уралдаж аргагүй дийлж түрүүллээ. Өвлөөс уралдааны бэлтгэл хангаж эхэлсэн Дүнжингаравын хурд уралдаанд зургаад давхисан. Уяа засал бэлтгэлээ Сүхбаатар аймагт хийсэн. Сүүлийн долоо хоног Жаргалантын аманд мориныхоо нарийн заслыг хийсэн. Аймгийн Алдарт уяач Э.Мөнх-Эрдэнэ халиун азаргыг олон жил уясан болохоор уяаны арга барилыг нь мэддэг. Тийм ч учраас сая төрийн баяр наадамдаа түрүү магнайд хурдаллаа. Сэтгэгдэл их өндөр байна. Хойморь нутгийн хоёр хурдан азарга төрийн их баяр наадамд айргийн тавд, эхний арав дотор дөрвөн азарга хурдалж байна. Манай Хөвсгөл аймгийн хийморь лундаа сайн байна. Эхний аравт дөрвөн азарга орчихлоо. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын бор азарга, мөн улсын Алдарт уяач Г.Доржпүрэв гуайн хүрэн азарга, аймгийн Алдарт уяач Д.Энхтөрийн хул азарга айргийн тавд хурдаллаа. Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” уяачдын холбооны бодлого, хөдөлмөр талаар болсонгүй жилээс жилд манай уяачдын ур чавдар сайжирч, уралдах хүлгүүд нь байр урагшилж байна. Хөвсгөлчүүддээ болон нийт уяачиддаа АХ-ын 95 жилийн ойн баяр наадамдаа сайхан наадаарай, морь нь хурдан бөхчүүд нь бяртай байж улсын наадмын зүлэг ногоон дэвжээнд сайхан барилдаж үзүүр түрүү булаалдах болтугай.
- Халиун азаргаа түрүүлнэ гэдэгт хэр итгэлтэй байв уу?
- Өглөө халиун азаргаа харахад өнгө зүс жигдрээд цаанаа л нэг жавхаатай мордсон. Түрүүлнэ гэх нь хаашаа юм, харин айрадчихаасай гэж тэнгэр хангай, лус савдагтаа залбирч байлаа. Манай Хөвсгөл аймгийн Мөрөн сум хар морьтын сахиустай. Сүүлийн үед манай морьд хурдлах болсон нь жил бүр сахиус, хурдан морины Дамдин янсан бурханаа зуны эхэн сарын шинийн найманд тахидаг уламжлалтай холбоотой. Үүний үрээр уяачдын маань хийморь золбоо сэргэн, уяаны эрдэм ухаан нь жилээс жилд сайжирч байна.
- Алдарт улсны баяр наадамдаа хэдэн морьтой ирэв?
- Хоёр морьтой ирсэн. Өчигдөр шүдлэн 16-аар ирж Магнай халиун азарга сайхан түрүүллээ. Халиун азарганы уралдаан 24-нд Их хурдад үргэлжлэх болно. Харин их хурдын дараа аль нэг бүсийн наадамд явна.
- Ярилцсанд баярлалаа.
- Баярлалаа.
А.Энхжил



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна