АХ-95 жилийн ойд эхний аравт хурдалсан их морьд

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 11 -нд

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсан 810, АХ-ын 95 жилийн ой, Төрийн их баяр наадмын их насны морьдын уралдаанд 375 хүлэг бүртгүүлснээс 372 их нас морь гараанаас нэгэн зэрэг эргэснээс:
1.Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул, сумын Алдарт уяач Бадралын  Энхбаатарын хонгор халзан. Уралдаанч 11 настай Б.Банди
2.Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, МУ-ын Манлай уяач Даадийхүүгийн Баяраагийн хүрэн .Уралдаанч 10 настай А.Даваадорж
3.Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул, уяач Мөнхбатын Даваажаргалын хүрэн сарт. Уралдаанч 11 настай Г.Отгонбаяр
4.Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, МУ-ын Тод манлай уяач Цэрэнгийн Хэнмэдэхийн хонгор халзан. Уралдаанч есөн настай Б.Бархүү
5.Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, уяач Нанзаддоржийн Мөнхбаясгалангийн зээрд. Уралдаанч 13 настай Х.Сэвжид
6.Төв аймгийн Заамар сумын уугуул, уяач Чалхаагийн Уламбаярын хул. Уралдаанч найман настай М.Өсөхбаяр
7.Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, аймгийн Алдарт уяач Лантуугийн Алтанхуягийн саарал. Уралдаанч найман настай Т.Батхүү
8.Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал. Уралдаанч 15 настай Ч.Бямбажав
9. 
10.Булган аймгийн Могод сумын уугуул, аймгийн Алдарт уяач Нямсүрэнгийн Базаргарьдын хээр. Уралдаанч 11 настай У.Тэмүүжин
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна