Эрлийз бага ангилалд Х.Энхтайваны хүрэн халзан даага түрүүллээ

А.Тэлмэн
2016 оны 7-р сарын 13 -нд

Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Төрийн их баяр наадмын эрлийз бага насны ангиллын хурдан хүлгүүд морьд дөнгөж сая барианд орлоо. Газар газрын   шандаст  63 хүлэг бүртгүүлж гараанаас гарснаас Архангай  аймгийн Батцэнгэл сумын уугуул, уяач Х.Энхтайваны хүрэн халзан түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул, уяач А.Батбаатарын бор, айргийн гуравт Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Х.Улам-Өрнөхийн хүрэн халзан,  айргийн дөрөвт Завхан  аймгийн Тэс  сумын уугуул, Т.Ган-Одын халтар, айргийн тавд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Т.Галбадрахын халтар даага   тус тус хурдалжээ. Бид хэдхэн хоромын дараа түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, фото зургийг танилцуулах болно.
А.Мягмарсүрэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна